Долларыг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч.

Шинэ оны мэээнд нөхдөө.

Ажил архи гэж юмны араас өндийхгүй л явна.

Эдийн засгийн хямрал гээч нь тунчиг таахалжийнаа.

Дойлуур бол лут өсжийнө шд. Өчдөр гэхэд 1500 хүрсэн гээл бодчих мундаг байнаа.

Энд тэндгүй сандралдсан улсууд байна.

Монгол Банкны хамгийн бүдүүн дарга нь хүртэл сандарсандаа суудлаасаа огло үсэрчийнэ.

Долларыг үзэн ядсан улс энүүгээр тэрүүгээр дүүрэн.

Долларыг болуул барьж авч заамдаад:

-Чи муу ямар овоо ийн.Төгрөг дээрэлхээд байгаарай гээд ухамсрын шанаа өгөх сонирхолтон ч үүсч, тусдаа спорт болон хөгжих шинжтэй.

Одоо доллар гээчийг хэрэглээнээс хасах хөдөлгөөн хүртэл үүсч хөгжиж, дүрэм журмаа боловсруулаад байгаа сурагтай.

Ер нь энд базаад бичих гэхээр хэдэн үг үсэгнүүд нь хүртэл бултагнаж бужигналдаад базагдах юм биш.

Тэхээр мань өөрийхөө бодлыг хэлээд тавьчий гээд сууж байна.

Долларын ханш дэлхий даяар унаж байхад Монголд хүчээ аван даналзаагүймаа хамуудаа.

Ердөө доллар өссөндөө биш төгрөг унасантай холбоотой юм.

Баталгаа хэрэгтэй юу тээ. батлаад өгий.

Долларын ханш дэлхийн эдийн засагт харьцангуйгээр унасантай маргах хүн гарахгүй.

Дэлхийн эдийн засаг хямрана гэдэг нь борлуулалт буурна, энэ нь араасаа үйлдвэрлэлийг зогсоож байна.

Үйлдвэрлэл зогсоно гэдэг нь түүхий эдийн хэрэглээ багаснаа гэсэн үг. Хэрэглээ багаснаа гэдэг нь үнэгүйдэж эхэлнээ гэсэн үг.

Тэгвэл Монголын гадаад валют гээчийг нь импортолдог ганц саалийн үнээ болох шал түүхий эдийн ханш унаснаар Монголд гадагшаа урсгалтай эргэлддэг дойлуурын нөөц багасч байгаа хэрэг.

Түүнтэй харьцах төгрөг шалдаа бууж байна.

Энэнээс өөрөөр дэлхийн эдийн засгийн хямрал Монголд үнэнхээрийн пад байхгүй

4-н аргын тоо л нэг юм 3-р ангидаа сүрхий сурсанаа хэрэглээд тайлбарлий тээ.

Хэдэн сарын өмнө 4000-н долларын үнэтэй байсан зэс одоо 3000 долларт хүрлээ.

Хэдэн сарын өмнө 1150 байсан доллар 1500 хүрлээ.

4000-3000=1000, 4000/1000=4 за тэгвэл төгрөгийн доллартай харьцах харьцааны зөрүүг яааг дээрхи хугацааны хамааралд авч үзий.

1500-1150=350,  1500/350=4.28

Зиа эндээс юу харагдаж байна. Доллараар бол зэсийн ханш 1000-аар унасан байхад үүнтэй харьцах төгрөгөөр бол бараг унаагүй харьцааг харуулж байна. батлагдав уу.

За энэ араасаа юуг дагуулж байна вэ?

Монголын аливаа бараа бүтээгдэхүүн, за зарим мундагийх нь үйлдвэрийн түүхий эдүүд бүгд доллараар бодогдож гадаадаас зөөгддөг. Энийг зардал гэж үзий.

Тэгвэл тэр зардлаар үйлдвэрлэгдэж, эсвэл зөөгдөж хийсэн борлуулалтаас орж ирэх ашгийг зардлаасаа өндөр байлгах нь ямар ч маанаг бизнес эрхлэгчийн туйлын зорилго болж байдаг тийм үү.

Энд асуудал үүсч байна. нэгэнт доллараар тооцогдож гарсан зардлаар хийгдсэн ажлын орлого буюу ашиг нь доллартайгаа харьцангуй тэнцэх ёстой.

Төгрөг энэ шаардлагыг хангахаа байгаад бараг 10-н жил болж байгаа.

Тийм болохоор бараг бүх бизнес эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ тооцооны нэгж гэж нэрлэсэн дойлууртай харьцуулан борлуулж байгаа.

Тэгтэл одоо гадуур нисээд байгаа боршувуугаар бол гайтай доллараар үнэлж бараа зарахыг болиулий гээд давхилдаад эхэлж байна.

Энэнийхээ тайлбарыг болохоор "хүмүүс доллараар гүйлгээ хийгээд байгаа болохоор доллар олдохоо больж байгаан" гэнээ.

Бас их гэнэн сэтгэж байгаам шүү.

Доллараар үнэлээд, доллараар л гүйлгээ хийдэг газар миний мэдэхийн байхгүй.

Бүгд доллараа Монгол Банкны тухайн өдрийн ханшаар тооцоод, төгрөгөөр л гүйлгээ хийдэг.

Тэхээр энд төгрөгийн уналтын зөрүүг бизнес эрхлэгчдээр төлүүлчих гээд сэргэлэн санаа энэ хавиар гүйгээд байгаа нь харагдаад үнэртээд байна.

Жишээ нь:

Би 8-н долларын флаш дискийг, тээвэрийн болон татварын 1 долларын зардалтайгаар оруулж ирээд 10-н долараар зарж, 1 долларын ашиг олох сонирхолтой байж.

10-н доллар буюу тухайн үеийн ханшаар 1150 гэж тооцоод үнээ тогтоогоод зарж байж гэе.

гэтэл доллар 1500 болчлоо.

Миний 10-н доллар буюу 11.500 төгрөг хэдэн доллартай тэнцэж байна?

11.500/1500=7.66 доллар.

Би 8-аар аваад 1-ийн зардал гаргаад зарахад би 7.66 доллар олж байна. Энэ бизнесийн голдрил зогслоо тийм үү. ашиггүй биш бүүр алдагдалтай.

Ингээд л зогсоно.

Монголын их олон бизнес яааг ингэж зогсоно.

Бүгдээрээ гудамжиндаа хамраа ухаад зогсоно.

Мал нь байгаам болохоор бартер хийгээд ч хамаагүй махаа идээд, аарц олж нэрмэлээ хийж уугаад зогсоно.

Зогсоно. Зогсоно.

Төр өөрийн төгрөгийн уналтын зөрүүг бизнес эрхлэгчдээр төлүүлэх оролдлого ингэж төгсөнө.

Гоё уу.

Тэхээр Төгрөг өөрөө төлбөрийн хэрэгсэл шиг ажиллаж байвал хамаа алга. төгрөгөөр үнэлээд зарах байх.

Гэтэл Төр хүртэл

-Зэс дэлхийн зах зээлд тэдэн доллар боллоо, нефть тэдэн доллар боллоо. гэх мэтээр тооцоогоо хүртэл доллараар хийж байгаа.

Тийм л юм бол төгрөгөөр мэдээллээд Төгрөгөөр тооцоолох хэрэгтэй шд.

Заа Би юугаа мэдэх үү. бүүр ойлгох ч биш.

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. KULA | 2009-01-08 11:54:06
1t
2. KULA | 2009-01-08 11:54:57
Ах бол мунхаг надад хүртэл ойлгогдохоор тайлбарласан байна ш дэ. Энд ч бас доллар өсөөпд хэрэг алга... Авсан цалин юу ч болдоггүйээ хэхэхэ...
3. cacharel | 2009-01-08 12:02:00
Бичигсэн үзэн яджаагааашт .
4. sarnaiha | 2009-01-08 12:05:08
хөөх ямар аямаар өсөө вэ
5. dream_silver | 2009-01-08 12:08:07
dollar-g uzen yadah setgel turuulj bna shuu,
6. erik (зочин) | 2009-01-08 12:08:48
eniig ter olon yum yaridag ikh medeh nart uzuuleh yumsan.chamd amjilt
7. Битмин | 2009-01-08 12:09:35
Бүүр нэг юм үзэн ядмаар байгаа бол долларыг биш төгрөгөө үзэн яд хамуудаа
8. anjigai | 2009-01-08 12:17:53
САйхан хэлжээ. ОДоо хамгийн зөв арга хүлээх болчихоод байна.
9. Badman | 2009-01-08 12:19:47
Дойлуурыг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэдэг дуу удахгүй хит болно гэжээн шөө. Хиа хиа хиа
10. bi_banjig | 2009-01-08 12:19:51
сайхан тайлбарласан байна, монгол банк маань ядарсан байгууллага юм аа, найман шарга луу л бурууг чихээд байдаг... хэдхэн ченж бүхэл бүтэн улсын эдийн засгийг хямрааж байна гэнэ... хэхэ, энийг бас сайхан дэлгэрүүлээд өгөөч хө, мань жаахан дутаад байна...
11. Lily | 2009-01-08 12:26:08
davartsiin shal ene $
12. tsatsatsa | 2009-01-08 12:27:19
би яахаараа ийм хэцүү хүнд үед төрцийн бээээ 1300-аад онд төрсөн бол 2 нарны хооронд малаа маллаад жаргахгүй юу
13. ХЭнхэГэнДэн | 2009-01-08 12:27:44
бүх юмаа импортлогч орон байж яаж Долларыг гүйлгээнээс хасах гээд байгаан бол доо хөөрхийс.

Бид удахгүй ЮАНЬ -р тооцоо хийдэг болно оо хөө. ЮАНЬ хамгийн хүчтэй вальют болно шөө гэж дээхнэ уг нь хальт сануулаад юань -р хадгаламж нээ гээд байхад хэ хэ хэ.


Доллар хүчтэй хэвээрээ байгаа анд аа. Ноён долларын эх орон дэлхийн нийт худалдаа нөөцийн 25 хувийг дангаараа эзэгнэж байгаа хэвээрээ шөө
14. betty 24 (зочин) | 2009-01-08 12:28:44
1210 bhad ni avchihgui yav daa, tegsen bol 1500-r shuud ochigdor ogloo ogchih bolomjtoi bailaa shd dee gee l amaa baria l suujiishd.
15. ЛооВ | 2009-01-08 12:29:43
Odoo butsaad buugaad bnahsdee
16. ХЭнхэГэнДэн | 2009-01-08 12:31:28
угаасаа энэ ингэж байгаад азийн улсууд нэг мөнгөн дэвсгэртэй болж мөнгөний бодлогоо нэгтгэхгүй бол болохоо байсан цаг байх гэж мунхаглах юм.
Тэгж байж л хүчирхэг мөнгөтэй болохгүй бол даяарчлал гэдэг зүйл чинь бас муу муухай зүйл ихтэй зус шиг байгаам .
17. Nyamka | 2009-01-08 12:37:01
Үгүй ээ одоо яахав дээ. Угаасаал МБ баахан ханз бариул байсан. тэрнээс өмнөх хамаг юм аа гадагшаа доллароор зараал тэгээд хавар бол бөөн доллартай байлаа ш дэ. Тэгээл хямраал гадагшаа хамаг юманд доллараа зараал тэгээд одоо жамаараа ЗЗ ээ дагаад л байна даа хөөрхий... дахиж өсөх нь харин бага байх гэж найджийна
18. Raya (зочин) | 2009-01-08 13:21:52
Монхийн юм гэж байх биш 6-8 сарын дараа давалгаа аятай 1,5 жилийн омно Америкаас эхэлсэн хямрал дайрч байна. Ганц манайх ч биш энэ Орос улс маань хун, тортэйгээ галзуураад рублээ узэн ядаж дайн эхлэх одор шиг л банк нээгдэх (10 одор амралтын одор байв) 11 ны одорыг хулээж байна одоо доллар 32 тай байна 3 долоо хоногын омно 27 байсан. Доллар 40 болно гнэ. Одоо Монголчууд минь их оройтойгуй дээр нь доллар аваад дараад бай даа.
19. Rayas (зочин) | 2009-01-08 13:24:36
Монх юм биш 6-8 сарын дараа дуусна даа энэ хямрал.
20. Э. Баярсайхан (зочин) | 2009-01-08 14:20:18
Май, чамд долларыг үзэх ядах сэтгэлийг өгье.
21. Chinee4747 | 2009-01-08 14:24:27
YUAAN ODOO DOLLARIN ESREG DELHIID CHANGARAH BAILGUI. TOGROG ER NI NARIINDAA ZUGEERL TSAAS BOLSONSHD. 20000-IIN DEVSGERT ENE TER GEEEL
22. flower_13 (зочин) | 2009-01-08 14:39:43
Эдийн засгийн талаар боловсрол нилээд тааруу. Гэхдээ гадны ТВ-үүдийн мэдээгээр улс орныхоо эдийн засгийн байдал, хямралаас гарах бодлого, хэтийн төлөвлөгөөнийхээ талаар ярих юм харин манайхан хэн нэгэнрүүгээ дайраад л алдаагаа бие биедээ чихэхээс өөр юм хийж харагдахгүйн.
23. TaTsT (зочин) | 2009-01-08 15:10:11
Zesiin une odooginhoos baga baihad bolood l baisan, jaahan buursan chin suid boloh gej baigaam baina. USD-in hansh genet usnuu gedeg chin tsaanaa heden hunii hiij baigaa ajil baih shuu. Odoo 2 doloo honogoos buuraad huuchin hevdee ochih baih. Ingej ashig oldog humuusig bid uursduu dund ni baij barij avaad, uhamsrin shanaa ugch chadahgui ni hetsuu um daa. Manaihaas uur ulsad USD tegtlee nemegdeegui l um shig baina lee shd.
24. iin | 2009-01-08 15:31:47
Чи лагиймаа, Аймаар ойлгож авлаашд,
25. zZOCHIN *** (зочин) | 2009-01-08 16:31:18
ODOO BOL ZUGEER SUUJ BAIWAL BOLNO **XAMGIN JARGALTAI XUMUUS BOL YAG ODOO MUNGGUI XUMUUS L BAINA DAA
26. Mendee | 2009-01-08 16:47:27
hyamral bolohod olon gazar dampuurna
harin tesej chadsan ni hyamraliin daraah altan yeruu orj bayjih uud haalga ni neegdene,
harin mongold bol hezee ch gesen suireh bhaa daa, iim tolgoigui tortei hoino.
esuul torgui tolgoinuud ch yumuu, medehguiee sain medehgui bna.
27. hojuul_5 (зочин) | 2009-01-08 17:19:21
huushee dollar delhii dayar unaad bgaamuu?! bi medeellees tegj ih hotsrogdood bnuu esvel shal buruu medeelel avaad bnuu! Hehe.
Neg yum helehed manaih shig jijig uls, deer n ediin zasag n tuuhii ediin exportoos hamaaraltai, dotoodiin business erhlegchdee demjdeggui iim orond undesnii mungunii negj n dollaraas zaaval haraat baidag yum medee. Ter tugruguur medeeleed tugruguur tootsoolno gej yu gesen ug ve hahaha. Japan ch barag ieneeree tegj ih baavaraldaggui baih shu.
Humuusd heregtei medeelel shig sanagdav.
28. Tlg_UB | 2009-01-08 17:25:21
Эдийн засгын хямрал болно гэхэд манайд огт хамаагүй, бараг ашиг олно гээд яриад явж байсан лүднүүд шүү дээ энэ хэдэн улс төрчид!
Ээдээ юм мэдэхгүй хүн гэж хэцүү юмдаа.
Цаг алдалгүй дэлхийн валютын сангаас тусламж авахгүй бол манайх шиг түүхий эдийн импортоор төсөвийнхөө дийлэнхийг бүрдүүлдэг орон амархан сөхөрнө шүү!
29. hojuul_5 (зочин) | 2009-01-08 17:33:34
Tlg_UB ene hunii umnuus zalruulga hiichihey. Tuuhii ediin import bish export bailgui dee.
30. Tlg_UB | 2009-01-08 17:38:09
Түүхий эдийн экспорт шүү, алдаад биччихэж.
Дэлхий даяар энэ эдийн засгийн хямрал маш чухал яригдаж байгаа. Манай хэдэн ухнууд өмд гуталны хэрүүл хийхээс л холгүй байх юмдаа. Ямар нэгэн алхам хийгээсээ л гэж залбирхаас энэ хэдэн дуракуудыг. Улаан коммунист Лукашенко хүртэл дэлхийн валютын сангаас мөнгө шантаажлаад зогсож байна.
31. Хожуул | 2009-01-08 17:50:11
zaaval uursduu mah tsusaaraa mederch baij yumnii uchiriig oilgodog ard tumen odoo yaay gehev dee. Huurhii minii mongoliin ard tumen. Haaya bodohoor uruvduh yum. Denduu uujuu taivan ard tumen ch yum daa. Odoo ingeed gants exportiin buteegdehuunii une unahad tusuv yaaj bgaag harj bgaa bailgui dee erh bish manaihan. Protectionism-ee gej...
32. Tlg_UB | 2009-01-08 18:00:22
Харин хэлээд юу гэхэв. Уул нь түүхий эдээ шууд гадагш нь гаргах хамгийн ашиггүй гэж уншсын байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд овоо зөв юм яриад байсан. Тэрэнд нэлээд их хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Яг зэрэгцээд дэлхийн эдийн засгийн хямрал болчихдог. Тоймтой цэгцтэй юм ярьж хийдэг, хийсэн нь хэрэгждэг хүмүүс манайд дутагдаад байнадаа.
33. ashita | 2009-01-08 18:38:44
sayahan neg nom garsan baisan. Daraagiin uned hureh metal bol zes gedeg nom. Ter nomniihoor bol zes jiliin daraa gehed ergeed osno.Bur hovordono gesen baih shig abisan. Yag nomiig sain unshaagui ch huraanguig ni harahad tiimerhuu zuil bicheestei baisan. Zesiin niiluulelt bagasaad ergeed uned oroh l yum shig biana lee. Ter hurtel yaanaa daa, yaana.
34. Eastsite | 2009-01-08 19:42:33
Dollar ch ergeed changarch bgaa ni unen l dee. Gekhdee l mgld bol arai bnaa. Yu ch gemeer yum be dee.............
35. Tomoni (зочин) | 2009-01-08 21:30:55
Доллар гадаадад унаад байгаа. Удахгүй Америк 1 биллион ч гэлүү, триллион ч гэл үү доллар зах зээлд нэмж гаргахаар болсон. Үүнийг Обама ерөнхийлөгчөөр сонгогдоод зарцуулж эхэлнэ. 40-өөд оноос хойш олигтой хөрөнгө оруулалт нэмж хийгээгүй зам зэргээ нилээд сайжруулна, ажлын байр нэмэгдүүлнэ сураг байсан. Гэхдээ л Америкийн хэвлэсэн долларыг дэлхий төлнө. Энэ мэтчилэн дэлхий дахинд унаж байгаа хямд доллар Монголд орж ирээд өсөөд байгаа нь Монголын орлого олдог эх үүсвэр болох алт, зэснийх нь үнэ унаснаас өөр шалтгаан байхгүй байх. Хэрэглэдэг иддэг уудаг юмаа өмнөх шигээ гадаадаас авч байгаа. Тэгтэл доллар олдог орлого нь буурахаар төгрөг нь шалчийж эхэлж байна. Монгол банкныхан өмнөх алт, зэсийн үнэ өндөр байх үед олсон хэдээрээ өдий хүртэл хэдэн бор төгрөгөө авч байгаад бүүр сүүлдээ дийлэхээ болихоороо Ерөнхийлөгч нь огцорч байна. Одоо ингэхээр Монгол банк нөөцгүйдэж, байдал улам муудаж мэдэх л байх. Урт хугацаанд манай улс түүхий эдийн үнээс хамааралтай эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж, экспортын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг л анхаарах нь зөв байхаа
36. ya (зочин) | 2009-01-09 00:09:10
bas gantshan ingej tailbarlaj bolohgui ee delhiin buh hun gants zuild durtai gedeg ugiig sonsoj bsan uu ter ni medeej 100 tiin dollar sh dee chi uraad hayh yum bna l daa orosoos togrog barij ochood benzin avya geed heleed uz l dee yag ogno sh dee tegeed ch avahaar bolloo gehed dollar ch bai togrog ch bai galt tergendee achaad yvdag gej bodoo yu gants hudaldaa naimaa ch bish busad guivuulga ene ter yugaar unelegdej yaj yvdagiig neg asuugaarai daa ene hymraliin uyed igeed buhimdaj suuhiin orond sain tungaaval bas ashig ch bii sh dee ..... bid ongorson hoino l harah bhdaa
37. ХЭнхэГэнДэн | 2009-01-09 00:13:25
35. Tomoni (зочин) | 2009-01-08 21:30:55

ene zochin mash zov ontsgoos harj bna.

yag l iimerhuu eronhii process yavagdaad baigaa baih gej tosoolj bna
38. Чацарганы Бут | 2009-01-09 00:16:26
dollariig uzen yadaad yah ve dee, togrog gedeg chin tusgaar togtnoliin batalgaanii negen heseg baihaa ali 20 jiliin omno aldaad bid dasah tsag bolmoor doo. dollaraar l baganiin 2 tald baih buh zuilsee ilerhiileed yavaad baival zovlon baga edlehed, edluulehed ch yum uu heregtei sen.
39. Oyuna | 2009-01-09 01:33:21
ene hyamral tiim ch hurdan duusahgui baih harin delhiin ediin zasgiin hyamrald manaid yamar ch hamaagui gedegtei chamtai sanal negtei baina, udkuu 2012 ond chinad ediin zasgiin hayamral bolno geed baigaashd, ter yed l mani met n jaahan ganhah baih daa horsh oron gedgeeree busdaar manaid mongonii zuv bodlogo l heregtei shd, tiimuu hu
40. Жиргээ | 2009-01-09 01:37:30
Banjgiin paalament xuraldaj bnaa end, 39 gishuunteigee busad ni tomuu-beeruus tuschaa yu
Shine ond ulam ix xorsol-bayasal turuulne biddee.
41. Битмин | 2009-01-09 10:47:31
Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэдэг дууг Тэртэй тэргүй эрэгтэйчүүдээс татгалзаж чадахгүй, боломжгүй хүүхний дуу гэж мань ойлгодын.
42. Chimegee (зочин) | 2009-01-09 13:51:44
Sainuu, zaluusaa? yu baitsgaana dfaa? Amidral ni dajgui biz dee? Gehdee sain gehed hetsuu bn doo. Togrog togrogiinhoo uurgiig guitsetgej chadahgui bgaa ni unen sh de. Tiim bolohoor amar hyalbar argaar ediin zasgiin hyamralaa davaya gevel togrogoo nemj uildverlej, zeel gargah heregtei gej bodoj bn daa. Ta nar? Ali esvel delhiin zah zeeld orsoldohuits buteegdehuun uilverleh heregtei. Er ni bol dollariin hansh changarsaniih gadaad hudaldaagaa saijruulah hereigtei sh dee. Tegehdee l busdad bas l hetsuu bgaa sh dee. Tiimuu?
43. Бөөсхөн... | 2009-01-09 19:36:24
Вахаха..Таны блог гоё л юм байна шд...Энийг үзэн ядаж яах нуу..Намба алдсан хэрэг болно
44. offshore | 2009-01-09 21:54:24
Ай хөөрхий андуурсан сугалаа!
45. apabst | 2009-01-10 04:04:10
харин тиймээ евро ч өсөөд бас... ккк
46. 35 | 2009-01-10 11:36:16
Дойлуураар баадаг ямаа зарна.
47. Битмин | 2009-01-10 12:28:16
Тэр сайхан эдээ зарж яахнуу хүүхээ
48. *NICE LADY* | 2009-01-10 17:57:20
юаныг ч бас үзэн ядах сэтгэлийг өгөөч...
49. bubee | 2009-01-10 22:23:37
Manai togrog ch bas tanagtai hevtnee. Zaad zimbab-d chen sayahan 20 sayadah devsgertee guilgeend gargaj, humuus ni zahaas yum avahdaa shuudaitai mongoo mashinaar achaad ochjiishd.

Ai... mongoloor duuren MUGABAinuud olshrohod tun chig oirhon baina daa. Naadam hajuud ni zondoo hol bn za yu....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.