Бид Хүүхдэд зориулсан үйл ажиллагаагаа цаашид хэрхэн явуулж, гол нь ямар үр дүнд хэрхэн хүрэх вэ гэдэг талаархи баримтлах стратеги-аа өнгөрсөн хагас сайн өдөр хэлэлцэн шийдсэн билээ.
Үүнийг Ажигай ахын сийрүүлснээр та бүхэнд танилцуулая.
За өнгөрсөн хагас сайн өдөр өнөөх л сайхан сэтгэлтэй Банжигчид маань цуглаад хэдэн хүүхдүүдтэйгээ цаашид хэрхэн ажиллах тухайгаа нэлээд нухацтай ярилцацгаалаа. Тэгээд бид хуралдсаны эцэст дараах шийдвэрт хүрлээ.
Хуралд оролцсон гишүүд: Ирсэн дарааллаар. Хэ хэ
- Анжигай
- Ууганцэцэг
- Витамин
- Ариумаа
- Аяко
- Номад
- Кастор Трой
- Цацаца
- Вафль
- Flower_13
-Нямка
Хурлаар 7 асуудлаар нилээд ширүүн хэлэлцсэний эцэст доорх шийдвэрүүдийг гаргалаа. Мэдээжу бид гадаадад байгаа болон хуралд ирээгүй бусад хүмүүсийг ч бидэнтэй санал нийлэх байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
1. Эхлээд бид эцсийн зорилго буюу үндсэн баримтлах стратегийнхээ талаар ярилцлаа. Хэд хэдэн санаа гарч ирсэн боловч бид "сонгосон хүүхдүүдтэйгээ гэр бүлийнх нь хүрээнд ажиллан нийгэмд өөрийгөө авч явах чадвартай иргэн болгох" гэсэн гол зорилгоо тодорхойллоо. Мэдээж хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд аль болох загас бус загас барих аргыг нь зааж өгөх замаар энэхүү зорилгодоо хүрэх болно.
2. Дараа нь бид хэдэн хүүхэдтэй ажиллах талаар ярилцлаа. Тэгээд хамгийн ихдээ 21 хүүхэд хамгийн багадаа 15 хүүхэдтэй ажиллахаар тохиролцлоо. Бид 3 баг болон ажиллах бөгөөд нэг баг нь 5-7 хүүхэдтэй ажиллах юм.
3. Бид яг ямар хүүхдүүдтэй ажиллах вэ? гэдэг дараагийн асуулт дээр багагүй ярилцсаны үр дүнд доорхи гурван шалгуурыг гаргалаа.
- Нэн ядуу өрхөд амьдарч байгаа /Амьжиргааны баталгаажих түвшин биш нэн ядуу гэсэн категори байдаг юм. Гол нь хүүхэд гэртээ амьдардаг байх./
- 6-14 настай /Сургуулийн насны гэсэн үг бөгөөд заавал сургуульдаа явдаг байх албагүй. Түүнээс гадна үр дүн гаргахын тулд 14 насаар хязгаарласан болно/
- Асран хамгаалагч нь ямар нэг хөдөлмөр эрхэлж байх ёстой /Тухайн өрхийн насанд хүрэгчид нь өөрсдөө амьдралынхаа төлөө зүтгэж байх нь чухал. Цөөнгүй асран халамжлагч нар хүүхдээ зараад өөрөө архиа уугаад явж байна. Бид өөрөө хичээхгүй байгаа айлд туслахаас татгалзсан/
4. Хүүхдүүдтэйгээ ямар давтамжтайгаар ажиллах вэ? Манай идэвхитэй үйл ажиллагаанд оролцохыг хүссэн залуучуудыгаа бид 3 багт хуваах юм. Баг тус бүр 5-7 хүүхэдтэй тулж ажиллана. Түүнээс гадна нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хүүхдийн байцаагч нараас бүрдсэн нэг мэргэжлийн баг бүх багуудаа дэмжин ажиллах юм.
Баг тус бүр нь 7 хоногт 1-ээс доошгүй удаа бүх хүүхдүүдтэйгээ ажилласан байх бөгөөд нийт хүүхдүүдийг хамруулсан төвлөрсөн арга хэмжээг бүх багууд нэгдэн сард 2-оос доошгүй удаа зохион байгуулна.
5. Бид бас өөрсдийн нөөцөө тодорхойлох гэж үзээд хэд хэдэн чухал тоонууд гаргаж ирсэн боловч эцэстээ зүгээр л доорх тодорхойлолтонд бидний нөөц багтаж байна гэж үзсэн. /Төрөл бүрийн мэргэжилтэй, хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ, сайн дураараа ажиллах, хандив өргөх сонирхолтой залуучуудын бүлэглэл/
6. Дараа нь бид хүн бүрээс, байгууллага болгоноос хандив авах нь зөвүү гэдэг талаар ярилцлаа. Мэдээж сайхан сэтгэлтэй маш олон хүмүүс бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байгаа. Гэвч доорх тохиолдолд бид хандив авахаас татгалзах нь зүйтээ гэж үзсэн
- Шашин болон улс төрийг ухуулсан, ямар нэг байгууллага, хувь хүний нэр хүндийн сонирхол давамгайлсан тохиолдолд уг хандивыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээж бид хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүсийг өөрсдийн чадах хэмжээндээ сурталчилах болно. Гэвч хэн нэг нь бидний энэхүү жинхэнэ сайн дурын үйл ажиллагаагаар маань нэр хүндийн бизнес хийхийг зөвшөөрөхгүй юм.
7. Ингээд бид 1-р сард юу хийх талаараа ярилцлаа. 1-р сард багтаан дээрх шалгуурт маань нийцэж байгаа 21 хүүхдийг нарийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээн дээр тулгуурлан сонгож авах ажилаа зохион байгуулахаар шийдлээ.
Мөн 01-р сарын 24-ний Бямба гаригт урьдны шинэ жилд оролцсон хүүхдүүдийнхээ дунд спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. /Хөтөлбөр тусдаа гарах бөгөөд 17-ны Фото тур-ын үеэр хэн нь юугаа хариуцах талаар дэлгэрэнгүй ярилцана/
За бид ийм шийдэлд хүрсэн болно. Та бүхэн доор асуух лавлах зүйлсээ асууж, мөн нэмэх санал бодлоо бичээрэй.
Баярлалаа.



Сэтгэгдэлүүд:
Тэр дардаг барьдаг шоол тусдаа асуудал.
Ер нь өөрөө амьдрахын төлөө тэмцэхгүй байхад бид туслах нь утгагүй. Зүгээр л бид үр дүн гаргахыг хүсч байна. Бидэнд тэдэнтэй ажиллаад амжилт гаргах хэмжээний их мөнгө байхгүй. Уучлаарай.
http://www.unen.mn/
Ta bugdiin sanaachilsan ajliig mash ikh demjij baina.baga bolovch huvi nemree oruulaya.deer Sophia-tai sanal neg bna.
TA BUHNII AJIL UILS SETGEGCHILEN BUTEH BOLTUGAI.
Баярлалаа санал бодлоо оруулсанд.
Бид амьдралын төлөө тэмцэж яваа боловч учраа олохгүй яваа, эсвэл үнэхээр боломж нь таарахгүй байгаа гэр бүлийн хүмүүст туслах нь илүү үр дүнтэй гэж үзсэн.
Яагаад гэвэл:
1-рт
Айлын аавууд ээжүүдийг архинаас гаргаад гэрээ анхаардаг болгоход бид тусалж чадахгүй. Бас хүүхдийг нь гэрээс салгаж аваад тусад нь хөгжүүлэх бидний зорилго биш. Хүүхэд гэр бүлтэйгээ, тэндээ өсч хүмүүжих ёстой гэж үзэж байгаа.
2-рт
Гудамжний тэнэмэл хүүхдэд бид туслах чадамж хүрэхгүй. Яагаад гэвэл тэднийг бид орон гэржүүлээд сургуульд сургаад явах хүчин чадал байхгүй.
3-рт
Ер нь Монгол дахь түмэн янзын чиглэлтэй өчнөөн мөнгө төгрөгийн хөрөнгө оруулалттай халамж асрамжийн газрууд байдаг бөгөөд, дээр нь төрөөс өнчин хүүхэд, гудамны тэнэмэл хүмүүст зориулсан ажлууд бодлогууд явагдаж байхад, бид тэнд чихэлдээд байх үнэхээр утгагүй.
4-рт
Бид ажлаа илүү үр дүнтэй болгохын тулд тухайн сонгон авсан сегментийн хүүхэд, түүний ар гэртэй тулж ажиллах учраас бус, бидний чадамжаас хэтэрсэн бусад нь хангалттай мөнгөөр тэтгэж байгаа хэсэг рүү хүрэх гэж оролдох нь үнэхээр дэмий хэрэг.
Дээр нэмээд хэлэхэд
хэрвээ та үнэхээр хүүхдээ ажил хийлгэж, мөнгөөр нь архиддаг аав ээжтэй хүүхдэд тусламаар байгаа бол тиймэрхүү төрлийн үйл ажиллагаа явуулдаг Буяны байгууллага Монгол улсын нутаг дэвсгэр дээр 10 гараад 40 дөхсөн тоогоор байгаа. Тэдгээрт хандахад хүрч туслах бизээ.
Гол нь уг хүүхэд болон уг хүүхдийн амьдарч байгаа гэр бүл яагаад ингээд ядуу байгаад байна. Түүнээс нь гаргах арга зам байна уу? Хүүхдийг хичээлээс нь хоцроохгүй байх, хоцрогдлыг нь нөхөх, эрүүл саруул, жаргалтай, ядаж өөрийн ирээдүй, эрүүл мэндэд хоргүй ажил хөдөлмөр эрхлүүлэх, ирээдүйн мэргэжлийх нь чиг баримжааг таниулах, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, тухайн гэр бүлийн насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондын харилцааг эерэг болгох, сэтгэл зүйн болон нийгмийн амжлын цогц үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм.
Яагаад ингэх нь зүйтэй вэ? Учир нь хүүхдийн байгууллагууд зөвхөн хүүхэдтэй нь л ажиллаад гэр бүлийн асуудлыг нь орхигдуулж байгаа тул хүүхэд нэг удаадаа л баярлахаас бүр мөсөн асуудал нь шийдэгдэж ирээдүйдээ итгэлтэй, гэр бүлдээ амьдрах сонирхолтой болж чадалгүй аажмаар сургуулиа орхин хөдөлмөр эрхлэх, гудамжинд амьдрах сонирхолтой болжабйгаа юмаа.
Энэ бүхнээс сэргийлэн энэхүү цогцоор нь туслах стратегийг сонгосон юм шүү.
Тодорхой асуулт асуусанд гялайлаа.
Elbegee Nuux uu Uldex uu lekts deeree neg aldartai xunii xelsen ugiig xelj bsan sanaand orloo /za baiz yag ugeer ni sanaxgui bna shuu utgiig ni he he uuniig meddeg xumuus ni uxtlee ineene bxdaa sorry/ "end mod tarival xezee saixan urgax ve gej tuslaxaasaa asuuxad 40-50 jiliin daraa gej xelexed ni Tegvel yag odoo tarij exel ter tusmaa yag odoo tari" gesen gedeg Za uugeer yu xelex gesen be gexeer ur dun ni mash udaan garax ene ajliig exluulj bgaa bolon zorigloj bgaag tani demjij buigaa xelex l gesen um. Bid xiixgui um bol xen xiix um Odoo xiixgui um bol xezee xiix um
Сэтгэгдэл үлдээх: