Өчдөр зурагт үзэж баахан хөөрлөө.
Санхүү хямарчаад зурагт үзэх тогоо хүртэл хэмнээд эхэлжийнэ шд. Эвий муу Битмин. Үзээл алга ташаал инээд алдаад, дүүгээ тэвэрч үнсээл бузгай байгаан.
Күэ Британий гоц авъяастан гэж шоу гарч дуусч байгаамуу даа ч гэж хэдэн ч оны эд юм бөө мэд.
Анжигай ах чалма орооцон бүжиглээд байхын. Биш бол аав ээжээсээ асуугаарай хө.
Төөрсөн ах дүү ч юмблүү.
За тэр наргиа яахав
Мэдээ үзлээ.
"Сүү" хувьцаат компани түр хаагдчив гэнэ.
Яачив гэсэн.
Эрүүл ахуйн горим үйлдвэрлэлийнх нь түвшинд алдагдсан гэнэ. Баларсийн.
Энэ бол Монгол үйлдвэрийн тод жишээ.
Нөгөө муулаад байдаг хужаа нараасаа ялгараад байх юм алга. Ялгаа нь нуудаг уу үгүй юу л гэж хэлж болно.
Гялтайтал магтдаг 50-н жилийн чанар нь л гэж ойлгохоор.
Хамгийн хогийг нь зөөж, хамгийн шилдэг гэж рэхлаамдаад суудаг улсад энэ бол аргагүй байх.
Ер нь бодохнээ.
Маниус гадуураа эрээний хог жийж, дотуураа эрээн хор чихжийнэ. Хогийн сав уу?
Тиймээ ядуу юм чинь хогийн сав.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжий гэж ирээд солиорч өгдөг хэрнээ нөгөө хэдэн үйлдвэртээ хяналт хийдэггүй, нөгөөдүүл нь чанарын шаардлага хангадаггүй, хангахыг ч боддоггүй. Ийм байхад дэмжээд ч дэмий шахуу.
Монголоор дүүрэн шилдэг, шилдэгийн шилдэг, сүүпэр шилдэг энэ тэр гэсэн сүржин гуншинтай даржин газрууд байна.
Гоё рекламтай л бол хор ч яахуу тиймээ? Тиймээ бид гялгар өнгөтэй хогийн сав юм чинь.
Бэлээхэн Олон улсын чанарын стандарт ISO9001 гээч эдийг дэлхийд тогтоогоод, энийг хангахгүй бол үйлдвэрлэлийг нь хүртэл хориглоод байхад манайд бол яадаг билээ.
Энэ стандартын өрөөсөн гуяыг ч хангаж чададгүй шилдэгийн шилдэг үйлдвэрүүд энд тэндгүй орон сууцны байшингуудаар дүүрэн.
Зүгээр л дүлий байцаагч очоод шалгахад зөрчил ёоз ёозоороо гарна.
Миний санахын ISO9001-ийг Свээрт бал бурам анхлан авлаа гээд байсан санагджийна. Өөр бол мэдкүүм.
Одоо цагаан сар гэж үндэсний үзэл нэвт үнэртсэн баяр болох гэж байна.
Энийг далимдуулаад баахан өрөвдүүлсэн ПИАР-аар бараагаа зарчих гэсэн газрууд олширно хараад байгаарай.
Хэлэх үгнүүд нь энэ хэдэээр хязгаарлагдаад тоть шиг давтана.
"Монгол бүтээгдэхүүнээ сонгоорой." "Монголчууд Монгол бүтээгдэхүүнээ авчээж хямарлаас гарий шүү." гэнэ.
Мань нэг юм хэлчий.
Та хэдийг хямарлаас гаргах гэж маниус эрүүл мэндээ хямраах шаардлага байхгүй.
Харин эхлээд тэр "СҮҮ ХК"-аас эхлээд үйлдвэрүүд эрүүл ахуйн горимоо яаралтай сэргээ.
Шилдэг биш зүгээр стандарт хангачих. Тэгүүл надаас эхлээд түмэн Монголчууд уутаа бариад түрийвчээ хармаалаад дэгдээд очино. Үйлдвэрлэлийг чинь дэмжинэ.
Тийм үү. Тийм ээ бид хогийн сав биш.
Аа гэхдээ Монголын бүх үйлдвэр муу биш. Сайнууд байгаа. Хаана байна гэж үү?.
Яааг цагаан сарын хэрэглээтэй холбоотой мэддэг хэдээ бичээд өгий. зарлаад өгий.
Хэвийн боов Сайн:"Өгөөж чихэр боов", "Талх чихэр"
Муу: Гандан тойрсон айлууд аравнайлаад, бараг гэгээрцэн шахуу ул боов зараад байгаам шиг.
Тэр дэмий шоо.
Цагаан идээ: Сайн: Эвий муу "Сүү ХК".
Муу: "Yilly" "Monmilk" гайлвайна энд бол үндэсний үйлдвэрлэл №1.
Архи: Сайн: "Спирт Бал Бурам", "Архи Пиво Ундаа".
Муу: Энд мань бол дээрхи 2-оос өөр архины үйлдвэр байхгүй гээд цээжилцэн. Амар байдын.
Бууз: Сайн: "Ханбүргэдэй" "Зочин бууз"
Муу: мууг нь мэдэхгүйм, юугаар ч хийдийн билээ. Бусад бууз огт авдаггүй.
Айраг: "Архангай", "Булган" гэсэн хэ. Айрганд сайн муусах юу байхав нутаг нутгийн сайхан эдүүд байна. Эрээнээс зөөдөггүй байлгүй дээ.
Өөр юу юу хэрэглэдэг билээ. Мань архи буузнаас бусдыг хэрэглэж мэдэдгүйм соорий шөө.
Аа тийн бэлэг.
Маний орох айлуудаа!!
Эрээний хог бэлэглээд байвал, Жорлонд нь чихчээд гарна гэж мэдээрэй.
Бүлхтэй бууз, хогийн архиар дайлаад байвуул ширээг нь хөмөрчөөл гарна гэж мэдээрэй.
Эртхэн зарлачий гэж бодоод байгаа. Хамаа алга.
За тэгээд юу гэж бодож байна? Хогийн савнуудаа.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Нойлын цаасныхаа мөнгий нь өгчих. тэр нь дээр
35-аа Мань цагаанаар л дагнадий шүү.
Манай бацаан бол буузан дээр фокус өгнө гэх мэт юм даа.
Нээрээ нэг сайхан уухсан. ойрд уусангүй шүү.
Нээрээ л бид чинь хогийн сав болсон ард түмэн шүү дээ
Алтан эднүүс гээд архины шилийг нь уудаг бол сайн л гэчмээр байна. Мэдкүүм даа.
Эминэм: Гарын үсгээ өгчих тэх үү.
Яахуу ирээд пинцлийний шилээр ч хамаагүй аваарай хө.
ааа гэхдээ, тэр шилээр чинь далайд дусал нэмэр ч болохгүй шд, хямралаас гарахаар чинь л очихоос ккк
Goyo xelsen bna shuu Yalanguya gegeerex shaxsan ul boov geed l
Zuv zuv saixan bichsen bna Gexdee bi arxi uuxgui 6 sar bolloo ix saixan baidag yum bna shuu
Er ni jaaxan baixad xuuxed arxi uuj boloxgui gedgiin odoo boloxoor zaluu xun baij arxind tolgoigoo meduullee gexiin xugshin bolson xoinoo uuxaar nambagui tavitargui bie chini uvdunu geed uulgaxgui todorxoi xunii amidrald er ni arxii uux ue gej baidaggui yum bna geed l oilochixloo ene zuv uu
Үнэхээр шилдэг биш зүгээр л стандарт, эрүүл ахуйгаа л эрхэмлээд хийхээ хийгээд ирвэл бид түүнийгээ л хэрэглэхээр сонгоно шүү дээ.
Цасхан: Хөөх би бас чамтай санал нийлжийнэ шд.
Энэ бас их сонин тохиолдол шүү хэ.
Яааг чам шигт нь гандангийх гэж зарах гээд байгааг нь хэлжийгаам шүү.
Бүлхтэй бууз, хогийн архиар дайлаад байвуул ширээг нь хөмөрчөөл гарна гэж мэдээрэй.
Энэ ч юу юм бэ, Заавал Чамд гээд Ханбүргэдэй, Зочинбууз, бариад зогсчийхуу, гэртээ хийсэн сайхан буузнаас нь гай болж чамд бүлх нь таарчвал яана,
Стандарт гэхээр АйСо 9001 гэж ойлгодог хүмүүс их байхымаа, уул нь бүтээгдэхүүний биш байгууллагын үйлчилгээний чанарын стандарт юм байгааншд, гэхдээ энэ нь бүтээгдэхүүндээ бас хамаарна л даа,
Нянгаас айх өвчин байдаг гэсэн,
Гүзээ өвөө: түнтийтэл чинь бууз идүүлэхсэн дээ.
Одоо үед найдвартай юм гэж бараг байхгүй болждээ.
Za Betmeenee, Tagnai ta 2 bur tsairchee, gomorjin bolsiim biddee
Нүдээр хараагүй болхоор хэнд нь итгэхэв дээ, дүүрсэн хэрэг гэж бодоод авсан таргаа ууж л орхисон.
Та бол шууд л чихнэ,хөмөрнө айн? Аймаарин,хэхэ.
manai undesni uildverlel erjhelj baigaa humuus buteegdhuuniihee unig sain nemeed ugvul manai mongolchuud chin unetei umand nugasgui uls undesnihee uildverin buteegdhuunig avaad ehelj medne shuu.
ix zuv yum xelj.
Сэтгэгдэл үлдээх: