Битүүний сартай шөнө ба блогчдын золгоон

Ойрд тийрэлтэт хөдөлгүүр ажиллаад нэг л бишээ. гудамжинд явж байхад гальтиртал ажилжийна.

Цагаан сар ч дөхөж байна. Бодуул хөдөлгүүрийн ажиллагаа улам эрчимжих биз тээ.

Тэряахуу.

Хаа сайгүй цагаан сарын гол хэрэглүүр бууз боовны рэхлаам хахаж цацаж байнаа.

Яахуу хөөрхий килийн боовоо 2000 гаргаад 3000 дөхүүлээд зардаг, буузнуудаа амт шимт голуулахгүй бөөнддөг ганц боломж нь юм чинь.

Гэхдээ тэр хэдэн рекламнууд нь үүүннэн модон.

Бүгд нэг дээлтэй хүн хадаг бариад эсүүл найрлагыг нь настан уяртал тайлбарласан шинжтэй.

Ялгаа зөрөө гэх юм байхгүй. Зурагтаар л нэг юм цацаж байвал хаваасаг болтой.

Жишээ нь битүүний шөнө хүртэл сар мандааж рэхлаамдаж байна.

Битүүнээр сар байдаг байдаггүй мэдэдгүй хэмжээний гэж зорилтот хэрэглэгчээ тодорхойлж байгаа бол зөнөсөн эмээ өвөө нар болтой.

Эрх мэдэлгүй шдээ тэд чинь зайлуул.

Зиа тэхээр түдэйе энэ сэдвийг Болор-Эрдэнэ даргын тушаалаар илгасаад эерэг энээргтэй юм бичий гэж бодлоо.

 

Би гэдэг хүн цагаан сараа тэмдэглэнээ.

Хаана гэж үү? Гэрсэнзэд л гэж бодож байна.

Хэнтэй гэж үү? таануустайгаа шүү дээ.

Хэзээ гэж үү? цагаан сараараа

Яаж гэж үү? ингэнээ хө.

Билгийн тооллоор тэргүүн сарын шинийн 4-н буюу аргын тооллын 2-р сарын 28-нд, гаригийн тооллоор тодруулбал бямба гаригт, 7хоногийн тооллоор бол хахсайн өдөр, цагаар нарийвчилбал Улаанбаатарын цагаар оройн 19:00 цагаас блогчдын золгооноо хийхээр бодож байна.

Ширээ заснаа.

Ширээгээ үнсний сав салфээтг, лаа тэргүүтнээр донжийг нь олоод засчий гэж бодож байна.

Үйл явдлын дарааллыг дитаалын хамтаар танилцуулбал:

Таануус маань гөхшин намайгаа хүндэтгээд ирлээ. Золголоо.

Золгохдоо мөнгө төгрөг гээд хэрэггүй шүү дээ.

Тэртэй тэргүй хаана ч очсон золгосон мөнгөндөө тааруулж ууж иддэг хойно. Золгох мөнгөөрөө пияваа аваад уучих хө.

Нэгэнт намайг хүндэтгээд хүнүүс ирсэн хойно би та хэдийгээ цоо шинээр гарч байгаа пиявны махан даруулгаар дайлнаа.

Энэ махан даруулга золгооны мөнгөн дүнд хамааралгүй буюу би дайлжийгаан шүү.

Энийг та хэд минь бууз гээд ойлгоорой.

Идэж уугаад инээлдэж гөхрөлдлөө. Энэ хооронд хэрхэхийг зочид та хэд минь мэднээ. Би оролцноо.

Тарах боллоо. Би ирсэн зочиддоо бэлгээ өгнөө.

Бэлгэндээ чүдэнз өгдгийн билүү гэж бодсоноо ямар будаалга биш гээд 20-ийн чихэр өгөхөөр тогтоод байгаа.

Тэгөөл чихрээ хармаалах нь хармаалаад гүлхэх нь гүлхээд Гэр гэрийн зүг гэдэн годон гэсэн план зохиочоод сууж байна.

Аа тийн бас нэг юм хэлэхэд

Ирэх хүнүүс урьдчилаад ирэх үгүйгээ хэлчүүл бэлэгний чихрээ базаамаар байгаан.

Илүү чихэр авч өөрийгөө санхүүгээр хямраамааргүй байгааг ойлгон тунгаана бизээ.

Тоонд ороогүйгээс чихэрнээс гоцорсон тохиолдолд хариуцлагыг би үүрэхгүй гэдгийг үүгээр хариуцлагатай мэдэгдий.

За тэгээд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа... бишээ санал бодлоо хуваалцаарай.

Та бүгдийг Хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. lover sista | 2009-02-13 11:09:40
Хаана очиж золгох вэ? хэхэ очиж чихэр авий агаа
2. *САЙХАН САНАА* | 2009-02-13 11:10:26
хэхэхэ.. болийш дээ болно
3. dosu (зочин) | 2009-02-13 11:13:36
bi ochii bolno bizde vita ahaa bi ochii ochii shiniin 4nd tsaadah chini chadiishde chadnaa chadna hehe
4. KULA | 2009-02-13 11:15:42
хахаха монголд байсан ч болоосой... Нээг сайхан үнэрлүүлээд, дүүвтэр охин байх ахул нээх сайхан хазах юмсан.
5. Badman | 2009-02-13 11:16:36
Бичигсэн очиж битминдээ золгомоор л вайна. Насаа бодуул намбаа бодуул чи над дээр ирэх истоо шөө. Мань чинь даанчиг хөдөө яваад ээждээ золгож байх тэр үе таарахын байна. Очиж чадкуум вайна.
6. 4515 | 2009-02-13 11:16:50
Хэхэхэ уг нь эндээ байсан бол очмоор л байна даанч Би энд байхгүй байна өө.. Урд хятадад эсүүл бүүр алс хол л байх байх даа эмнэлгийн орон дээр
7. ТАРЧКА НЬ (зочин) | 2009-02-13 11:17:33
ТАРЯКА НЬ АХ ЗАХАА ХҮНДЛЭЭД ОЧИНО ОО.
8. ТАРЧКА НЬ (зочин) | 2009-02-13 11:18:52
ТАРЧКА НЬ АХ ЗАХАА ХҮНДЛЭЭД ОЧИНО ОО.
9. KULA | 2009-02-13 11:19:48
эгчмэд эмэгтэй нар санаа хулгайлаад үнэрлэхгүй хаүаад бйахын болов? Хүмүүс ч ойрл их махчин шинэтэй болоод байгаа шүү... ккк
10. 35 | 2009-02-13 11:21:16
Хар нялхаараа намба сууцан, манай энэ ч бас л эрт эхэлжийндөө хэхэ
11. LH@KU | 2009-02-13 11:22:30
Шүдэнз өгөхөөр будаалга болох ч гэсэн чихэр өгвөл цэцэрлэг шиг болчихно хэхэ. ЗАза би ямарч байсан очиж таны гар доогуур гараа шургуулнаа за өө энэ үйлдлийг нээрээ золгоно гэдэг билүү хэхэ
12. monjigo | 2009-02-13 11:25:02
bi ochij chadahgui gehdee chihree, mahan daruulgataigaa avii
13. anjigai | 2009-02-13 11:25:16
Би очино. Тэгэхдээ бас ганц нэг гоё юмтай очихыг бодно.
14. iin | 2009-02-13 11:25:44
Хөөх, дайлж байгаам чинь очдиймуу, Хүрлээ Дашцэрэнг лааг дуурайж байгаан шүү,
тэгсэн бие биенийгээ хүлээж байгаад л сар шинэдээ ,,, гэж хэлж мэлээд,
15. Hvsliinjiguur | 2009-02-13 11:27:19
сайхан санаа байнаа. хэхэ
харин орон нутагт шинэлээд яваагаа бодоод жаахан хойшлуулж болохгүй юу. Ирж амжихгүй шд. Ядаж л бүтэн сайн хүртэл тогоо шанагаа бариад сүүлийн зочиноо явуулчихаад л... хэхэ
Тэгэнгүүт л маниус 3 сарын 1 энэ тэрэнд болохгүйм болов уу. аан
16. angelic_universe | 2009-02-13 11:32:58
Уул нь аягүй сайхан золгоон байсан юм байна ш дээ. Гөхшин нь даанч ажилтай таарч байна даа. Манаачийн ажилтай хө.....
17. Битмин | 2009-02-13 11:35:04
Хүнүүсээ хойшлуулшгүй зүйл шүү дээ.
3-р сарын 1-ээс Маарт эхэлнээ.
18. sleepy | 2009-02-13 11:36:19
tegii saihan uvurmuts argaar shineley. BI ochyo
19. erhtsas | 2009-02-13 11:36:54
Агаа миний чихрийг хүнээр дайлгаад ч болов явуулчаарай.
20. leo | 2009-02-13 11:42:24
чихэрээ золгож амжаагүй очиж амжаагүй ч золгохыг очихыг хүссэн очих боломжгүй зарим нэг над мэтийн хүмүүс рүү каргодох боломж байна уу хө
21. Битмин | 2009-02-13 11:43:19
Гар зөрүүлжээж л чихрээ авий шүү дээ хүүхдүүд минь.
Дээр гар зөрүүлэх гэсэн болохоос нударга зөрүүлэх гэж хэлээгүй шүү.
Зрим нэг хүмүүс мушгиад унав.
22. Би бид хоёр | 2009-02-13 11:54:38
Энгэр зөрүүлж болох уу? хэхэхэ
23. Битмин | 2009-02-13 12:24:36
Хэрвээ энгэр зөрүүл чихэрнээс том юм өгнөө хө.
24. LH@KU | 2009-02-13 12:37:20
Би эмэгэй байсан бол тэр том юмыг нь авахсан хаха
25. Сувдан эрэл | 2009-02-13 12:57:52
Хахаха энэ Болордолоонэрдэнийг хараад байгаарай. Нээрээ болохийм уу Битминээ.
Ингэхээр ирэх үгүй нь нээх сайн тоологдохгүйн биш үү тэхээр Анжгаа шиг баарангүй ирнэ үгүй гээд ам өчгий нь аваад явчуул яасийн
26. zochin (зочин) | 2009-02-13 12:58:38
Та нар хэдэн настай хүн дээр золгож очих гэж байгаа юм бэ. Очсон чинь дүү хүн дээр оччихвол яах уу.
27. Элияа Эли | 2009-02-13 13:03:31
Битмин нь нас сүүдэр хэдтэйм дээ?
28. embi | 2009-02-13 13:04:17
хэ хэ золгоод байж дээ
29. bi_banjig | 2009-02-13 13:05:28
битмин өвөө эхлээд овоо цагаан сардах л тухай яваад байсан чинь сүүлдээ энгэр зөрүүлэх энэ тэр гээд юу сурталчилаад явчихав аа? хамаг амьтан үргээчихлээ байна, хэхэ... чадвал очно оо... ааваас виз авах асуудал байна, хэхэ... шинийн 4 гэхээр визний боломж гарах байх гэж найдна.
30. Битмин | 2009-02-13 13:10:16
Хүнүүс нээрээ хаин
энгэр зөрнө гэж яахыг хэлдэг вэ?
яавал зөрдөг гэж бодож байна.
Тэврэхэд шүү.
Тийм сайхан найрсаг тэврий гэж байгаа хүнд том чихэр өгий гэж бодсийн.
Мишка ч юм уу.
Цагаан сараар настан дээр заавал очих ёстой байдаг юмуу.
За бүүр болохгүй бол анжигай ахыгаа үүрчий. миний нас+Анжигай нас= ах л байж таараа
31. anjigai | 2009-02-13 13:18:04
ХА ха ха. Та нар лотор мань хоёрын насыг давах хүн байхгүй байхаа. Хэ хэ. Бита золгочихно. Би мөнгийг нь хурааж авна. Шингэнээр өгвөл уучихна.
32. LH@KU | 2009-02-13 13:20:00
Тэгэхэээр Битмин ах гараа хармаандаа хийгээд дээр нь байгаагаар нь Анжигай ахтай л золгоно биз дээ тэ нэг хүн хоёр гартай байдаг шүү дээ
33. anjigai | 2009-02-13 13:29:25
Бид чинь олон мутартай бурхан л гэсэн үг шүү дээ.
34. Битмин | 2009-02-13 13:35:43
Анжигай ах дээгүүрээ золгож байхад доогуур нь миний гар хармаа хоттой нь золгожээх юм уу.
Бүүр тухлаад завилаад суучхийм шиг байх чинь хэ хэ
35. TJ | 2009-02-13 13:51:04
Бид онлайн найзууд юм чинь блогийнхаа насаар золгоёооо хаха.
36. Би бид хоёр | 2009-02-13 14:04:42
Чихэрнээс том юм чинь юу байдаг билээ, бодоохоё байз. хэхэ
37. Би бид хоёр | 2009-02-13 14:07:05
Томоос том, халуунаас халуун тэврэлтийг урьдчилаад илгээлээ шүү, та нарт. Харин би жоохон бишүүрхүү болохоор хүний царай харна гэхээс дотор сонин болоод байдийн, дараа л болъё доо
38. muuzaluu | 2009-02-13 15:40:07
Мань зав байгуул золголцоно оо. Дайлах цайлах юмны сураг ч бас дуулдаад байгаа бололтой. Золголцох ч юу байхав дээ, ахтайгаа золгоно биз. Блогын насаар золгоно гэдэг чинь зөв санал байна.
39. tsatsatsa | 2009-02-13 15:49:16
Миний нэр бол автоматаар ороод явчина гэж ойлгоод байгаашт
40. Namara | 2009-02-13 16:47:38
Гэрсэнзийн үүдээр гартал оочерлох байхдаа, Битмин агаа, Анжгай агаа 2-т золгох гэж энэ хүмүүс. Гоё юмаа.
41. ms_huurhun | 2009-02-13 16:47:50
Хэхэ хаана золгохийн би хөөрхөн болохоороо мишка авч болхуу? Ингэхэд үнэн яриад бну худлаа яриад бну хаана золгохуу гэдэг нь тодорхойгүй л байна даа.
42. Битмин | 2009-02-13 16:50:36
Хэзээ хүн ийм юмаар тоглож байсиймбэ.
Ганцаараа байсан ч хамаагүй Гэрсэнзэд шинэлнээ.
43. ЗОРИГТ8 | 2009-02-13 16:54:52
Блогчдын цагаан сар бас болдог юмуу. Гоё юм бишүү. Би очиж золгоноо.
44. ganaa (зочин) | 2009-02-13 16:57:57
uneheer saihan sanaa bna shuu bi ochnoo. ter pivonii daruulga mahiig chini l idej uzmeer sanagdchihlaa medej saihan l zuil baigaa baih daa. bugdeeree uulzatsgaay goy shdee ok.
45. SSunday | 2009-02-14 00:03:05
Хэхэхэхэ, ямар гоёийн. Та нар минь уулзаад золгоод сайхан баярлаарай дааа.
46. Жиргээ | 2009-02-14 00:13:31
Nisdeg moritoi ch boloosoi, teguul Mongol uruugaa nisch ochood 3 udaa neree uguud Betmeenees 3 udaa chudenz chixer avaad guruun udaa enger zuruulcheed irexgi yuuu
47. Энгийн үг | 2009-02-16 03:22:26
za amjilt shuu
48. yagtiimee (зочин) | 2009-02-16 10:49:26
Тэр үеээр УБ хотод байж таарвал очно оо. Зад золголт хийчихье байз
49. МОНГОЛХҮҮ | 2009-02-16 10:57:11
Уул нь 4-нд арай эрт золголдож эхлүүл ямар уу
50. Битмин | 2009-02-16 13:19:02
2-уулаа эрт золгоод эхэлж болийшд.
Гэсэн чинь хүнүүс цуглахад нь тасарцан гэвтэж бйх вий дээ.
51. hawks | 2009-02-17 09:59:19
mongogui zolgohoor beleggui garna shdee
52. TsTsT (зочин) | 2009-02-17 18:02:03
Yamar huurhun zurag oruulziin.
Saihan shineleerei.
53. silenttone (зочин) | 2009-02-17 18:30:03
saihan shineleh ni dee, zuragaa martav manuus daraa ni zuragtai chin zolgood zolgood yavchii shdee
54. Дочкана | 2009-02-18 20:11:31
ochiishoo bi
chihriihee toond oruularai
55. Сарнайха | 2009-03-02 12:04:27
Битминээ авдар авдраар битмин өгнө гэснээ мартаагүй биз дээ хэхэхэ
56. ВАФЛЬ | 2009-03-02 12:17:19
сайхан золголдоон болсон гэсээн, очиж амжаагүй ч сонссон...хэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.