Нэгэн уриалгын дагуу үзсэн дуулснаа хуваалцахад

Зиа

Хэд хоног дарааллаж бүх тэвийзээр нэгэн лут спиртийн үйлдвэр нээгдсэн тухай мэдээ цацагдсан билээ.

Нөгөө цагаан сарын шинийн 1н 2н 3н гээд явдаг шиг.

Хэсэгчилэн нээсэн юм болов уу гэж ухвар мөчид миний бие бээр тунгаасан бөлгөө.

Хэсэгчилэн нээх бүрт улсын айхтар том даргууд цаг алдалгүй хүрэлцэн ирж, инээд алдан нээлцэж байсныг бодвол угаасаа тийм их дуртай, эсвэл Улсын том стратеги бодлогыг хэрэгжүүлэх газар нээгдэж л гэж ойлгосон болно.

Тэр том дарга нарын нэрийг цээжлэн тогтоох хувь надад тохиогоогүй учир нэр дурдах гэж балараад яахав.

Ухагдахуундаа бол нэг их сүржигнэх мэдээ биш санагдсан учраас чихнийхээ хажуугаар, нүднийхээ булангаар өнгөрөөсөн хэрэг.

Гэтэл сая энд нэгэн уриалга явж байхыг үзээд нэг юм толгойд орж ирсэнээ энд сийрүүлэхээр шийдлээ.

Эхлээд уриалгыг ойлгосныхоо дагуу дурдаадхая.

Спиртийн үйлдвэр нээгээд, тэрнийхээ рекламны дүрүүдэд улсад данстай томчуулыг сонгон тоглуулж, тэдгээрийг хүүхэд нохойн доог болгосон тул тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 1 өдөр хэрэглэхгүй байх тухай юм байна.

Болж л байна. Үүнийг Рекламаа буруу сонгосных нь төлөө гээд Блог уншигч та бүхэнд дамжуулан уриалая.

 

Аан харин одоо надад төрсөн бодлоо хуваалцая.

Лут том үйлдвэр лут том хөрөнгө оруулалт хийгээд лут том үйлдвэр нээжээ.

Мундаг байна. Сайн байна.

Гэтэл тэр том үйлдвэр өнөөдрийг хүртэл Спиртийн үйлдвэргүй байсан юм бол өдийг хүртэл юугаараа архиа хийж ирсэн байж таарах вэ?

Архины хамгийн гол түүхий эд бол ус спирт гэдгийг 90-ээд онд найруулж ууж байсан бүх хүн биерээ мэднэ.

Усаа бол доороосоо ихээ гүн худгаас авчдаг гэсэн. Спирт нь бол тас нууц.

Тэр том компани, нөгөө том компани Спирт Бал бурамаас спиртээ авахаа болиод миний мэдэхийн 10 гаруй жил болж байгаа.

Энэ хооронд өөрсдөө үйлдвэртэй байсан л гэж ойлгож явлаа.

Тэгсэн үгүй юм байна. Сая л нэг нээж.

Тэгэхээр энэ хооронд яаж ч бодсон хувийн спиртийн үйлдвэрээс л авч байсан болж таарах байх.

Арай эрээнээс зөөгөөгүй байлгүй дээ. Түүхий эд буюу архиныхаа шилэнд савлаад оруулж ирж байгаад баригдсан гэж бол сонсогдсон.

Гэхдээ итгээгүй. Арай ийм том компани тийм юм хийхгүй гэж бодоод.

Энэ яахав хадуурцан хов яриад явж байна.

 

Гэхдээ одоо л нэг өөрсдөө спиртээ хийдэг боллоо гээл сүрхий рекламдаад байх шаардлага байгаа юм уу?

Харин ч ичээд далдхан нуугаад сэмхэн нээчих хэрэгтэй байсан гэж санагдаж байна.

Юу ч болоогүйм шиг дүмбийгээд тээ.

 

За тэр яахав. Надад нэг асуултад хариулаад өгөх мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй.

АПУ компани өчигдрийг хүртэл, Спирт Бал бурам-аас авахаа больсон цагаас хойш энэ 10 гаруй жилийн хугацаанд спиртээ хаанаас авдаг байсан бэ?

 

За тэгээд юу гэж бодож байна.

Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. KULA | 2009-02-18 13:01:03
Надаас аваагүй шүү...
2. anjigai | 2009-02-18 13:02:12
Үнээний ферм нээлээ гэүүл очих болов уу наадуул чинь. Аль эсвэл амьтанаас гаршилтай болов уу?
3. anjigai | 2009-02-18 13:03:09
Спиртийн хувьд бол тээ. Ийм том үйлдвэрт бас нууц гэж байдгийн за юу? Та нар зүгээр ууж уучихаад дараа нь ингэж новширохгүй шүү.
4. KULA | 2009-02-18 13:04:22
архи тамхины тухай хууль гэж байдаг санагдахын, хэрэгжүүлдэг хүн байдымуу?
5. Pitch | 2009-02-18 13:05:38
za tegeed arhind usand ordog boloh ne dee,
6. demon_x85 | 2009-02-18 13:06:06
Энэ урьд нь хаанаас авч байсан бэ? гэдэг чинь харин бодоогүй сэдэв байна. Гэхдээ манайхан ч дээ мань мэтээс нь эхлээд "Ёоо урьд нь спиртээ хаанаас авч байсан юм болоо? бурхан минь үхээгүй нь их юм. Одоо шинэ үйлдвэр гайгүй байлгүй дээ." гээд уугаад байж мэдэх л гарууд даа.
7. demon_x85 | 2009-02-18 13:07:21
анжгай цаадуул чинь ямааны ферм гэвэл бүгд очноо
8. yagtiimee (зочин) | 2009-02-18 13:07:35
Хүүш Кула тэр зураг сольж өг. Нэг харсан өө энэ тэрүүгээр шүгэлдчихсэн явж байдаг байгаа
9. saihan sanaa (зочин) | 2009-02-18 13:08:20
хэхэ.. урд хойд найзуудаасаа зөөсөн л байлгүй дээ бодуул..

чингис хараагаа л ууя л даа тэгээд...
10. ВАФЛЬ | 2009-02-18 13:10:20
ХАХА, ИСТОО САЙХАН АСУУЛТ...
11. ХЭнхэГэнДэн | 2009-02-18 13:11:56
3-н блог дамжиж уншиж байж нэг юм ойлголоо. АПУ чинь бурхан минь манай хамгийн овгор нь биз дээ. БОЛОР архи хамгийн топ бас улаан буудайн дээд зэргийн спиртээр хийв энэ тэр гэчихсэн байдаг санахын
12. Ууганаа | 2009-02-18 13:14:10
yamaanii suugeer, suug n saagaad saasnaaraa spirt. Durgui hurchlee buur,
13. bolorka83 | 2009-02-18 13:17:29
ulaan buudain deed giin spirt geed bichsen bna ene apugiirn arhin deer
14. 35 | 2009-02-18 13:21:12
Батхүү гишүүн арай спиртээр шээдэг болчоогүй байлтай
15. monjigo | 2009-02-18 13:21:22
hain ene neeree uneheer sonin asuult bna aa, bi toriin alband ajildag bh daa tailangaa tushaah gej irsen kompanias ingej asuugaad daraa ni huuchin ovgor ajiltnaasaa "chi aluulah chine dutaa uy" gedeg ugeer amaa tagluulj bailaa
16. tuimer666 | 2009-02-18 13:26:07
Болоркад бэлэн архи байж уайдаг айн. Хэ хэ.
17. anjigai | 2009-02-18 13:28:32
Болорка ууж байгаа юмуу? Мань очийлдоо.
18. tuimer666 | 2009-02-18 13:29:31
манайд зөндөө л спиртийн үйлдвэр байдаг шүү дээ. 10 гаран үйлдвэр байдаг гэж би сонссон. Зүүн хараад жишээ нь спиртийн том үйлдвэр бий. Энэ тал дээр ажилладаг хүн байвал хэлээд өгөөрэй.
19. Битмин | 2009-02-18 13:32:42
Тэр зүүхараагийн том чинь маний дээр дурдаад байгаа Спирт бал бурам нь байгаан.
Анх АПУ спирт авахаа болингуут агуулахаараа дүүрэн байгаа спиртээрээ өөрсдөө Хараа Хар Чингис гээд архинуудаа хийж эхэлсэн гэж мэдэхийн байна.
20. tuimer666 | 2009-02-18 13:38:43
Тэгвэл бусад жижгүүдээс нь авдаг байсан юм байгааз дээ хө. Өө ингэж байна. Урьд нь Улаанбаатар гэдэг үйлдвэрээс авдаг байсан, сүүлд морины зүсээр нэрлэсэн ЧУЛУУН гэж төгсдөг нэртэй үйлдвэрээс авдаг байсан гэж байна даа АПУ-д ажилладаг нэг хүн.
21. Buddy (зочин) | 2009-02-18 13:45:36
Түймэрээ
Тэр нь тэгээд ямар газар байдаг юм?
Би бол огт сонсоо ч үгүй газар байна.
Сонин санагдчихлаа.
22. Tsengel (зочин) | 2009-02-18 13:47:01
Chenjuudees avdag baisan biz de. aziin choniihon shig
23. ЗОРИГТ8 | 2009-02-18 14:08:42
Спийрт гэдэг ундааг өөрөө хийдэг болжээ. Шинэ ажлын байр, шинэ идээ ундаа
24. МОНГОЛХҮҮ | 2009-02-18 14:18:45
Tiinshd
25. MotoCross | 2009-02-18 14:22:02
АПУ архи уучихаар маргааш нь толгой задарчих гээд хог царайлдаг шд. Би архи ууж чаддаггүй болохоор л тэгдэг юм байна гэж бодохоор хар чингис уухаар гайгүй. АПУ-ын боргиод бол дуртай шүү.
26. Badman | 2009-02-18 14:23:13
Күэй би юу хийчихнэ энэ вээээээээ. Аймаар дуу алддаг вайна ш дээ. Яааг нөгөө Богд гэгээнтэн кануун дээр нэг бичгийг утгыг нь мэдээгүү вайжээж дуу алддаг шиг юм болжээнэ. Яасан гэхээр ингэсиймаа. Бичигсэн АПУ-г яаг үнэндээ хаанаас энэ олон жил свээртээ авсныг мэдээгүүм вайна. Свээртээ СББ-аас авдаг гэж ойлгож байлаа. Муухай хулхидуулсан байна ш дээ тээ. Одоо тэгүүл АПУ-аас татгалзлаа. Муу хогнууд чинь хүний итгэл эвдээд зүгээр. Гайлвайна. Уусан архиа харин яая даа байз. Бөөлжөөд гаргачий гэсэн чинь аль хэдийн шингээд бие махбодийг хордуулдгаа хордуулаад гадагшилцан байна.
27. muuzaluu | 2009-02-18 14:50:28
Анд тэгжүүгаад нэг сайхан "Хараа", "Хар Чингис" ууя гэх гээд байна уу даа.
28. ZOCHIN *** (зочин) | 2009-02-18 15:00:29
OILGOMJTOI SHDEE ***ENE UG tseween rawdan axin ug XUJAAGAAS AWXGUI UUR XENEES AWAX BILEE 1 D ORSON KULA BID 2 OOS AWAAGUI IUM BN
29. drakula (зочин) | 2009-02-18 15:14:50
ter deer Bolor arhiig ulaan buudain deed zergiin spirteer hiideg gej bichsen bn l daa. Yag bodit baidal deer bol deed zergiin spirt chini hamgiin muu spirt bhgui yu. Spirtiig dotor ni 3 angilj bn. Hamgiin sain ni tansag, daraagiinh ni ontsgoi zergiin spirt, hamgiin muu ni deed zergiin spirt bdag. Haraa arhi chini l gehed ontsgoi spirteer hiideg arhi shd. APU, SBB nar chini ugaasaa l spirtee CHINA-gaas avdiishd. Oor arga bhgui. Mongoliin ulaan buudai mongolchuudiin arhinii jiliin hereglee baitugai sariin heregleenii spirtiig ch gargaj chadahgui. manaih chini gazar tarialan muu hugjsun gazar shuu dee. joohon huraasanaa guril bolgoj idne biz dee ain...
30. K (зочин) | 2009-02-18 15:15:28
Bi ch gesen APUd lav spirt ugch baigaaguideg
31. K (зочин) | 2009-02-18 15:15:44
Bi ch gesen APUd lav spirt ugch baigaaguideg
32. Цогтмэргэн (зочин) | 2009-02-18 17:23:43
Битмээн, тэгээ л хүмүүсийн дурыг гозойлгоод яваарай чи. Худлаа муулж байгаа дүр үзүүлээл архи архи архи гээд байхаар чухам утга нь бол хамаагүй болоо явчина тэ.
Наад би л лав өгөөгүй гээд байгаа гарууд чинь л нотой. Аягүй бол өөрсдөө өгч байсан байх.
Хэн ч Чи гээгүй байхад хамгийн түрүүнд би биш би биш гээд сандраад байгаагаараа наад Кула чинь л спирт шахсын биш үү.
33. Цогт (зочин) | 2009-02-18 17:30:28
Өө тээр 3 одтой зочин ч бас би биш гээд уналаа. Наад хоёр чинь Солонгосоос спирт зөөдөг байх нь.
Бодвол тэр К гүйцэтгэдэг шиг байна. Сандраад ээрээд байх шиг байна...
За асуултын чинь хариуг олоод өгчихлөө. За нэх их юмаар яахав. Ганц Хараа байхад болно.
34. Tlg_UB | 2009-02-18 18:02:03
За мэдэхгүй, хар Чингис гайгүй гээл аваад байдийшд.
35. Битмин | 2009-02-18 18:03:40
Цогтоод өртэй боллоо. баярлалаа андаа.
Блогчдын золгоон дээрээс Хараагаа аваарай.
36. Хожуул | 2009-02-18 18:34:55
За сайн мэдэхгүй сонин юм бичиж. Нэг найз маань хэдэн гахай тэжээдэг байсын. Би бас дунд 2 гахай хавчуулаастай. Намайг тэжээлээ олж огоод тэжээлэг гэсэн юм. Эгчид хэлтэл эгч АПУ-гын гээ л спиртны түүхий эд бололтой юм авчирдаг байсан шд. Гахайг юугаар тэжээж болдогийг эрхэм блогчид мэдэх биз. Энэ талаар сайн мэдэхгүй ч миний зүгээс харахад магадгүй нууцлаг байсан хуучин муу техник технологоо сайжруулж шинэ юм нээсэн ч байж болох л юм.
37. Нагаан буу (зочин) | 2009-02-18 18:50:02
Ээ мэдкүү.
Хуучин муугаа сайжруулсан бол сайжрууллаа гээд рекламдах байсан байхаа.
38. TsTsT (зочин) | 2009-02-19 05:48:56
Bi gazar tarialangin talaar baga saga mednee. SBB Selengin tarialanchdaas buudaigaa heden zuun tonnoor ni avdagig ch medne.
APU neeree udii hurtel SBB-s spirtee avaagui geheer haanaas avdag baisan gedeg chin uneheer chuhal asuult baina. Uchir ni APU shig tom uildverig tuuhii edeer hangachih SBB-aas uur neg ch huvin uildver mongold baihgui shd.
39. TsTsT (зочин) | 2009-02-19 05:52:49
Hojuul aa. Spirtin tuuhii ed gej yu baihav dee. Shaar ni baihgui yu. Tanaih APU-in china spirtin shaaraar heden gahaigaa tejeej, terig ni chi iddeg baisan baina shdee ho.
Tohuurhaagui shuu. Zuv oilgooroi.
40. Tagnai (зочин) | 2009-02-19 08:11:13
urid n avdag bsan SBB-n spirt n APU-d zohih hugacaanyhaa 4-nii 1-g daagaa l duusdag bailaa. uldsenii n hujaagaas avdag bsn. tegvel bur suuldee bugdii n hujaagaas avdag baijee. Hujaa spirt dutuu bolovsruulsan l bolhoos uur ed bishee. Tiimdee ch une hyamd bdg bh. Gej l bodloo.
41. Dr_TLG | 2009-02-19 09:51:20
yanaa ter nairuulsan arhinaas bolj mon olon hun elegnii hatuural bolj nuguu ertuntsud ochson doo zailuul
42. sanawartan (зочин) | 2009-02-19 21:36:13
aa ter arhi enter yahawe oorshdool architai bwal
43. Сүнс (зочин) | 2009-02-23 10:46:58
-АПУ-гийнхан спиртээ хаанаас авав?
-Хор багатай л бол хаанаас ч яахав дээ.
-АПУ-гийнхан пиво-ийг хаанахын будаагаар исгэж байгаа бол?
-Хүмүүс дурлаад ууж байгаа бол хаанаас авсан даа гол биш.
ТЕХНОЛОГИ нь сайн байгаа болов уу
44. hawks | 2009-02-23 18:28:49
сар шинэ дээ саййййййййййййхан шинэлээрэй
45. zochin (зочин) | 2009-02-23 19:10:33
manaihan chini arhinii tal deer bol medlegtei yum aa gants ch gesen yum medej bna gedeg chini hereg hereg
46. ice. (зочин) | 2009-02-24 09:19:30
tegeel and n APU uuxgui geed bdg chin ter shuudee. APU uuxaar margaash 2 xonog n jinxene (muuxai ug) sorry PIZDA topxondo opood opnoocoo ch ondiij chaddaggui yumdaa. cuuliin ued ene XUJAA apxi caixan bna shuu. andiin bied caixan taarch bna. ta nar ch bac xeregleed uzeerei. okey.
47. МОНГОЛХҮҮ | 2009-02-24 11:16:31
Sar shinedee saihan shineleerei Bitmin ee
48. ЗОРИГТ8 | 2009-02-24 13:46:03
Шинэхэн спийртийн үйлдвэртэй болсон одоо. Уугаад байна цагаан сараар. Сайхан шинэлээрэй битмийн
49. Dr_TLG | 2009-02-26 20:15:45
Ail hesch baina shuu
Amar baina uu?
Sar shinedee saihan shinelj baina uu?
50. Жиргээ | 2009-02-27 00:19:20
Betmeenee sain ail xeseerei xu.
51. citizen (зочин) | 2009-03-27 14:51:31
APU huviin spirtiin uildverees spirtee avdag bsiin ezniih n hurgen bagiin tanil blaa. Ter nuhduud n uursduu bas no-toi teheer spirt lav cever bish bh gej bodool bdag bsiin.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.