Үнэгүй юмнууд

Мань дээр нэг найзаасаа үнэгүй юманд нугасгүй биз гэсэн чинь:

-Үнэгүй бол хор ч яахав гэж байсын.

Маазраан л даа.

Гэхдээ үнэний хувь байгаа битгий хэл давамгай байгаа.

Монголд бүх юм үнэгүй шахуу болсон. Маниус анзаарахгүй л цогиод байгаа болохоос.

Чи цалин авнаа. Хэд авдаг бол?

Хийсэнтэй чинь тэнцэх тухай ярилт байхгүй. Харин амьдралыхаа өдрийн 8-н цаг буюу 3-ны нэгийг ажлын байртай хадаж байгаатай л тэнцэх шахуу. Тэнцэх ч үгүй.

Энэ нь гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол хүнд л хамааралтай теором гэхүү аксиом гэх үү зүйл.

Теором гэж үзээд батлая тиймээ.

Хятадаас үйлдвэр оруулж иржээ нэг компани хувь хүн.

Тэгвэл тэрийг нь ажиллуулж мэдэхгүй болохоо р нэг хужаа залж авчраад хоол байрыг нь даагаад хүүхэн шуухандуулаад, дээр нь сарын 2.000 долларын цалин өгч ажиллуулаад байж чаддаг.

Харин тэрийг нь Монгол хүн чаддаг бол тэр Монгол хүнд хэзээ ч 2.000-ийг өгөхгүй. Үсрээл 400 доллар. Хүүхэн шуухан хоол байр гэвэл гонжын жоо.

За цаашлая.

Тэр үйлдвэр нэг бараа хийгээд зарж таарна.

Хамаатныхаа нэг гарыг авчраад үнэгүй шахуу ажиллуулахаа л бодно. Нэг ёсондоо барааныхаа өртөгт хөдөлмөрийн хөлсийг бараг тооцдоггүй гэсэн үг.

Энэ байдал Монголын хэдэн томоос бусад бүх үйлдвэр ААН-д хамаарна. Барьцан ч яахав.

Хөдөлмөрөө хямд үнэлээд хямд юм аваад болоод байна өө Сайхан байна гэх хүн өнөөдөр түм бум байгаа. Жишээг сэтгэгдэл дээрээс уншаарай.

Хувийн хэвшлийн хувьд иймэрхүү голдрилооро яваад байгаа.

Одоо хамгийн гол асуудал.

Төрийн хэвшлийн байгууллага яадаг вэ?

Цалин авнаа тэр нь тухайн хүний амжиргаажих хэрэгсэл бол огт биш.

Энэ нь хямарлын үед цалингаас нь хасч улсын төсөв хэмнэж байгаагаар батлагдана.

Угаасаа хөдөлмөрийн хөлс биш Ажлын цагийн үнэлгээ учраас тэр.

Юм хийж гэхээсээ илүү 9:00д ирээд 18:00 гээд явсны төлөө өгдөг мөнгө шиг байгаан.

Сонгууль болдог жил болгон буюу 4-н жилд нэг удаа төрийн хэвшлийн дарга 1 удаа солигдож, даруйдаа 1 шинэ алба нээгддэг бичигдээгүй дүрэм үйлчилдэг болсон нь маргаангүй зүйл.

Өндөр жил гэж жинкэн энийг хэлдийншдээ.

Томроод л байна. Улайран зүтгээд л байна. Цалин тухайн хүний хөдөлмөрийн чадамж, гүйцэтгэлээр биш цагаар хэмжигдээд л байна.

Тэр хүн тэнд тэр цалингийн төлөө хөдөлмөрлөхөөсөө илүү цаг бүртгүүлэх горим руугаа угаасаа урсаад орно. Улайрсан байдал бас нөлөөлнө л дөө.

Цалин нь хөдөлмөрийн хөлс биш учраас тэр хүн өөрийн амжиргаажих түвшинээ хангахын тулд ажилаасаа өөр юм хийж эхэлнэ. Тийм үү.

Лаанд унамаар санагдана. 50.000 доллар. Цалингаар авах тухай бодоод ч хэрэггүй. Тэр бол хөдөлмөрийн хөлс биш учраас хэзээ ч хүрэхгүй.

Өөр юмаар авна. Өөр юм нь өөрийх нь хөдөлмөрийн хөлс мөн үү гэвэл бас биш.

Яахуу дээгүүр доогуур гүйж хутгасныг хөдөлмөрт тооцвол хөдөлмөрийн хөлс мөнөөн.

Тэнд тэр хүний хөдөлмөрийн хөлс шингээгүй учраас тэр аваад унацан Лаанд нь хүртэл үнэгүй юм.

Монголд Монгол хүний хөдөлмөр үнэгүй болжээ. Батлагдлаа.

Үнэлдэгээр нь гадагшаа бүгд тэнээд явчиж.

Одоо Монголд бараа таваар хүртэл өөрийн үнээ алдаад эхэлсэн. Шууд утгаар хүлээж аваад мушгиад байв айн.

Худалдан авагч өөрийн хөдөлмөрийн хуулийн дагуу олсон орлогоос зарцуулж авдаг бараа гэж бараг байхгүй.

Зарим хүмүүс одоо нүүрлээд байгаа хямрал энэ үнийг тэнцүүлж өгнө гээд горьдоод байгаа.

Тийм биш шүү. Барааг хүн худалдаж авдаг учраас л үнэтэй байдаг.

Худалдаж авах хүнийх нь зарцуулах түвшин буюу хөдөлмөрийн үнэ нь нойлтой тэнцүү шахуу хэвээрээ байвал бахь байдгаараа л байна гэж.

Энийгээ дагаад хүнүүс нь өөрсдөө хүртэл хөдөлмөрийн хөлсөө өндөрсгөх чадамжаа алдцан.

Дээр үед нэг автуус явдаг байлуу. Мөлхөө ногоон. Мөн дөө.

Одоо бүүр сайхан эрүүл мэнд нь ч амь нь ч үнэгүй болцийшд зайлуул.

 

Муусайн үнэгүй юмнууд тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээн биз.

Та бүхнийг хүндэтгэн өрөвдсөн

Битмин

 

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-03-03 12:45:54
9-18 цаг хүртэлх цагийн хөлс болоод л залхууран барин суудагийм байна ш дээ. одоо л ойлголоо..
2. anjigai | 2009-03-03 12:52:09
Би чөлөөт цагаараа ажилаа хийдэг.
3. bbaasanjargal (зочин) | 2009-03-03 13:18:29
Монгол хүн уг нь хамгийн үнэтэй ХҮН байхсан
4. Oyuna | 2009-03-03 13:19:34
үнэгүй юм үнэгүй байдаг
5. 35 | 2009-03-03 13:25:55
Хахаха. Маниусын багийг хуу татаа хаячлаа
6. ХЭнхэГэнДэн | 2009-03-03 13:39:34
Монгол ТВ үзэхээр л баахан хүний өмнөөс амьдраад байгаам шиг хүмүүс л байдийн ш дээ.
7. xoxotushka | 2009-03-03 13:41:50
istoo unen helj
8. ZOCHIN *** (зочин) | 2009-03-03 13:43:03
BI NEG XEZEE MGL DOO OCHIJ IIM SAIXAN AMIDRAX BOLDOO xa xa xa xa
9. Badman | 2009-03-03 15:03:57
Төрийн байгууллагын зарим хүнүүс интернэт байвал чаатлаад, сонин уншаад ажлын цагаа өнгөрөөдийн. Интернэт хааяа тасарцан байвал ажлаа хийнэ ш дээ. Тэрэндээ яаг тохирсон цалингаа аваад гуяа алгадаад л явна. Ер нь тэгээд ажлаа хийсэн шиг хийгээд тэрэндээ таарсан цалинг авсан шиг авчдаг болчуул уул нь хаа хаанаа хэрэгтэй байгаам доо.
10. Сарнайха | 2009-03-03 15:17:42
хэхэ жишээг сэтгэгдэл дээрээс уншаарай гэхээр нь бүх коментыг их анхааралтай уншиж дүгэнэлээшд хэд хоногийн дараа орж ирж ахиж уншнаа ёстой сонирхолтой санагдчлаа ккк

Битмин ёстой эвгүй бичжээ.
11. TsTsT (зочин) | 2009-03-03 17:03:39
Mongol huni uurin urtugiig Zasgin gazar batlaad baigaa biz dee. Hun ni uuruu bish. Teheer hoorondoo yalgaagui, zuvhun yamar shireen deer suuj baigaagaas hamaarch urtug ni todorhoilogdood ureheer chin yag l Bitmin chinii heldgeer unetei um ni uneguidej, unegui um ni uned orj baigaa um daa.
12. tuimer666 | 2009-03-03 17:18:32
Saihan gargalgaa bolj ee
13. Хожуул | 2009-03-03 17:29:27
Уг нь бол унэтэй юм уу тэгээд?! Хэн нь буруутай юм бол оо? Ажилаа хийхгүй болохоор нь бага унэлээд байнй уу эсвэл бага унэлээд байгаа учираас ажилаа хийхгуй байна уу? Аль аль талдаа түвшин нь болоогүй байна гэж ойлгоод байдышд. Өгөх мөнгө ч байхгүй авах чадвар ч байхгүй.
14. Tlg_UB | 2009-03-03 17:42:31
Хөдөлмөр, чадвараа үнэлүүлдэг цаг ирэх байлгүй дээ.
15. yagtiimee | 2009-03-03 17:55:50
Монгол хүний үнэ цагийн 610 төгрөг шүү. Энийг бүр хуульчилж өгсөн байгаа
16. bayasum (зочин) | 2009-03-03 19:58:05
үнэгүй бишээ.. эцсийн дүнд үний нь эзэн нь өөрөө биш олигархууд хүртдэг..
17. Тулга (зочин) | 2009-03-03 21:29:53
Би уг нь улсын төсвийн байгууллагад хөдөлмөр хийдэг байсан юмаа. Гарчихсан л даа, хөдөлмөрийг минь үнэлэхгүй болохоор.

Одоо хувиараа хөдөлмөр эрхлээд, өөрийнхөө хөдөлмөрийг өөрөө үнэлээд, бусдаар үнэлүүлээд явж байна. Хөдөлмөр минь үнэтэй байх ч сайхан юм байна шүү.
18. buudai (зочин) | 2009-03-03 22:35:46
Hehe. Humuusiin bichsen setgegdliig ch davhar hamj unshiv. Gachin gachin ym bichihiimaa. Nogoo hamriin door hagarhaitai gedeg shig.
1. Mongol hun ug ni hamgiin unetei baih yostoi ch gej baih shig.
2. Mongol hunii uniig hun ni bish zasgiin gazar ni gargaad baina ch geh shig.
Hooe garuudaa eruuluu??? Tuilshraad bgaamuu esul aaban beeben bolj toglood bgamuu?
Mongol hun yaahaaraa ch hamgiin unetei ni baih yostoi ym bgaan. Chinggisiin ur hoich bolohooroo tiim baih yostoi bololtoi ym. Er ni bidnii hoh hoshnogo hend ch hamaatai ym.
Zasgiin gazar ni amigui ed bdag ym bhdaa chaavaas. Erh bish humuus shiidver gargadag bailguidee ugui ee yadaj bidnii songoson yamaanuud suuj bgaa l ymsan hehe.
Iigeed oorsnoo yamaa shig ym yariad bhad ter deeshee yamaanuudaa l gargahaas yahavdee hehehe.
19. uncle (зочин) | 2009-03-03 23:04:34
Buudai unen helev...
20. angelic_universe | 2009-03-04 02:00:36
юу гэж ч бодохгүй байна түхүү
21. amanjinka | 2009-03-04 02:12:43
за даа үнэн ш дээ
22. showtimer (зочин) | 2009-03-04 15:25:19
yu yumand tachaadsan xiix ajilgui xunii xuvid neg ug xelexed ta nar yagaad nadtai adilxan xiix yum aa olj yadaad uls turjuud baidag bna
Xiix ajil baixgui yu ch xiij chadaxgui xumuus unegui baix ni argagui shuu dee
Bid nar shig muusain yumnuudiig xuls tulj ajilluulax ni buu xel xuls tulj aluulval uls ex oron neg xugjix baixdaa
23. TsTsT (зочин) | 2009-03-04 17:15:01
Buudai huud.
Chi uuruu eruul baina u?
Mongolin zasgin gazar mongol hunee 610 tugruguur unelsen gej Yagtiim hichsen baigaa biz dee. Hen mongol hun zaaval hamgin unetei baih estoi gesen um be?
Chi uuruu tolgoi chin ergechihsen yavaa um bish uu.
24. TsTsT (зочин) | 2009-03-04 17:22:14
showtimer huud.
Mongolchuud l tiim archaagui, unegui humuus um u?
Haa gazar barag buh humuus ni ajlaa hiisen bolood l tsalingaa avaad amidraad l yavah um baina.
Bidni huseed, huleegeed, buhimdaad baihaa um gevel uls orondoo ajillaj, amidrah bolomj umaa.
Chi udrin 8 tsag umnuh ajlaa hiigeed, tegeed avdag tsalin ni amidrald ni hangalttai hurdeg hugjiltei orni humuus mongolchuudaas havigui iluu gej bodoj baina u?
Ugui gej bi battai helie.
25. xoxotushka | 2009-03-04 19:17:26
613.6 tugrug xixix
26. . | 2009-03-04 21:19:34
Ягтийм Та 2 юун баяр дөхөөд ЗАД ХЯМДРУУЛААД СЭЭЛ -лээд унав.

Үнэгүй болжээ.Үнэгүй болж. Бас дахиж хямдруулна гээд байгаа шүү.
27. Dr_TLG | 2009-03-05 10:24:09
Hi yu bainaa blogchin bish seegiichin bolchood bainaa blogiin arisaa uurchluv haraarai butsaad blogchin bolnoo neeree boldogson bol lamborghini avch unahsan ferrari ch yum uu
28. org (зочин) | 2009-03-06 02:03:02
Монголчууд бид хөгжлийнхөө алхамыг шат шатаар нь алхаад л явж байна. сайн нь ч байна. муу нь ч байна. одоохондоо бидний ихэнх нь үнэгүй байгаа ч гэсэн ирээдүйнхээ төлөө итгэл өөдрөг алхаж байна. энэ ирээдүйдээ ширхэг тоосгоор тулгуур хийгээсэй хэн чадвартай нь.
29. МОНГОЛХҮҮ | 2009-03-06 09:43:22
Unegui gej unelsniig chin uneley
30. ice. (зочин) | 2009-03-08 11:41:03
argagui l yamaandaa 5.000 ogdog gapuudiig congocn yamaanuud shig yum bichcen bndaa. ene zapim 1 cetgegdeluud n. boloogui bndaa gj.
31. Lily | 2009-03-09 20:49:37
hundetgen uruvduullee yasan goyo en gsn
32. i'm (зочин) | 2009-06-24 12:36:09
lalalalalalalal

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.