Зиа тэгээд над шиг авдаг цалингүй, утсандаа нэгжгүй хүн зурагтаа загнаж, автуусаа муулдгийм дөө.
Мэдэхгүй биш.
Одоо Монголын бүх тэлвийзүүд гадны нэг шоу орчуулж гаргадаг, эсвэл нэг СО кино гаргаал товчхондоо бол гардаг хүн нь өөр болохоос хөтөлбөрүүд нь яг ижилхэн байдаг тухай өмнө тэнд бичсэн байгааг энд сөхөхөөс залхуурлаа.
Үнэндээ би сүүлийн үед тэлвизрийг мэдээ гальт шагайх, оройдоо гаагуу кануу гарвал үзэх бусад үед нь дээр нь гурил элдэх, мах хэрчих зэргээр ашигладаг болчоод байгаа.
Мэдээ гэснээс тэр нэг С1 тэлвийзийн фокус гэж мэдээний хөтөлбөр байна.
Хавийн тэлвийзийн шимтэй гэсэн мэдээг нь эх сурвалж дурдсаны үндсэн дээр коопий пээст хийдэг газар.
Тэр нь яахав болж л байна. Хүн хар үзээд сүрхий байгаа байх.
Бусад сувгийн мэдээг эргүүлж тойруулж үзэхээр тэрийг харчихад над шиг тогоо хэмнэж ядсан амьтанд зүгээр юм. Цагаа хэмнэдэг хүмүүс ч бас байгаа л байх.
Энэ нэг нэвтрүүлгийг ITZONE гээд дэлгүүр ивээн тэтгээд нэвтрүүлэгчийнх нь урд нөөтбүүк хүртэл дэлгээд өгсөн харагдаад байгаан.
Тэр нөөтбүүк ажилладаггүй байхаа.
Эсвэл тэр нэвтрүүлэгч компүүтэр хэрэглэж мэддэггүй юм болов уу.
Нээх сайхан ITZONE гэцэн далбагар том стикертэй нөөтбүүк дэлгэчээд кээбоорд дээр нь цаас овоолж барьж байгаад л тонгойж нэг онийж нэг уншаад байгаа нь их зовиуртай харагдаад байгаан.
Энэ мэт ивээн тэтгэлэг захаас аваад түг бум. 72 цаг гээд шоуг вооч цаг ивээн тэтгэлээ гээд байсан нэвтрүүлэгчийх нь барьцан цаг хужаа электрон цаг шиг юм харагдаад байх жишээний.
За даа ивээн тэтгэгчгүй янхан ч олдохоо больсон цаг дөө.
Мань юугаа хэлэхэв.
Харин арай өөр төрлийн ТВ ивээн тэтгэлгийн талаар ярилцаад үзэе.
SBN ТВ гэж Наран компаний охин гэдгийг хүмүүс мэдэхээрээ нэг болсон.
Эфирээрнь юу л гарна дундуур нь яг ижил хугацаатайгаар Нарангийн оруулж ирдэг хэдэн барааны реклам хахаатай. Энүүн дундуур нь өөр гадны реклам багтаж шингэх ч зай байхгүй.
Өөрийхөө юман дээр өөрийгөө рекламдахад ямар хамаа байна гэж бодож байна уу.
Энд нэг ийм юм хөндөгдөж байна. Харий
Наран трейд ХХК-ын бүтээгдэхүүн үйлчилгээ тодорхой хэмжээний өрсөлдөгчтэй.
Зах зээлийн эрүүл өрсөлдөөнд сурталчилгаа PR гэдэг нь өөрийн гэсэн томоохон байх суурь эзэлдэг.
Тэгвэл үнэгүй сурталчилгааны талбар өөртөө бий болгож байгаа нь шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа хэлбэр.
Хуулиараа бол SBN ТВ нь өөрөө бие даасан арилжааны статустай газар байх ёстой.
Худлаа гэвэл татвар төлөлтийг нь харахад хангалттай. Татвараа Нарангаас тусдаа төлж байна гэдэг тусдаа биеэ даасан ААН гэдгийг илэрхийлнэ.
Тэгвэл тусдаа бие даасан ААН-ийн рекламыг тусдаа бие даасан ААН үнэ төлбөргүй нэвтрүүлж, бусад тусдаа бие даасан ААН-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой шударга бус өрсөлдөөний асуудал тийм үү.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд яаг хариуцсан газар нь дараахи шаардлагыг тавих ёстой гэж бодож байна.
-Хэрэв Арилжааны ТВ мөн бол сурталчилгааны үнэлгээг бүх ААН иргэний түвшинд ижил байлгаж, хугацаа болон мөнгөн дүнд ногдох хөнгөлөлтийн тариф байгаа бол нийтэд нээлттэй байлгах.
-Харин ингэхгүй гэвэл арилжааны шинж чанараа алдсан гэж үзэх учраас Нарангаас бусад байгууллагын арилжааны сурталчилгааг авч нэвтрүүлэхээ зогсоох.
Ингэж байж шударга бус өрсөлдөөний асуудлыг цэгцэлнэ. Тийм үү.
За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Бизнэс эрхлэгч бүр өөрийн ТВ нээгээд Рэклааман дундуураа нэвтлүүлгээ гарга гэж шаардах байхаа даа
Танайх нэг Зурагт гаргаач Нарангаас дутсан биш Тэгээл Загнаад суужий
Чаджаагаа юманд арга алаг гэх үү? тэндүүсийн хариу нь хаха.
Naran-d ajilladag geed oilgochihov oo he he
Зундаа нэг очхоороо зурагт үздэггүймаа. Үзээд суувал бас шүүмжлэх юм зөндөө л байгаа бх.
Iim baihad mongold huuli ene ter geed yuhev dee.
Орилоод, орилоод өөрчлөгдөх, хэн хүчтэй, хэн түргэн хөдөлж байна тэр нөхөр л амжилтад хүрээд байх шиг байгаам. Тэхээр Наранг муулаад яахав. Манайдаа л бас дажгүй юмнууд оруулж ирж зардаг шүүдээ. Ямар эрээнээс оймс зөөж байгаа биш. Бидэнд чинь дэлхийн брэндүүдийг түгээж түүнийг нь бид худалдан аваад л хэрэглээд л байгаа биз...
тэхээр буруутгад яах уу?
Харин тэр ТВ ЧАТ, энэ тэр арай биш ээ. хаагаад зохиолын дууны цаг хийвэл таарийшд
Гэхдээ цаадуул чинь сонгуулиар баяжийшд
Шударга бус өрсөлдөөн гэж юу байдгийг тайлбарлах гэж оролдлоо.
Зарим нь хуулийн линк хүртэл авчраад хадаж.
Ямар ч нөхцөлд бикнесийн орчин харилцан адилгүй үйлчилж байгаа бол тэнд шударга бус өрсөлдөөн байдаг.
Зааз.
Сэтгэгдэл үлдээх: