Монгол даяар дөвчигнөсөн гарууд байх юм. Энэ дөвчигнөсөн байдал нь доороосоо аваад дээрээ хүртэл байдаг нь хамгийн сонин.
Жишээ гэвэл тоо томшгүй.
Зах зухаас нь дурдаад явчихая.
Өчигдөржингөө орой 8-аас харихгүй бол байгалийн онц үзэгдэл болно гэж яаж дөвчигнөцгөөвөө. Энд нилээд олон нь толгойгүй дөвчигнөсөн гарууд нэмэгдэж багтана.
Би угаасаа өчигдөр орой шоу төлөвлөсөн байсан. Тэрийгээ хийсэн.
Харин хаа байна тэр байгалийн онц аюултай үзэгдэл нь.
Түр үү жил бас яасан. Газар орой тэдэн цагт хөдлөнө. Яг тэр цагт нь гэрээсээ гараарай гэнэ үү.
Бодвол том лам ах нь тэгэж хэлдэг юм шиг байгаан.
Битгий тэгэж том том тэнэгтэж бай.
Одоо энэ дөвчигнөлүүд нь бүүр эрүүл үзэгдэл шиг болж төр засгийн бодлогод хүртэл очоод наалдаж.
Дөвчигнөж байгаа хүн илүү мундаг харагддаг болж.
Архидан согтуурах амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж гэж дөвчигнөлдөж эхэлснээс хойш бүгд архийг чухам үздэггүй баатрууд болцгоосон. Гэхдээ яг ачир дээрээ уух нь ихэссэн үү гэхээс буураагүй.
Бодвол харахаас нүд нь хорсдог болохоор нүдээ тас аниж байгаад л уудаг болсон биз.
Бүх сурталчилгаа, бүр мэдээллийг нь тас хаана гэсэн агуулгатай бас дөвчигнөсөн хууль хүртэл баталсан.
Үр дүн нь юу вэ?
Ингэснээр яг аль архиа уух вэ гэдэг нь хүмүүсийн дунд таамаглалаар хийгддэг алхам болж хувирсан.
Ташраар нь хаасан учраас чанарын тухай ойлголт байхаа больсон. Дурын дураак найркаа хийгээд нам рэхлаамдаад зардаг болсон.
Тэрүүнд нь олон арваараа хордох нь хордож, үхэх нь үхэцгээдэг болсон.
Гоё шилтэй их рекламдсаныг нь сайн гэж ойлгодог болсон.
Энэ бол дөвчигнөлийн үр дүн.
Бүр байтлаа мань мэтийг архины ялгааг хэлэхээр баба юм хэллээ гэж дөвчигнөдөг болж. Уудаггүй юм шиг.
Дөвчигнөл бүүр өдөр тутмын байдаг л зүйл болж.
Одоо бас хүүхдүүд компүүтэр тоглоомонд ихээр донтдог болсон учраас интернэт кафе-ууд буруутай гэж дөвчигнөлдөж эхэллээ.
Одоо энэ дөвчигнөл нь ахиад төрийн хэмжээнд хүрч, интернэт кафенуудыг хаах хууль батлана гэнэ.
Айхтар дөвчигнөж байгаам шүү.
Гэртээ интернэт тавьж чадахгүй, эсвэл шугам нь хүрээгүй хүмүүсийг гадаад ертөнцөөс таслах юм гэнэ.
Залуучууд интернэт хэсч мэдээлэл авах, тоглоом тоглож чөлөөт цагаа өнгөрөөж байгааг хааж, зөвхөн ном унш эсвэл архид гэж хязгаарлах бололтой.
Тэгэж малтаж дөвчигнөлдөхөө болио. Та хэдээс ичиж үхлээ.
Хүүхдээ харж хандаж, сурган хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг.
Тэр хүүхэд өдөрт хэдэн цаг тоглож, хэзээ харихыг нь эцэг эх нь шийдвэрлэдэг.
Ташраарaa гудманд гаргасан шахуу болгож хүмүүжүүлснийхээ бурууг аваачиж интернэт кафед нялзаах юм гэнэ.
Би хааяа чөлөөт цагаараа интернэт кафед сайн тоглодог. Олуулаа нийлээд улайраад тогловол хонох ч энүүхэнд. Архидаж хоноогүй, чөлөөт цагаа арай тухтай сонирхолтой өнгөрөөж байна.
Тэр нь тэр хүний өөрийх нь сонголт болж байгаа биз.
Харин дөвчигнөсөн гаруудаа. Та хэд тийм их хууль гаргамаар байгаа бол "эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавих" тухай хууль гаргаж батал.
Оо чи бас дөвчгөр гар уу?
Тэгвэл дөвчигнөж туйлшраад 2 талын ханаа налж унаад байлгүй, голоор нь цэх яваад сурчих.
За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Интэрнээт Кафэ дээрээ Энхбаярыг нааяа даа.
Huvi hun uuriin amidral, ersdelee uuruu shiideh erhgui Uhaant tur guai l medej shiideh estoi gj erhmuud enduurch bodood umnuus sanaa taviad ehelj bgaan.
HUn yamar arhia uuhaa, yamar medeelel avhaa , haana togloom toglohoo, 12 s hoish bar savand oroh eshee busdaar uuruur helbel Tur-uur shiiduuldeg bolj bgn bh. Arai heterhii .
ха ха
Яахав дээ,нээрээ бас шуурга болчуул гээд айгаад байсымөө,хэхэ.
Uchigduriin shuurgiig bi l nomtoi xunii xuvid nom unshij baij boliulsiin shtee itgene uu bna uu uursduu medetsgee zarimdaa bas tuilshraxgui gej tuilshrax ch ue baidiin
Хуулийн хүрээнд зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа бол яаая гэхсэн. Чадахгүй бол хаах л хэрэгтэй шд.
Neeree Bitmini heldegeer arhi uuh tsagaa tend unguruuleh bolno doo manai zaluus.
Daanch uneheer uhaand ni uhna uhsen hogin amitad, dandaa unuudruuruu amidralig harah um daa.
Uls orond chin bas margaash gej baidag um shuu dee.
Buh hevlel medeellin heregsluudig uriad, erunhii bolovsrolin surguulin bolon ih deed surguulin zaluusig urialaad neg yavaad uzeech. chuluut tsagaa unguruulj boloh uur yu yu baina gej ehleed sain sudalj baigaad tur zasagt ugee hurgeh heregtei shd. Duugai gaigaad baihaar bolood baina geed bodood baigaa ch um biluu, huurhiis.
"Эх орныхоо төлөө цусаа урсгаагүй ч Эрдмийн эх далайд хөлсөө дуслуулж яваа Цэрэгт явж үйлээ үзээгүй ч Цаг үргэлж эх орныхоо төлөө сэтгэлээ чилээсэн Булчинлаг биш ч уужим ухаантай Соёлтой ч боловсролтой ч! Эр хүн танд! Эрчүүдийн баярын мэндийг хүргэе!!! Монгол улсынхаа хөгжлийн төлөө зүтгэе."
чамд хийх юм олддоггүй юу? юу хийчээд тэнэгтэв
Андын блогоор шагайгаарай..,
Яджахад орой болгон зурагтаар заавал нэг дөвчигнүүр зоолттой. Элий балай юм ярицгаагаал хэхэ.
Улс төржиж нэг дөвчигнөх, эх оронч болж нэг дөвчигнөх, хянаж тандаж нэг дөвчигнөх за тэгээ л тоймгүйшдээ.
Сэтгэгдэл үлдээх: