Тамын тогооноос гарцгаах уу.

 

Тамын тогооны үлгэр гэж сайхан эд байна.

Сайхан эд шүү тиймээ. Үр хүүхдэдээ ч ярьж өгч баймаар.

Ухаан нь өөрөөсөө илүү гарах гэсэн бүхнийг татаж өөртэйгээ чацуу авчрах гэсэн чармайлт. Энэний цаана амиа хичээх гэсэн бусдаас хамааралтай ичмээр шар хор.

Ердөө иймэрхүү логиктойгоор тамын тогооны систем ажиллаад байгаа шиг санагддын.

Тэгэхээр байнаа. Энэ тамын тогооны үлгэрээс салахад болохгүй зүйлгүй шиг бодлоо. Яаж вэ гэвэл хорыг хороор гэдэг дээ.

Бүгд л дор дороо хувиа хичээсэн үзэлтэй, багийн тоглолтгүй гарууд шдээ.

Тэгэээр өөрийх нь эрх ашгийг алдагдуулсан тэр гарыхаа эрх ашгийг хөндөх боломжийг нь нөгөөд гаргаад өгөхөд л болоо гэсэн үг юм.

Жишээ болгоод дурдая гэхээр мань мэт нь авдаг цалингүй утсандаа нэгжгүй болохоор автуус зурагтаас өөр жишээ олдох биш.

Автуусан дээр авий.

Автуусан дотроо мангар томоор кондуктор билет өгөхгүй бол та мөнгө төлөхгүй байж болно гээд бичээд хадчих.

Тэгэнгүүтээ кондуктор, жолооч 2-т орлогоос хамаарсан цалингийн тогтолцоо тулгачих.

Яахнуу харая.

Гарууд үнэгүй явчих гээд үзэж тарна. Кондууктор билет таслахгүй хувьдаа хармаалах гэсэн тохиолдол бүрт автуус дүүрэн маргаан үүснэ. Кондууктор залханаа даа.

Тэхээр цаадуул чинь мөнгөө яс хурааж, орлогоо ихэсгэж, авдаг хэдээ нэмэх санаачлагатай болно. Мөнгөө өгөхгүйг нь хөөж буулгана.

Хажуугаар нь өөр чиглэлийн автуус халтуур хийгээд давхиад байвал дээш доош нь ольж байгаад л өөрийхөө орлогоос хумслуулахгүй болно. Нөгөө талаасаа танай автуус аргагүйн эрхэнд цагийхаа дагуу явах маршрутаараа яваад эхлэнэ гэсэн үг.

Энэ үед нь тэр оюутны хөнгөлөлтийн билетийг хүчингүй болгочих хэрэгтэй.

Хэл амтай газар яаж болохын гэж үү. Энэ амархан.

Тэр оюутны билетийн тухай худлаа үнэн хийгдсэн гэрээ байж л таараа.

Тэрүүн дээр хуурамчаар хийх, зориудаар оюутан биш хүнд олговол яах тухай заалт байж л таараа.

Оюутан биш хүнд олгосон тухай баримт бишгүүдээ нэг олдоно тийм үү. Тэрийг нь үндэслээд бүх ТВ сонингоор оюутны холбоо ингэсэн учраас ингэлээ гэж хэд хоног давтаад болоо. Үр дүнд нь тээвэр зохицуулах билүү газар биш Оюутны холбоо муу нэрээ үүрээд үлдэнэ.

Эцэт нь үүсэх үр дүн нь гэвэл хүмүүс мөнгөө төлдөг, автуус компаан шинэчлэлээ өөрөө хийчдэг, жолооч кондууктар хийснээрээ цалинждаг, оройн цагаар дураараа чиглэл сольж нисдэггүй болно. Богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй л дээ. Гэхдээ үр дүнтэй.

Зурагтан дээр гальтхан жишээлчий.

Зурагтаар дан рэхлаам яваад үйлийг чинь үзээд байна уу.

Тэгвэл рэхлаам гарангуут сувгаа солиод бай. Тэрийгээ ямар судалгааны агентлаг таараад асуусан ичиж зоволгүй шууд хэлчиж бай. Бусдад ч гэсэн хэлэхгүй юу.

Өөр суваг дээр бас гоё юм гардын байна энэ тэр гээд айн.

Би лав тэгдэг. Олон залуучууд ингэдэг гэж ойлгож байна. Мангар эроотиг хэлчвүү яав.

Нэгэнт судалгаагаар хүн үздэггүй нь тодорхой болсон байхад хоосон рэхлаам цацаж, мөнгөө дэмий үрэх газар ховордоно.

Энийг дагаад ТВүүд ч орлогоо буулгахгүй арга хэмжээ авнаа даа.

Цацалтын үнээ нэмээд реклам цацалтын давтамжаа цөөлнө.

Эцэст нь ТВ ч та ч хээпий. Няа няа.

Угаасаа 1 момээнтод Улаанбаатарын 1 сая хүний хэд нь зурагтын өмнө сууж, яг хэд нь 11-н ширхэг ТВ-ийн нэг дээр төвлөрөөд, хэд нь рэхлаам гарахад сувгаа солихгүй байж, тэр сольдоггүй хэдийн яг хэд нь танай зорилтот хэрэглэгч вэ гэдгийг гашилсан хэдэн маркетерүүд ялгаад ойлгох цаг нь болсон санагддаг юм. 

 

Энэ мэтчилэн хорыг хороор арга монголд мөнчиг олон юманд үр дүнгээ өгнө дөө.

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. mr.*Тамир* | 2009-03-25 12:26:47
сонирхолтйол юм
2. *САЙХАН САНАА* | 2009-03-25 12:31:57
Атуусны жишэээ ч ярвигтай ч үр дүгтэй юм шигиймуу:: гэснээс плааж зүгээр биз.....
3. iin | 2009-03-25 12:32:08
Тамын тогооны үлгэр шиг гээд байдгын, Тэр нь яг ямар үлгэр байдгийг мэдэхгүй бээз,
4. iin | 2009-03-25 12:35:29
телевизүүд сүүлдээ ингэж байшд, рекламаа хүртэл давхцуулж байшд,

Автуус ингэж байна. билетээ авья гэхээр манайх хувийнх болохоор билет өгдгүй гэхийн. тэгэхээр нь нэг удаа нэг буудал явчий гээд 200 г өгсөн чинь 300 байдгийн гээд нэхэж аваад урдаас билет шиджайхгүй юу,
5. Amuro | 2009-03-25 12:52:50
хариуцлага хүлээх чадвар гэдэг юм л дутагдаад байгаам даа
6. betty 24 (зочин) | 2009-03-25 12:53:05
xa xa xa bas bodmooroo
7. . | 2009-03-25 12:57:54
Ухаан нь өөрөөсөө илүү гарах гэсэн бүхнийг татаж өөртэйгээ чацуу авчрах гэсэн чармайлт.
ЭНЭН ДЭЭР НЭМЭХ НЬ ӨӨРӨӨСӨӨ ДЭЭШЭЭ ГАРАХ ГЭСНИЙХ ДООШОО ХИЙЖ БАЙЖ САНАА АМРАХ АМЖИЛТ.

Хорыг хороор энэ нээрээ бидэн шиг сэтгэлгээтэй ард түмэнд явах санаа шүү.

Мөнгөө өгөхгүйг нь хөөж буулгана.--Би тэгүүл яах юм болж байна /жокэ/

ТВ бол ч мэдэхгүй ээ. Бүгдээрээ нэг нэгийг нээж аваад үнээ хэмх хямдруулж байж хэмнэлдээ орох байхаа даа.
8. . | 2009-03-25 13:02:07
Кондууктараар Чихдүүлцэн инээдтэй дүр харагдчлаа. Хаалган дээрээ авцраад бөгс рүү амбаардаал буулгаж байвал яаана.

100-н цаасаа бариа л Эгч ээ байгаа нь энэ гээд гуйдаг байж гэж бодоо л...
9. Битмин | 2009-03-25 13:10:04
Автуусны үнэ 400 болоход кондууктрын ааш хэрхэн сайжирсныг анзаарсан уу.
ТВүүд 11үүлээ нийлж давхцуулахыг харахымсан. дээр нь кабелийн 40 сувагтай бол бүр лөөлөө.
10. yagtiimee (зочин) | 2009-03-25 13:26:28
Хэн ч үздэггүй рекламанд компаниуд яагаад мөнгө төлөөд зурагтаар явуулаад байдгийг одоо хүртэл ойлгодоггүй юм.

Зах зээлд шилжээд 20 жил гэдэг ч болоогүй л байна да манайхан
11. ЛооВ | 2009-03-25 13:43:38
Явж байгаа реклам нь хүртэл залхмааршдээ. Монгол тв гээр л нэг тайван кино үзэж болоод бйана
12. showtimer (зочин) | 2009-03-25 14:30:35
Xuuxdiin sanaa
13. ВАФЛЬ | 2009-03-25 14:51:04
атуус 300 гаар явж байгаа. Тасалбар өгөхгүй бол мөнгө төлөхгүй гэнэ. Зорчигчидод бас заль бий. 200 г өгөөд тасалбаргүй яваад байх байх даа. Хэн хэндээ амар. Цалин бодох хувьд 300 төгрөний 200 г Ко - д лав өгөхгүй бол уу.

Тв ын хувьд хэн хүнгүй сольдог, сольж яваад үзсэнээсээ төөрдөг, хэхэ.

Харин конон дундуур реклам хийхгүй энэ тэр гэсэн журам гаргаад олон нийтийн газар тамхи татахаа болиулсан шиг хэрэгжүүлчүүл сайхан байх. / бас рекламны чансааг ОРОС реклам үздэг шиг уйдахааргүй чансаатай хийдэг болчуул бас үзэх юм/

Хорсол баясал биш санал дээр нэмсэн санал байлаа, хө.
14. ЗОРИГТ8 | 2009-03-25 15:08:23
03 сарын судалгаагаар УБ хотын 12-с дээш насны нийт хүн амын 12 хувь нь телевизийн реклам үзэлгүй, сувгаа сольдог байна..Манай судалгаанд оролцож энэ талаарх санал сэтгэгдэлээ харамгүй хайрлаж байгаарай.
Хэвлэлийн Хүрээлэн...Витминдээ баярлалаа
15. Badman | 2009-03-25 15:27:38
Арсланг аргаар
Хорыг хороор гэж
Манай анд күэй мөн хэрэгтэй санааг гаргасан байна шөө. Хаа хаанаа хэрэгжүүлээд явчуул
16. embi | 2009-03-25 15:45:23
зүгээр санаа байна аа
17. Битмин | 2009-03-25 15:46:14
Эргүүлээд билет 100 төгрөгөөр зарах гэсэн ородлого ч гарна.
Гэхдээ тамыхан бол тамыхан шүү дээ.
1 нь 200 өгөөд явлаа гэхэд бусад нь бүгд барьцана. гоё доо.
Зоигтоо судалгаа удахгүй өөрчлөгдөнө.
Яагаад гэвэл судалгааны дүнг өөртөө ашигтайгаар гаргаж байдаг учраас тэр шүү дээ.
Нэгэн цагт тэрнээс их нь сувгаа больдог байжээ гэдэг нь ойлгомжтой болно.
18. Tlg_UB | 2009-03-25 16:40:19
Гайгүй болох байлгүй дээ. Ийм өдөр тутмын зууралдсан асуудалд бухимдсаар байтал Монголчууд маань бухимдуу болчихсон юм шиг. Дээрээ ч доороо ч хийж байгаа юм байхгүй. Тэгсэн мөртлөө бурхан минь Монгол асар хөгжчихсөн гээд л орилоод л...
Жоохон болохгүй зүйлийг нь шүүмжлэх гэсэн нэгийгээ нийгмийн дайсан болгоно.
19. Хожуул | 2009-03-25 16:52:06
Манай рекламууд дажгүй шдээ нийгэмдээ таарсан. хэхэ.
20. Хэлтэрхий | 2009-03-25 17:48:53
Хэ хэ. Хорыг хороор гэж.. Нэлээн дээр үед нэг таксиний жолооч Эба мэтийн нөхөдүүдийг хамгийн томоос нь 2,3ийг буудчихвал авилгал өгөх авах явдал зогсчих юм шиг юм яриж байж билээ. Тэрэндээ яагүй итгэлтэй
21. bubee | 2009-03-25 18:54:33
taxinii jolooch nariig yaj horduulah uu gsn keke
22. The BeaTLeS | 2009-03-25 18:56:35
www.learn-english.bblog.mn Angli helee interneteer unegui surcgaay
23. Хожуул | 2009-03-25 19:11:06
Тамын тогооноос гармаар байвал байлд. Иргэний дайн байсан ч хамаа алга. Хэн нь хэнтэйгээ байлдана хамаа алга. Буу бариад байлд. Алы шүү гээд ирэхэд мань хэд яс юман дээр хэн гэдэгээ мэдэх байлгүй.
Юм үзээгүй, хэрээ мэдэхгүй хүний үг цэгцгүй, биеэ тоосон, найдваргүй байдаг. Мань хэдийг байр байранд тавиад өгөх зовлон гэдэг зүйл үндэстний хэмжээнд нүүрэлсэн цагт л бид өөрчлөгдөх байх. Аргаа барсан юм ярихымдаа.
24. Dr_TLG | 2009-03-25 20:50:58
eserguunii uldegdel ve kkkkkk

konduktoruud neeree ih mungu zavshdag baihaa gehdee bi oyutan baihdaa avtuusaar hovorhon yavdag baisan namaig dandaa taxiddag baisan gej bodoj baina uu haaya yarsan uyedee l... busad uyed golduu alhdag baisan daa huurhii
25. ЗОРИГТ8 | 2009-03-25 20:55:55
СУдалгааны дүн сар сараар өөрчлөгдөх нь мэдээж.Гэхдээ судалгааны дүнг хэзээ ч манайх өөртөө болоод бусдад ашигтай байдлаар гаргадаггүй л дэээ..Энэ дээр бат зогсоно. яагаад гэвэл энэ судалгааг би өөрөө хийдэг..
Реклам гарах болгонд сувгаа солино гэдэг угаасаа хүн бүхний айл бүхний хийдэг зан үйл биш. Телевизийн реклам сурталчилгаагаар өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонсогчид харьцангуй их болсон гэдгийг судалгаагаар би хангаллтай баталж чадна шүү витминээ..
26. tuul (зочин) | 2009-03-26 00:03:51
ubs deer garch baigaa ehneriin urhiig uzdeg baisanaa bolison.dunduuran garch baigaa reclam unen zalhuutai,bas kinonoosoo olon minut garch baisan bolohoor odoo ubs-iig uzehees durgui hurch baina.
27. ice_mn | 2009-03-26 00:20:29
миний найз ТВ, сонин, гудамны самбараас илүү сэтгэхээ больсон зарим 1 гашилсан маркеееетерүүдийг гоё хэллээ.
28. EmInEnT | 2009-03-26 00:23:57
бодох л асуудал
29. ice_mn | 2009-03-26 00:27:17
тэгээд ч наана чинь СУДАЛГААНЫ МЕССЕНЖЕРчид (yahoo, skype.....г.м) ажлын байраа хадгалах гэж бачуурцгааж байх шиг байна. ККК
30. Khishig | 2009-03-26 10:43:36
бодмоор л
31. TsTsT (зочин) | 2009-03-26 13:11:51
Kinoni dunduur reklam gargalaa geed baigaa chin neg talaasaa bol buruu shd. Manaihan shig oyuni umchin hulgain kino gargadag, terig ni manaihan uzdeg, tiim kino gargaj baij TV-uud amidardag ene tsag ue uurchlugduh baih.
Busad orond bol uran saihni shine kino uzie gevel kinoteatrt ochno, esvel prokatnaas dvd avch uzeh gesen 2 zamtai bolson baina shd tsaana chin.
32. ITISMOVIE (зочин) | 2009-03-26 15:52:20
ITISMOVIE.BLOGSPOT.COM Ороод үзээрэй Ахиж spam-дахгй ээ
33. МОНГОЛХҮҮ | 2009-03-28 10:48:19
Iimerhuu yum bicheed l baival humuus negiig oilgono doo...
34. Балдан (зочин) | 2009-03-30 17:43:51
Энэ чинь Монгол шдээ. Яг л бүтнэ дээ хэхэ...
35. Yamato (зочин) | 2009-03-31 16:08:16
Baldan shig boddog garuudaas bolj Mongol hogjihgui
36. hawks | 2009-04-01 12:31:44
minii gaants bodoj yvdaggiig heljee. reklamnii uniig osgoh bol nen turuund heregtei baigaan.
1rt reklamnii too tsoorno. uzech amar jimer tv uzne
2rt medeelliin heregsluud hedhen togrogond huurtaad hudlaa medeelel ene ter gargahaa baij, ehemseg orshino shdee
3t tsatsuuljiigaa baiguullagad ur dun ni ilt medegdene.
37. ss_gogo | 2009-04-01 14:11:19
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай!
38. Aagii | 2009-04-01 20:02:16
ineedmiin bayriiin mend hurgei, goy blog hutuldug shu bi ih durtai amjilt shuu
39. mongolchuudaa (зочин) | 2009-04-02 01:35:14
650.Энэ кино садар самууныг илтэд сурталчилсан,ямар ч драмм,инээдмийн кино биш! Зөвхөн гаж донтой маняак зохиолч гаж хүслээ киногоор илэрхийлэх гэсэн бодол www.mongolchuudaa.blogspot.com
40. mash muu kino (зочин) | 2009-04-02 01:36:16
650.Энэ кино садар самууныг илтэд сурталчилсан,ямар ч драмм,инээдмийн кино биш! Зөвхөн гаж донтой маняак зохиолч гаж хүслээ киногоор илэрхийлэх гэсэн бодол www.mongolchuudaa.blogspot.com
41. Чаамаа | 2009-04-07 15:35:43
650-уу, би ч үзээгүй л дээ. гэхдээ манай нэг найз маань үзсэн гэсэн. Нууц амраг энэ тэр гээд л илт садар самууныг суртачилаад байсан гэж байна лэ
42. antikitaiski (зочин) | 2009-11-07 23:08:31
eniig bichsen hvnd sanal bolgoe hogshoon chi mongol ali hediin china.giin kolon maygiin neg esondoo haraat bolson talaar neg ym siirvvleech jishee ni tomchuud dandaa china.giin mongoor amidarch gazar olgoj tom tom litsenzvvdiig olgoj bgaag er ni ali ch salbart gutal zaswaraas altnii uurhai hvrtel bvh dawhragat china.chuud arai ih bga ym bish vv taalagdwal maniasaa gants 2 medeelel awaarai hereisgone@rocketmail.com

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.