Эрдэний хувь өндөгөө аваарай

Таргалаад гүзээ суугаад байна гэж гоншигоноод байсан арга хэмжээ авагдлаа шүү.

Шингэн алдаад тамираа барж байна. Шөвгөр Битмин болох нь байна шүү дээ.

Гэтэл гэдэс гүзээ багасахгүй шөвийхөөр чинь шатрын морь шиг болдог балай хог юм.

За тэр та хэдэд ямар хамаа байна. Хамаатай л юм ярий хө.

Та нар бүхэл бүтэн төрийн тэргүүнээ ямар их гоочилдийн бээ.

Сонгууль боллоо гэхэд л 2 хуваагдаж байгаал маш муу эсүүл маш сайн цаашлаад гадаад үзэмжээр нь хүртэл гоочлох юм.

Ямар ч нөхцөлд хүнийг шүүмжлэх буюу магтахдаа үйлдэл дээр нь суурилж байж үр дүнтэй байдгийг хэд ч хэлээд ойлгохгүй бололтой.

Тэрнээс шар дээлээ цэнхэр болгоно уу? Балин хамартай юу мантгар байна уу гүй юу гэдэг нь падлийгүй асуудал.

Харин хэр сайн хэр мууг хийснээр нь хэлцэх хэрэгтэй байх.

Би угийн хүний мууд дургүй болохоор сайнуудыг нь түүж хэлий.

 

Сайн гуйлгачин

Ямар мундаг гуйлгачин болохыг хангалттай сайн харсан. Маниус руугаа ихэвчлэн муухай хардаг, инээж харахаараа худлаа ярьдаг энэ тэр бол муу талдаа орох учир энд би дурдахгүй. Харин гадагшаа харахаараа "ямар буянтай гуйлгачин бээ" гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж чаддагаараа сайн байна.

Элбэгдорж бол тооцоо барьж гүйгээд онол ярьж суухаас ингэж гуйлгачилж чадахгүй. Энэ бол сайн талдаа орно.

Ер нь Монголчууд бүгд гуйлгачин байхад Тэргүүн нь гуйлга гуйж чадахгүй байна гэдэг бол ард түмнээ төлөөлж чадахгүй байгаагийн шинж.

 

Сайн худалч

Бүтэн 5-н жилийн турш би хэдийг ямар сайхан амьдарч байгаа, амжиргаажих түвшин ямар их нэмэгдэж байгаа цаашлаад ДНБ нэгж хүнд ноогдол хэрхэн нэмэгдсэнийг гайхуулж суусан бол одоо хувхай ядуугаа сая л мэдэв үү гэсэн утгатай ярьж ярьж эхэлсэн. Мааш цэнэгтэй бууддагаараа ижил төрлийн бусад худалчаас онцгой ялгардгийг дурдах нь зүйтэй болов уу.

Монголчуудын тархины санах ой 1 жилээс хэтрэхгүй багтаамжтайг нарийн тооцоолж чаддаг нь бас нэг дурдууштай сайн тал нь юм.

2005 оны сонгуулиар энэ эрхэмийн барьж байсан стратегийг санах гээд оролд доо. Хэн нь ч чадахгүй мөрийций. Ийм л байна. Сануулаад өгөх үү.

"Ерөнхийлөгч нь аль ч нам хүчнээс ангид байдаг. Тэгэхээр Ардчилсан ч бай ХУ ч бай ялгаагүй" гэсэн суурь ПИАРтай дэвшиж явсан шүү дээ. Тэгээл яллаа. Суудалдаа суулаа. Хүмүүс мартлаа. Дараа нь яасан нь санах ойд чинь багтаад үлдсэн гэж найдая. Хүнийг итгэтэл урдаха мартатал худлаа ярина гэдэг хэр баргийн хүнд заяахгүй эд. Энэ бол сайн тал.

 

Сайн бууддаг.

Монголчууд эрт дээр үеэсээ "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг" гэж ярьж ирсэн улс.

Аливаа байгууллага, за болий гэр бүл дордоход өрхийн тэргүүний алдаа гэж үздэгийг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа хүүхдээ зодохыг ахад нь даалгасан хүн, хүүхдийг зодуулаад гэмтвэл хариуцлагыг үүрэх нь зүйн хэрэг. Ээж нь асуухад ах гар юу гэнэ гээч Аав л зод гэсийшдээ гээд зогсож байна. 1 алганы амт үзнэ. Аав харин чанга авхуулна. Ээжгүй нь сайхан юм даа.

Тэгэхээр үр хүүхдээ зөв томоотой, олон юм донгосоод байдаггүй, урдахаа л хийгээд ааваа тахин шүтээд амьдрах зөв хүмүүжил өгч гэж байгаа нь сайн юм биш үү.

Ийм сайн шид нь бүрдцэн хүнээ ахиад сонгоцгооё.

 

За одоо гарчигаа тайлбарлая даа.

Нэг улс нэгэн цагт газрын баялагтай, Хөдөө ажхуу хөөрхөн хөгжцөн байж.

Гэтэл хөдөө ажхуу нь билчээр, газраас хамааран доройтож, фермерийн чиглэл рүү шилжих хэрэгтэй болсон байгаан.

Тухайн улсад фермийн ажхуу эрхэлчих чадалтай хүн байгаагүйгээс ихэнхи фермүүд гадны эзэмшигчтэй болжээж хөл дээрээ тогтож.

Баялаг нь мөн адил гадны хөрөнгөөр хөгжсөн авч хийгдсэн гэрээний дагуу үлдэцгүй шахуу болсон байгаа юм.

Ингээд л баялаг бүтээгчгүй, баялагаа барцан улсын мөнгөний ханш өдрөөр цагаар минуутаар сикүүндээр унасаар унасаар 1 өндөг 1.5 саятай тэнцдэг болжээ.

Энэ бол алдарт Зимбааб улс.

Магадгүй дээхнэ цаг сайхан байхад Зимбааб доллар амээрк доллартай 1000х1 харьцаатай байсан байх.

Яг Монгол шиг...

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. demon_x85 | 2009-04-07 14:38:38
Хаха би бол бараг далдуур зөвшөөрч гэж ойлголоо шд. /demonstrate blog-s/
2. Сарнайха | 2009-04-07 14:45:55
шатрын морь шиг хүү тэгээд хэнийг дэмжиж бна???
3. betty 24 (зочин) | 2009-04-07 14:47:36
Гүйцэд ойлгосонгүй. Бичлэгийн хэв маягаас болжийнуу яажийна. Зав гаргаад дахиж орж иржаад нухацтай үзэхээс
4. demon_x85 | 2009-04-07 14:49:35
Гарчгийн тухайд тэр мөнгө угаасаа шал тэнэг асуудал шдээ. Байдгаа барж хэдэн төгрөг цуглуулж тараана. Тэр нь хужаагийн хог болоод л буцаад гарна. Мань мэт нь хэдэн өдөр архидаал дуусгана биз. Харин тэгснээс нэмүү өртөг бий болгох ганц нэг үйлдвэр бариад хүмүүсээ ажилтай болгочихвол хөгжилд арай л дөхөмтэй дээ. Мань оюутан байхдаа ах, эгчээс мөнгө аваад юм бодолгүй сайхан үрчихдэг байсан. Одоо өөрөө мөнгө олдог болчихсон чинь горойгоод юун тэгж сайхан үрэх өөртөө арай хэрэгтэй юм хийчих гээл үзээд байдаг болчихсон тэрэнтэй л адилхан юм шиг байгаан.
5. 4515 | 2009-04-07 14:50:12
Гэхдээ гуйлгачин эзэн бидэнд хэрэгтэй гэж үү? Гуйлгынхаа хариуд зүгээр сууж чадахгүй хамаг юмаа өгөөд дуусвал яахуу???
6. muuzaluu | 2009-04-07 15:02:44
Гадны донор орнуудаас хараат шахуу эдийн засагтай улс чинь сайн гуйж чаддаг хүнээр л төрийн тэргүүнээ сонгосон нь дээр байх даа. Элбэгдорж шиг хагалан бутаргахаас сийхгүй гараар ч яахав дээ. Гэхдээ Эрдэнийн хувь өндөг өгүүл бүгд л авна шт, энэ бол тодорхой асуудал. Худлаа наана хэрэггүй энэ тэр гээд том баагаад байдаг улсууд авна даа, хараарай. Би ч гэсэн авж л орхино.
7. Buddy (зочин) | 2009-04-07 15:07:08
Муузалуу шинэчлэлийг хүсэхгүй байгаад л байвал гуйлгачин нь дээр.
Тэгээд насаараа хараат гуйлгачин яв.
Одоо бидэнд шинэчлэл хэрэгтэй.
Сайн ч бай муу ч бай шинэчлэл.
8. demon_x85 | 2009-04-07 15:07:42
Өгүүл авна шдээ. Ямар тэнэг хүн байгаа биш. Би ганцаараа авахгүй энэ тэр гэж тэнэгтээд ч Зимбааб болохгүй гэхийн биш.
9. muuzaluu | 2009-04-07 15:11:50
Хэн шинэчлэх юм бэ????? Элбэгдорж уу, амжихгүй байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа шинэчлэхгүй яасан юм. Энхболдод л шууд суудлаа өгчихсөн шүү дээ.
10. Buddy (зочин) | 2009-04-07 15:16:55
Монголчууд нэг мэддэг юмаа муу ч байсан байлгаад л байдаг мал зантай. Одоо больсон нь дээр.
Элбэгдорж амжихгүй гэж батлагдсан юм уу.
Хэн батлаав. Яаж батлагдаав.
Ам амаараа бурж явсанаа одоо өөрсдөө итгэцэн гүйж явах юм.
Энхбаяр Элбэгдорж 2-ын гол ялгааг хэлэх үү.
Энхбаяр биеэ тойруулаад хамгаалж чаддаг. Нэг ёсондоо шийдвэртэй юм хийж чаддаггүй.
Харин Элбэгдорж юмийг шийдвэртэй хийдэг. Юм хийдэг хүнийг сайн муу хэл ам дагаж байдаг нь жам ч юм шиг.
11. demon_x85 | 2009-04-07 15:17:31
Болохгүй бүтэхгүйг нь солиол байх хэрэгтэй шдээ. Төрийн тогтвортой байдал энэ тэр гэж солиорцгоогоод л коммунистуудтайгаа байгаад байх юм.
12. Buddy (зочин) | 2009-04-07 15:19:02
Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр арай жаахан удахдаа хараалгаж байгаад ч хамаагүй орогнох байр, идэх малыг чинь хувьчилж өгсөн.
ХУ нам хэзээ ч иймэрхүү шийдвэртэй зүйл хийдэггүй. Яагаад гэвэл хэл амнаас болгоомжилдог.
Дараа нь Ерөнхий сайдаар хэр удаан суулгачаад ийм юм яриад байгаан.
Муузалуу тайлбарлаад өг
13. Badman | 2009-04-07 15:28:32
Энэ удаа элдвийн амлалтанд автахгүй шиг сонголтоо зөв хийгээсэй дээ.
14. Чаамаа | 2009-04-07 15:32:37
xaxa энэ удаа бас л баахан амлалт өгөх байхдаа :d
15. Buddy (зочин) | 2009-04-07 15:37:47
Бид тэртэй тэргүй шинэчлэл хийхгүй Энхбаярыг сонгох уу
Шинэчлэл хийхийг шаардаад Элбэгдоржийг сонгох уу гэдэг сонголтын өмнө ирлээ.
Ямар ч амлалт хамааралгүй гэдгийг аль аль нь мэдэж байгаа.
Намагтаа хэвтэх үү. Намгаас гараад амьдралтай тэмцэх үү.
16. Mendee | 2009-04-07 15:38:17
ТА НАР ОДОО ХҮНИЙГ ЯМАР ИХ МУУЛДЫМ ВЭ. ЦААДАХ ЧИНЬ ГЭНЭТ НЭГ ӨДӨР БАРАГ ГАДААДЫХНЫ БӨГСИЙГ ДОЛООХ ШАХАЖ БЙАЖ ЦУГЛУУЛСАН ДОЙЛУУРАА ГЭНЭТ ГАРГААД БИД БАЯЖИЙ Ш ДЭЭ. ТЭР БОЛТОЛ ЖААХАН ГҮЙЛГЭЖ ЭНЭ ТЭР ТУРЖ БЙАСАН Ч ЯАХУУ

ЕР НЬ ҮНДЭСНИЙ ГАНЦ ХҮНЭЭ ТАХИН ШҮТЭЭД БУРХАН БОЛГОСОН Ч ЯАХУУ. ШУУД УТГААР НЬ ХАЛУУН АЛТААР АЛТАДСАН Ч БОЛНО.
ЯАХУУ ДЭЭ ХАМРЫГ НЬ СҮҮЛД АЛТАА ЦАРЦСАН ХОЙНО НЬ НААНААС НЬ ЖААХАН ӨӨЛӨӨД АВЧИХНА БИЗ.
17. Mendee | 2009-04-07 15:41:13
ХУ НАМЫН ШААЛТУУРУУД ОЛОН ЖИЛ АРД ТҮМНЭЭ ХУУРСАН ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ БОЛ БҮГДИЙГ НЬ А... /БИШЭЭ ЗОДНО/ ШҮҮ
18. iin | 2009-04-07 15:43:04
эргэн тойрнийхон бүгд "сайлж" байгаа ч гараад л ирдэг нь сонин.
19. Mendee | 2009-04-07 15:45:44
ЖААХАН ХАЛАМЦУУ БИЧ ЛЭЭ ШҮҮ.
ЕА ЕР НЬ БАЙНА ШДЭЭ УЛС ТӨР ГЭДЭГ ЧИНЬ БЙАНА Ш ДЭЭ................................................................................................................................................................................................ ИЙМ Л БАЛИАР БАЙДАГ БАЙХГҮУ ЮУ. ТЭР ИХ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮС ҮХЭЭСЭЙ. ТЭД БАЙХГҮЙ БАЙСАН БОЛ БИДД 2 АЛХАМ УРД БАЙХГҮЙ ЮУ. ЯДЛАЖ ХУЖАА БААСААР БОРДСОН ТӨМС ИДЭХГҮЙ Ш ДЭЭ.
20. muuzaluu | 2009-04-07 15:46:50
Бади юм хийдэг хүнийг сайн муу хэл ам дагадаг гээд өөрөө хэлцийм биш үү. Хэхэхэ.

Орон байрны хувьчлалыг Элбэг ах биш арай ондоо хүн хийсэн шиг санагдаад байх юм. Малыг чинь бас арай ондоо тэрнээс чинь өмнөх Засгийн үед хийсэн ч юм шиг.

Эхний удаа Ерөнхий сайд болон сайдын үүрэг гүйцэтгэгчээр удсан шиг л санагдаад байх юм. Бороо гоулдтай тогтвортой байдлын гэрээ хийгээд гаднын компаниудыг баяжуулсан гар чинь хэн юм бэ. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайд байхдаа яг яасан юм бэ. Гудамжинд л шоу үзүүлэх америк хэв маягийг гаргаж ирсэн юм биш үү.

Манай шар дээлт ах чинь харин ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн шүү дээ. Одоо дэлхий нийтээр хямарч байх үед тэр өр нь байсан бол ямаршуухан дарамт ирэх байсан бол.
21. demon_x85 | 2009-04-07 15:57:25
muuzaluu eniig unshdaa. http://publish.news.mn/show/id=785
22. muuzaluu | 2009-04-07 16:06:39
Дэмон уншчихлаа хө. Тэгээд юу гэж. Дотоодоосоо босгож чадахгүй юм чинь гаднаас л зээлэх хэрэгтэй болоод байгаа юм биш үү. Би тэгж ойлгоод байх юм. 40 мянган айлын орон сууц энэ тэр гэсэн хөтөлбөрийг чинь аль нь гаргаж ирлээ байз. Дотоодын үйлдвэрүүд нь барилгын бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй юм чинь урдаас л зөөж таарах юм шиг. Танайд давс байхгүй бол хажуу айлаасаа гуйж таарна биз дээ. хэхэхэ
23. Buddy (зочин) | 2009-04-07 16:08:49
Хувьчлалын ажлыг хийхэд хамгийн их оройл гүйцэтгэсэн хүн бол Элбэгдорж. маргах хүн чамаас өөр гарахгүй байхаа.
Тухайн үед ХУ намын ямар их эсэргүүцэл гарч байсныг мэднэ биз. Их уншдаг хүн шиг байна.
Яагаад гэвэл ХУ нам төрийн мэдэлд бүхнийг барих санаархалтай хүчин.
Элбэгдорж тэрийг нь задалж иргэдэд хуваарилснаараа Улс төрийн механизмийн араанд зуугдсаар ирсэн.
Бороо Гоулдын хувьд гэвэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах нь ёс.
Тэр 5-н жил татвар төлөхгүй хуулийг хэн баталлаа.
Харин ч Элбэгдорж заавал хий гэж тулгасан гэрээг Монголд юм үлдээх гэж үзэж тарж байж хийсэн шдээ.
Их өрийн хувьд нийгмийн байгуулалтын өр гэдэг төрөлд хамаарна. Улс төрийн бодлогын хүрээнд Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ. Монгол ашгийг нь хийж өгсөн. Тэгэхээр өрийг тооцоод үзвэл үлдэгдэлгүй гэсэн ч болох байсан. Харин Шар дээлт ах яалаа.
24. muuzaluu | 2009-04-07 16:18:24
Бадди өрөө тооцдоггүй хүн гэж байдаггүй л байх. Чи хүнд өртэй байхад чинь нөгөө хүн чинь чиний өрийг тооцохгүй боллоо гэх үү. Яг үүнтэй чинь адил байх гэж бодоод байдышт найз нь. Зазаза энэ ч яахав.

Энэ Вита инээд хүрээд сэтгэгдэл уншаад сууж байгаа байх даа, чи. хэхэхэ. Энэ муу одоо энэ бичлэгээрээ ямар санаа олох гэсэн баагий вэ, хэл чи. хэхэхэ
25. Buddy (зочин) | 2009-04-07 16:50:47
Манайх ч гэсэн олборлуулсан уран, стратегийн түшиц зэрэг өрөө зөрүүлж нэхэж болох л байсан
26. muuzaluu | 2009-04-07 16:53:03
Тэрийгээ зээлүүлсэн байсан гээд нээрэн нэхэж болох юм байна шт. Худлаа ярьдаг хүн чинь энэ дээр харин ч хэрэгтэй юм шиг, хэхэхэхэ.
27. Галавсай | 2009-04-07 17:11:58
Маньд сонгох эрхийг минь өгөөч...
28. hawks | 2009-04-07 17:31:13
ёнтлол нь сайхан болжээ хөө
29. . | 2009-04-07 17:44:18
Би бол шатрын тэрэг шиг л тууш хэлнэ. Ядаж л дээлэнд бага торго орох юм даа.Хэмнэлттэй зүгээр.

27-сайхан хэллээ.Энэ удаад СОНГО-УЙЛ биш шууд СУНГУУЛ болчихгүй бол.Өнө удаан жилийн туршлагатай улс даа.


Гүйцэтгэх суудал дээр ч хэн нь ч сууж байсан улсууд. Харин хаанаас ирж хэний тал илүү цуслав гэдэг л байна.

Нээрэн Магтахаас амны билэгтэй хүн шөө.Улсын аав маань Нэг цагт ТӨРӨӨ ХЯМРАЛААС ТҮМНЭЭ ЯДУУРЛААС... Зөнч ч юмшигээ.Бурханлаг хүн Нүгэллэг хүний шинж гэдэг дээ.
30. anand (зочин) | 2009-04-07 18:02:48
Сая манай Ерөнхийлэгч гялс Бөөжин яваад ирэвшив.Гайхаал суужийнэ.
31. . | 2009-04-07 18:49:51
Бараагаа Татсымаа. Анандаа.Нарантуулынхан мөнгөгүйдсэнийг далимдуулаад хэдэн цаас хийх санаатайм гэсэн.Мөнгөтэй хүн дээ.
32. anand (зочин) | 2009-04-07 19:12:23
Нэгэнт хаант засаглалгүйгээс хойш манайхан энгийн байх чадвартай хүнээ Ерөнхийлэгчид сонгомоор байгаан.Энхбаярын хувьд мөнгө төгрөгний шуналаас гадна алдар хүнд, эрх мэдлийг бурханчлан шүтдэг нэг ёсны манъяк ч юм шиг санагддаг.Тийм хүмүүс чинь бүр туйлшраад өөрсдийг нь шүтэгсдийн ёслолоос таашаал авдаг ба бараг нөгөө сээгс хийхэд тавьдаг шиг болдог гэсэн.Бүр гүнзгий ороод ирэхээрээ ролио солиод ялангуяа захирангуй зантай, хүчтэй эмэгтэйн өмнө хэлсэн болгоныг нь биелүүлдэг өөрийн мэдэлгүй зарц нь болдог.Үүнээсээ бас таашаал авнаа хөөе...Үүнийг баруунд slave fetishism гэнэ.Эрх мэдлийн солио туссан далд хэлбэрийг dommination гэх ба өөрсдийгөө Мaster эсвэл The Owner гэж нэрлэнэ.Дэлхийд нэртэй улс төрчид тэгэх нь битгий хэл хааны удам дамжсан эрчүүд хүртэл ийм гажигтай байдаг бөлгөө.Цолмон хэмээх хадагтай нь Mistress болоод явчиж байгаан. хэхэ.Үүний нэг илрэл нь саяхан хадам ээж бие нь өвдлөө гээд Бээжин явсан явдал мөн.Яаж ч бодсон Ерөнхийлэгчид нэр дэвшсэнээ СЕХнд өөрийн биеэр очиж бүртгүүлэх нь төрт ёсонд зохино биз дээ? Үгүй байгааз? Их сонин сэдэв шүү.Үүнийг Энхбаяр үгүй гээд заргалдаад үзэг л дээ.Эсвэл Хятадад Монголыг наймаацахаар явсан.
33. anand (зочин) | 2009-04-07 19:15:20
Галдаан.Би нээрээ ингээд л хурдлаад буруудаад байхиймаа.Бараагаа татсан байна ш дээ нээрээ.
34. . | 2009-04-07 19:24:23
Эрдэнийн хувь гэснээс
Эрдэнийн хүү маань бас яагаад байнаа. Нэвс.мн дээр муухай эхэлсэн байдаг шөө.Буриад энтэр гээд Имээ татаад байна уу гүй юу.
35. anand (зочин) | 2009-04-07 19:28:19
Харин тэгсэн байнлээ.Ганц том мангасаа дарж авчихаад ддараа нь учир нь олдмоор юм уг нь.
36. . | 2009-04-07 19:42:13
Үүл уул нь Үсээн үүл шиг цагаан үстэй болтол явчаад Бат л баймаар байна л даа.

Энэ цөвүүн цагт үүл шиг байж болмооргүй юм.Дайснууд эвгүй өлгөж байдаг шөө.
37. Хожуул | 2009-04-07 20:41:17
Хэн нь илүү егтолж ярих вэ гэдэг тэмцээн аятай л юм байх юмаа. За хэн мэдэхэв цус.
Газар тариалан ч яахав цэвэр мань хэдээс шалтгаалах асуудал чадахгүй бол гохь нь.
Тэр ашигт малтмал дээр харин их харамсаж байна даа. Ганц нэг түүх харахнээ газрын баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэргүй зүгээр л экспортлоод хөгжсөн улс байдаггүй бололтой юм билээ.
38. dolingor (зочин) | 2009-04-08 13:39:41
хүнийг гадна өнгөөр нь дүгнэнэ гэдэг буруу. гэхдээ энэ энхбаярыг анх гарч ирэхэд л муу совин татаж билээ. нүдэнд хүйтэн муу энергитэй нөхөр. ерөнхий сайд болох үед нь муис-ын хуулийн ангийн хэдэн гавал охидтой барьцалдахаа дөхөж муудсансан. үнэндээ энхбаярт, махн-д муу муухай бүхэнд улаан хамгаалагч нар олон шүү. тиймдээ тэр хүчтэй байгаан. удах тусам аюул шүү.
39. TsTsT (зочин) | 2009-04-08 17:29:36
Naad 2-t chin bi er ni l neg l itgej chadahgui baigaa shd.
Ter deer neg huni helsneer erh medlin manyak bolzon hun chin diildehgui shd. Galzuugin emnelegt hevtuulj l darj avah baih daa.
Er ni manaid ERUNHIILUGCH gej hun baih heregtei yu?
Yamar udam damjsan HAAN-tai mongol uls ch bish.
Bid er ni henig songoh ve gej ingej baihaar ard tumend hereggui alban tushaalig ugui bolgoh gej temtsvel yasan um be?
40. showtimer (зочин) | 2009-04-09 09:03:42
Enkhbayariig muulsan ni zuin xereg ter bol erduu l neg xun. Bitmin guai ulsaa bitgii muulaad unaaraidaa uurlana shuu
41. Style_s | 2009-04-19 23:51:40
hi goe blog yum aa amjilt
42. tagnai | 2009-04-28 06:21:02
хэхэ энэ Муу залуу... МАХН-хан яагаад ийм чигээрээ байдийм бэ. Улаан өнгө хараад хэрэв дарга нь хар гэцэн бол нийтээрээ хар байнаа л гэнэ. Хэлэх баримт, ядаж загначих юм байдгүү шдээ өнөөдөр. Бас ч гүй олон жил өнгөрчлөө. Юм хум ялгараа л байшүү. Түүхийн хар цагаан.
43. Жиргээ | 2009-04-28 06:26:57
ENE deer yavaa xunii muruur mushgidun chini Betmeen idej yavaa yum bna, za garch unshiidaa.
44. Жиргээ | 2009-04-28 06:36:56
za umshlaa xorsox ch ugui bayasax ch ugui bna
45. xen ch bish za (зочин) | 2009-04-29 15:40:23
Ynshaad cheejnees neg yum ogshood bna gene shoo hooe.manai tur ch dee uursdiinhuu baah baasiig yaj beldeh we gej shanalxaas, ene yls orond bi yu hiij chadah we, gants ch gesen xunii amidraliig urguud uguh yumsan gesen uchuuhen bodol ter xogiin shaarnyydad baih bish.Ygaasaa deer ni syyj bgaa xed yamarch ermelzelgui xydlaa jujuglej margaash yaj irgeded huurhun bogino xemjeeniii shoy tawihaa bodood tarhi gashlaad duureed suuj bgaa xumuustei yugaa ch yarij yunid nich itgeh wee dee.Zaluu ue iinh ni tuluulul bid nar l oligtoi amidarch ene myysain obligats naraas eh ornoo buten deer ni awaxiin tuld xicheech ajiltsgaay mongoliin zaluusaa uursunduu itgej uursduu xiij buteeiy.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.