Сонголт өөрөө төлөвшдөг буюу маниус мартдаггүй юм

Миний бие ой тогтоолтондоо сайн л даа.

2004 оны сонгуульд ялагдсан өглөө нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга зурагтаар ярихдаа:

-Манай нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсныг тод санадаг. Иргэдийн сонголтыг зөвшөөрдөггүй том толгой гэдгээ өөрөө хэлсэн.

Үүний дараахан бараг бүх тойрогт маргаан дэгдээж, элдвийн аргаар өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж байсныг санадаг юм. Тодорхой жишээ хэрэгтэй гэвэл Гүррэгчаагийн тойрог, З.Энхболдын тойрог гэх мэт.

Үүнд ундууцсан иргэд дараа жил болох ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн хандахыг тэд бас мэдэж байсан.

Намбарын Энхбаяр нэр дэвшихдээ "ерөнхийлөгч бол аль ч намын харьяалалгүй байдаг" гэсэн үг яриагаар сонгуульд нэр дэвшин бас ч шударга гэж хэлэгдэхээргүй ялж байсныг санадаг.

Намын харьяалалтай байсан уу авилгалын харьяалалтай байсан уу гэдгийг би биш та тунгаана биз.

Дараагаар Элбэгдоржийг ерөнхий сайд байх үеийг санадаг. Тэр үедээ авилгалыг устгана гэж гаалийн Баатар тэргүүтэй хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож эхэлснийг санадаг.

Тэр асуудлаас үүдэн МАХН-ын бүлгийхэн үхэн хатан тэмцэж байж огцруулж байсныг санадаг.

Огцрохдоо Энхболдыг хүүхэд шиг суулгаад улстөрийн хичээл орж байсныг санадаг.

Огцрохдоо -Бид олуулаа эргэж ирнээ гэж хэлж байсныг ч бас санадаг.

Сонгууль бүрт СЕХ-ны даргаар МАХН-ын хүн гардгийг мэддэг. Тэр хүн болгон нь ямар нэг сааталтай мэт байдгийг харсан. ойлгосон.

2008 онд Хэн хэрхэн сонгууль луйвардахыг харсан. сонссон. Дүнд нь үймээн үүсч байшин шатах, хүн буудуулахыг үзсэн.

Цугласан залуучуудын дунд миний таних 2 ч тагнуулын ажилтан 2-уул 2-лаа амралтаа авцан гээд явж байхтай уулзсан. ярьсан. Тэнд тагнуулын бүрэлдэхүүн ажиллаж байсан гэх таамаг бий.

"Урлагийн үнэт өв гэдгийг үхсэн биш амьд хүн үнэлдэг юм" гэж Урлагийн мундаг зүтгэлтэн хэлж гашуудахыг би үзсэн.

Бүх Сонин ТВ ФМ-ийг хүчээр хааж чаддагийг харсан. Тэрнийхээ дараа 1 төрлөөр тархи угаах оролдлого хийж байхыг үзсэн.

Монгол ТВ-ийн сэтгүүлч зураглаач үймээний эсрэг ярилцлага өгөх хүн олж авах гэж гудамжинд зүдэрч байхыг харсан. өрөвдсөн.

Гагцхүү дэлхийн хэмжээний мэдээллийн хэрэгслийг яаж ч чаддаггүйг мэдсэн. Бид Интертэнэтээр мэдээллээ солилцож байсан. мэдээлэл хаагдаагүй. үнэн илэрсэн.

Энэ явдлын дараахнаар эсрэг үзэлтэй томхон толгой бүрийг үймээнтэй нялзаан хамаатуулж, шоронд хийж байсныг мэддэг.

Элбэгдоржийг цуглаантай хамаатуулах гэж бүх хүчээ гаргаад бараагүй харсан.

Үүний эсрэг Элбэгдорж харин ч Аль нэг эрх мэдэлтний талд биш, залуучуудынхаа үнэний төлөө тэмцэхээ тэр үед хэлж байсныг санадаг.

Сонгуулийг луйвардаад зогсоогүй, Ялсан хүнийг хүртэл үндэслэлгүй, хаа хамаагүй зүйл ангиар яллаж шоронд хийж чаддагийг харсан. Авилгалын сүлжээ хэр далайцтайг мэдэрсэн.

Гэхдээ нэхээсэн эдлэлийн нэг цухуйсан үзүүр утаснаас татахад бүхлээрээ хөвөрч унадгийг мэднэ.

Тэр үзүүрийг олж татан, хөврүүлэх хүн хэр зоригтой чадалтай байх ёстойг ч ойлгосон.

Хөрөнгө орлогын мэдүүлгээр бол Элбэгдорж Энхбаяраас баян болохыг харсан.

Амьдрал дээрээ Энхбаяр Элбэгдоржоос хэд дахин баянг нийтээрээ мэднэ.

Төрийн мэдлээр баяжсан, өөрийн мэдлээр баяжсан хоёрын аль нь шударга болохыг мэддэг.

Жил ирэх тусам МАХН-ын дэмжигч цөөрч байгааг анзаардаг. 2000 оноос хойш энэ байдал улам хурдацтай болж байгаа нь мэдрэгддэг.

Энэ жил тэрний дараа жил, тэрний дараа гэх мэтээр үргэлжилнэ. Үүнд миний бичсэн, тэрний бурсан падлийгүй гэдгийг ойлгосон.

Тийм ээ сонголт өөрөө төлөвшдөг.

 

Жич: хэсэг бүлэг ПИАРчин нэртэй гаруудаа

-Маниус мартдаггүй юм шүү.

Сэтгэгдэлүүд:

1. Orgil | 2009-04-30 12:50:02
Ene 2 n hen gedeg ni tanigdahaar l t bolloo harin hen ni...
2. iin | 2009-04-30 12:51:29
Залуу үеийн ирж яваа цаг болохоор юм өөрчлөгдөнөөө,
3. bi_banjig | 2009-04-30 12:56:36
яасаной сайтай "шаар" вэ гэсэн...

үнэн үг шар тос гэдэг,
4. Namara | 2009-04-30 13:13:35
Тийм шүү, сайхан хэлжээ.
5. demon_x85 | 2009-04-30 14:10:03
Үнэхээр тийм шүү. Энэ ХУ нам гээд хөлөө хугалчих гээд сдакуудыг харахаар инээд хүрээд байх юм.
6. Badman | 2009-04-30 14:36:44
Бодит үнэнийг хоёргүй үгээр илэрхийлсэн байна. Бүү март мартвал ...
7. anand (зочин) | 2009-04-30 15:45:49
Би болохоор 1989 оны 12сараас хойшхийг санаад байдаг юм.
Үдээс хойш оржиржаагаад тухтай бичнээ.
8. Битмин | 2009-04-30 15:50:05
Тэр үед би гичээлдээ явах, талхныхаа оочерт чихэлдэхээс өөрийг мэддэггүй байсиймөө.
9. 35 | 2009-04-30 16:03:18
Төлбөргүй дээд мэргэжил амлаж байгаа күн, арайхийж нураасан социализмийг буцааж амилуулах санаатайдаг. Нэгол сурсан зангаа гаргаж, багацуулыг хошгируулаад саналы нь авчих санаатай байгаа байх. Ертөнцийн жишгээс гажсан юм ярьж яваа күний үгэнд итгэж байгаа күн сэтгэл зүйчид хандахад гэмгүй.
10. 35 | 2009-04-30 16:04:57
Үнэнийг хэлэхэд, үнэ төлбөргүй дээд боловсрол гээд яриад унахаар нь, надаа ч Арго багшаас дээрдэх юмгүй санагдсан шүү.
11. Tlg_UB | 2009-04-30 16:06:27
Саналаа Битминээ,
Энэ сонгуульд ӨӨРЧЛӨЛТ гэсэн ганцхан үгийг баримтлаад явж болохгүй юу залуусаа?
ӨӨРЧЛӨЛТИЙГ Элбэгдорж авчирна гэж хэлж чадахгүй ч ӨӨРЧЛӨЛТИЙГ Энхбаяр авчрахгүй гэдгийг баттай хэлж чадна!
12. dao (зочин) | 2009-04-30 16:08:57
yadjaahad zarimdaa buur martmaar sanagdaad baidii
13. fraeulein | 2009-04-30 16:14:48
сонголт ямагт байдаг гэж их худал үг болохыг монголд харж болно
14. ice. (зочин) | 2009-05-01 03:37:10
tegexdee andaa manaixanii tolgoi apxindaa iljireed RAM n 1kb bolchixcnshuudee. ta bid canadag l baix. niigemiin 90%-n eniig canax bolomjgui. tsaaduulchin (MAXH) niigemiig yaj iljilex, RAM-iin xogjiliig yaj buuruulax, bid xedeepee xerxen xapiltsj togloxoo cain meddeg garuuddaa.
zaza medexguimdaa xudla baaxan tsetserxechixlee. tegeel nogool BAYARAAKA...ax yalax l bailguidee. bid yaj ch ogood nemergui gj oilgodogshdee.
15. МОНГОЛХҮҮ | 2009-05-01 12:02:42
-Тийм ээ сонголт өөрөө төлөвшдөг.
-Энэ сайхан ерөөл бат оршиг ээ.
16. Батаа123 | 2009-05-01 12:13:43
янзын хэлжээ
17. javkhlan (зочин) | 2009-05-02 20:44:52
olon hund unshuulmaar saihan bichsen baina.
18. ЗОРИГТ8 | 2009-05-02 22:50:22
Бид ардчилалынхаа буянг үзэх цаг болсоон...
19. Хошгорохыг сонсогч (зочин) | 2009-05-04 11:26:03
Элбэгээг дагаад хошгороод бай хошгороод бай. Гадаа дулаахан сайхан байна. Хоолой чинь сөөхгүй бол хошгороод бай.
Хошгор хошгор бас дахин хошгор Ээбээ
20. bubee | 2009-05-05 21:21:31
Hain ene hu namiinhan Jargalzsaihan, Enhsaihan metiin uls toriin omhii uhedluudiin araas l elbegeeg namiihantai ni niilj baigaad chihchih shig l bolloo doo.
21. NBA (зочин) | 2009-05-06 01:18:50
Тийм шүү. Үнэхээр сайхан хэлжээ. Бид одоо ханалаа. Үүнийг өөрчлөх цаг иржээ.
22. . | 2009-05-06 18:37:39
Бусад нь яаамай . Дүүрч.

Буудаж алаад цус урсаж цусны эхүүн үнэр гарч байсныг л үнэртэй нь санаж байна.
23. TsTsT (зочин) | 2009-05-07 13:07:11
Enhbayar Elbegdorjoos baga orlogotoi gej meduuleed baihdaa yahav dee. Jiriin bid baitigai hamgin usan teneg ni ch Enhbayarig zahgui bayan gedgig ni medne shd.
24. Mongol (зочин) | 2009-05-07 13:42:47
Tursun eh orondoo busdin daitai amidardagsan bol yasan saihan be?!
Hedii boltol bid huni nutagt nutgaa sanan, nudendee dogolon nulimstai yavah um be?
Yagaad bid yarihaas hetrehgui, huchin muhusduud baina ve?
MONGOL ornig shinechleh uls turin huchin, huvi hun baihgui bainaa.
Enhbayaraas Elbegee deer, daraa Elbegees huvi iluu hun garah bolno.
Gants huni dictaturig uugshuulj bolohgui ee.
25. uncle (зочин) | 2009-05-07 23:53:41
Tlg_UB,bubee nariin helsentei sanal neg baina.Archaaguitej yavsaar baigaad Enhbayrt iduulj guitcev bid.Yamarch arga alga diilehgui baina shuu dee.Tuunii buteesen ene aimaar mashiniig setgelgeenii asar ih huvisal l zogsoono.Ter boltol naad zah ni 20-30 jil.Helj baigaa ugiig ni sons doo.Bi tegeed ardchilsan eronhiilogch bish yumuu? geed baigaa biz!!! Elbegdorj, ardchilal ,mon bi ene udaad yalagdana.Gashuun baina.Gehdee nadad huu bii. Huugees ach torno...
26. Arsun (зочин) | 2009-05-08 17:08:00
Yum martdaggui zolig we.
27. Mendee | 2009-05-09 16:55:54
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗАРИМ ШУДАРГА УЛСУУДЫГ ШОРОНД ХАТААХ ЦАГ ИРНЭ. ТЭР ҮЕД БИ ХУ НАМЫН ДЭМЖИГЧДЭЭС АМЫГ НЬ АСУУХ БА УЛААН БАТЛАХ ДЭЭР НЬ ШҮЛСЭЭ ХАЯНА.
28. embi | 2009-05-12 08:53:28
би ч бас бүгдийг мартаагүй.
29. ХЭнхэГэнДэн | 2009-05-12 10:22:24
мэдээж Энхбаяр л биш бол хэн ч хамаагүй гэдгээр сонголт хийх л ганц зам байгаа харагдаад байдийн.
Элбэгдоржийн хувьд цагаахан цэвэрхэн амьтан биш гэдэг нь тодорхой ч, маниусыгаа хошгоруулаад ч хамаагүй энэ төрөөр мөнгө хийдэг, иргэдээрээ шатар тоглодог гаруудын эсрэг тавьчихбал ард түмэн гэдэг статус илүү тодрох боломжтой.

Бид шууд нэг дайралтаар энэ бүхэн цэвэршинэ гэж их хүлээлт тавих хэрэггүй гэж боддог. Элбэгээ гарвал арай өөр хандлага авчирах байх гэж миний зүгээс найддаг.
Ноён Энхбаяр гарлаа гэхэд одоогийн балиар зүйлс үргэлжилсэн хэвээр байна, магадгүй улам л үндэслэж хүчирхэгчинэ.
төрийн толгойд цөөхөн хүн хүчирхэгжсэн тохиолдолд ард түмэн л зовдог.
Юун Оюунтолгой, Таван толгой , хичнээн их баялаг байлаа гээд бидэнд хүртээлгүй хэвээр байх болно. яагаад гэвэл хүний шуналд хязгаар байдаггүйг олон жишээн дээр харж болно.

Уг нь залуус хоосон улс төржиж, тэр муухай , энэ нь гоё гэж хоорондоо үгийн муугаар хэрэлдсэнээс энэ 2 нэр дэвшигчийн сайн ба муу тал, өөрчлөлт авчрах магадлал, өнгөрсөнийг нь одоогийнхтой нь бодитоор харьцуулаад үзвэл тэндээс их тодорхой юм харагдах санагддаг.
бас бид заавал хуульч, улс төрч гэхгүйгээр төрийн , засаглалын онол гэдгийг их энгийнээр толгойдоо ойлгоод авчих хэрэгтэй санагддаг.
Онол гэхээр битгий хүндээр тусгаж аваарай. энэ чинь ерөөсөө л туршлагаар батлагдсан амьдралд байгаа энгийн зүйлс гэдэг талаас нь харвал 5 настай хүүхэд ч ойлгоно.
бид өөрсдийгөө ардчилсан нийгэмтэй, харьцангуй боловсролтой гэдэг хэдий ч заримдаа ардчилсан үзэл, засаглал гэдэг юмаа огт ойлгоогүй байгаа мэт байдаг.

одоо бидэнд алдах зүйл нэг их байхгүй болчихсон. яагаад гэхээр луйвар, шудрага бус зүйл Монголд ерөнхийдөө оргил цэгтээ хүрчихсэн.
яахав Энхбаяр сонгогдлоо гэхэд шууд буудаад бас иргэд тураад өлсөөд үхэхгүй ч гэсэн яг бидний залуу нас жаахан бараан бусармаг нийгэмд л дуусах тийм ирээдүй харагддаг.

сайн ч бай , муу ч бай бидэнд өөрчлөлт хэрэгтэй
30. Жиргээ | 2009-05-14 14:53:19
saixan bichjee...
31. hawks | 2009-05-17 11:25:53
bi demjeeliigaa shuu
32. Zochin (зочин) | 2009-05-19 02:26:32
О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.
2009.05.18 • 11:38 (IP: 133.1.46.30)

Сайн байцгаана уу?
Монголчуудаа,
Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ
Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.
“Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намаО.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.
йг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.
Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.
Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.
2
Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.
Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.
Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.
3
Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.
Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.
Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.
Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.
Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
2009 оны 5 дугаар сарын 15

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.