Блог бичигч бидний нэг болох блогчин Болжмор маань хүний нутагт ажиллаж амьдарч байхдаа автомашины осолд орж биеийн байдал нилээд хүнд байгааг бүгд мэдэх билээ.
Алтан гартай эмч нар амь насыг нь аварсан боловч даатгалгүй түүний цаашдын эмчилгээний төлбөрт ихээхэн хэмжээний мөнгө шаардлагатай болоод байгаа юм.
Хэсэг блогчин нөхөд маань аав ээж төрөл төрөгсөдтэй нь хамтран хандивын данс нээн хандив авч байгаа. Энэ тухай мэдээллийг эндээс орж үзээрэй.
Хүний нутагт эрүүл мэнд сэтгэл санааны хүнд байдалд орсон кээбоорд нэгт анддаа туслах нэгэн санаачлага байгааг минь уншиж, өөрсдийн санал бодлоо харамгүй хуваалцаарай.
Бид өөрсдийн сэтгэлийн дэмээр харамгүй хандив өгч байгаа боловч бодит амьдрал дээр тэнд цугларах мөнгө эмчилгээний зардалд хангалттай хүрэлцэхгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Тэгэхээр түүний уран бүтээлийн анхны дээж болох "Мянган жилд ганц ургах сарнай" номыг ахин хэвлүүлж, бүгдээрээ хамтран сурталчилгаа борлуулалтын ажлыг хийцгээе гэсэн санааг гаргаж байгаа юм.
Болжмор маань өөрийн хөдөлмөр, уран бүтээлээрээ өөрийхөө эмчилгээний зардлыг олох боломжийг бий болгож чадвал, бидний цуглууж буй хандив номын цагаан буянаар 10 дахин арвижин түүнд хүрэх сайхан хэрэг болноо гэдэгт итгэж байна.
Бид зүгээр эмчилгээний хандив нэхэж гуйлгүйгээр. Түүний уран бүтээлийг илүү олон хүмүүст хүргэж, уран бүтээлийнх нь шагналыг арвижуулж түүнд хүргэе гэсэн санаа.
Тэгээд ч Болжмор маань эдгээд бидний дунд эргэн ирэхэд, түүний бүтээл олноос олон хүнд хүрч чадсан байвал сэтгэлийн хамгийн том бэлэг болох санагдаж байна.
Тэгэхээр миний бодож байгаагаар бол ингэж зохицуулах боломжтой санагдаж байгаа юм.
1. Монгол дахь төгрөгийн дансанд төвлөрч буй хандиваар номын ахин хэвлэлтийг санхүүжүүлэх. Ингэхдээ борлуулагдах нийт даацыг тооцож бодит борлуулагдах хэмжээгээр хэвлүүлэх.
2. Хэвлэгдсэний дараа түүний сурталчилгааг бид өөрсдийн хийж чадах бүхий л сувгаар танилцуулах. Ингэхдээ нэгдсэн сурталчилгааны мессеж, төлөвлөгөөтэй ажиллах. Учир нь дор бүрнээ өөр өөр мессежтэйгээр сурталчилгаа явуулах нь утга зүйгүй болгож магадгүй юм.
3. Томоохон номын сүлжээ дэлгүүрүүдийг борлуулалтын төв болгон ашиглах. Худалдан авагч өөрийн биеэр авах борлуулалтыг номын сүлжээ дэлгүүр рүү чиглүүлж, гардан борлуулалтыг өөрсдөө бие даан хийж гүйцэтгэнэ гэсэн үг юм. Үүний тулд 1 маань өөр дээрээ гар дээр борлуулалтын данс тооцоог барих шаардлагатай болно.
4. Борлуулалтын орлогыг нэгтгэн түүний АНУ дахь данс руу шилжүүлэх.
Мөн АНУ-д байгаа хүмүүс маань өөрсдийн боломжоор тэндхийн буяны байгууллагуудад хандаж тусламжавах боломжийг давхар судалж байгаасай гэж хүсч байна.
Хорсол баясалгүйгээр өөрсдийн санал бодлоо чин сэтгэлээсээ хуваалцаарай.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Туслая гэсэн зорилго өвөрлөн урагшилж буй бидний хэдэн хүмүүсийг биш юм аа гэхэд тэр бүсгүйн охин, гэр бүл, эх орон луугаа тэмүүлэн, амьдрахын төлөө тэмцэх тэмцэлд бүү саад болооч.
ГУЙЯ...
Өмнөх шигээ гар сунган өөрийн мэдлэгийн хүрээнд зөвлөе гэсэн үгийг тань таатайгаар хүлээн авахад бид бэлэн.
Тэр хүний үлдээсэн мэдээллийг үнэн худлыг нь нотлох боломж байгаа гэж бодож байна. Магадгүй тэр хүний үлдээсэн мэдээлэл худлаа ч байж болно, үнэн ч байж болно.
Мөрөөрөө амьдарлын төлөө зүтгэж яваад осолд орсон бол хөөрхий, харин ууж идэж яваад осол хийсэн бол харин уучлаарай би өөр хүн шүү л гэх байна да. Тэгэхлээр тэр НиНи ч билүү тэрэнтэй холбогдооч
Санаа оноогоо хуваалцахгүй болов уу
Хатуу гэх орчлонд зөөлөн нь хатуутайгаа хамт оршдог юм. ЁСТОЙ гэдэг үг цаасанд л биелэлээ олдог.
Ядуу хүнд дургүй, амьдралд хөл алдсан хүмүүсийг үзэн яддаг, мод тарьж эх дэлхийгээ бага ч болов хайрлахыг хүсдэггүй чи ЧУЛУУН ЗРХТЭН ҮҮ, удахгүй ХҮРЭЛ ЗҮРХТЭН болох уу?
Чи замаараа, бид замаараа.. энэ 2 зам үзэл бодол, хувь хүний амьдралыг үзэх үзлээс шалтгаалж, хэзээ ч огтлолцохгүйн байна.
УУЧЛААРАЙ... би чамд хувь хүнийхээ зүгээс гомдлоо хө. миний яах чамд падлий байхгүй л дээ, мэдээж... гэхдээ миний хувьд юм шүү.
Чи нэг ном ямар үнээр г8арах ба аль хэвлэх үйлдвэр гэх мэтийг асууж өгөөч ...
Бас саяхан номоо хэвлүүлсэн Болор зохиолч маань туслах болов уу...
Манайханаас Болор, Одко, өөр хэн билээ... номоо хэвлүүлсэн найзууд маань туршлагаа хуваалцаарай...
Витаа чи шүү... вишд вишд шүгэлдэв. Харин тийм зүгээр л хандив хүсэж байхаар энэ нь илүү бодит сайхан санаа байнаа... Би лав хоёр гараа өргөөд дэмжлээ...
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдэж явахад тэвнээр туслаа... гэж... мөн үнэн үг шүү...
Блогтой эгч маань нэр усаа андуу бичив үү дээ.
Гэндэнг зод... Ангараааг гэх гэсэн байх тэ...ккк
Яг зодчихсон харагджийна ш дэ, хоёулаа нийлжүүгаад...
битминээ хөгшөөн энийгээ заавал ажил болгоорой... баярлалаа
Нэг блогчин осолд орлоо туслалцаа үзүүлбэл их сайн байна гэсэн нийтлэл гарсан байна. Хүний нутагт байгаа нэгэндээ туслая гэж хэний яанаагүй бодох нь зөв. Тийм ч учраас надад мэддэг чаддаг зүйл байвал чадах чинээгээрээ оролдоё гэсэн.
Гэтэл нөгөө олны хайрыг татаад байгаа нөхөр маань согтуу машин барьж яваад аваар хийсэн ч юм шиг сураг дуулдахаар нь "Энэ мэдээлэл үнэн эсэхийг мэдмээр байна" гэсэн. Би ингэж асууж болно биз дэ?
Үнэн худлыг нь би ч мэдэхгүй, дээр гомдол бичээд байгаа нөхөр ч өөрөө мэдэхгүй л тууж яваа. Юунд ингэж Уул үзэлгүй хормой шууж, Ус үзэлгүй гутал тайлдаг юмб дэ та нар. Үнэхээр амьдарлын төлөө явж байгаад осолд орсон бол туслана, зугаа цэнгэл хөөцөлдөж согтуу явж байгаад асуудалд орсон бол чадахгүй.
Тэгээд, юу гэж? Ингэлээ гээд би их муу хүн болоод, та нар бүгдээрээ сайн хүн болдог бол тэр л биз. Ганц асуулт асуусан чинь хачин хачин болоод байхын зүгээр...
болжмор аниагаа сонсоод уйлчихлаа..
чадхаараа тусалнаа
1. 1000 жилд ургах ганц сарнай ном хэдэн хувь хэвлэгдсэнээс хэд үлдсэн болоо. Миний харсанаар Билэг номын дэлгүүрийн 7 хоногт олон зарагдсан номын жагсаалтын 3 байхыг нэг удаа харж байлаа.
- Номын борлуулалт түргэн байсан бол дахин хэвлүүлэх нь үйн хэрэг.
2. ном сонирхдог хүмүүсийн масс энэ тэр гээд хэрэглэгчийн зах зээлээ тооцоолоод энэхүү номыг хэвлүүлсэнээс хйош блогт бичигдсэн, тавигдсан зориолуудыг эмхтгээд гаргах санал байнаа.
Харж байхад ЭЭЖЭЭ ОХИНДОО ЭРГЭЖ ИРЭЭЧ зохиол төгсөөгүй болтой харагдсан. Тэгэхлээр дууссан гэж үзсэн зохиолуудыг эмхэтгэж, бүх л сувгаа ашиглан, гол нь блог уншигч бүрт хүргэж / орлоо нетыийг мартаж болохгүй, өөр ямар сайтууд дээр тавигддаг байсан бол /, зохиолчоо дэмжихийг уриалмаар байнаа.
таанууст ямар санал байна даа,минийхувьд төрсөн бодол ийм, хэхэ.
"Гэрэл гаргахгүй юм бол ядаж битгий сүүдэрлээч" гэдэг дээ. Дүү хүү тусламааргүй байгаа юм бол дуугүй л гарчих, тэгэх үү?
Яагтиймээ чиний буруу ч бас биш байх гэхдээ заавал хүмүүсийн дургүйг хүргэх хэрэггүй биз дээ
Битминийхээ саналыг дэмжиж байна
Миний хувьд борлуулалт сурталчилгааны төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой.
Сурталчилгааг эмчилгээний зардал гэж онцлох эсэх, борлуулалтыг ямар материалаар хэрхэн дэмжих гэх мэт тодорхойгүй асуудлууд зөндөө байгаа.
Нэг уулзаад цаасан дээр буулгачихвал тийм ч удаан ажил болохгүй л дээ.
Номны хэвлэлтийн хувьд тоо нь нэмэгдэх тусмаа нэгж зардал нь багасдаг.
Ягтиймээ, миний дөөө, энд шүүх хурал явагдаагүй байна. Найз нөхөддөө туслах талаар ярьж байна.
"Гэрэл гаргахгүй юм бол ядаж битгий сүүдэрлээч" гэдэг дээ. Дүү хүү тусламааргүй байгаа юм бол дуугүй л гарчих, тэгэх үү?
зөв хэллээ
Xund tuslax nomtoi bolox zereg olon davuu taltai yum bna
Za ter eruul sogtuu baisan esexiig ni exleed edgeej baigaad daraa ni jich yarisan ni deer baixaa
Блогчдоос гадна олон хүнд хүргэх нь хамгийн гол зорилго байх болов уу
Күүе сайнуу... залуу том болжээно уу?
Зөвхөн Монголд төгрөгийн дансанд хуримтлагдсан мөнгөөр энэ ажлыг санхүүжүүлэх юмаа.
Америк болн бусад улсуудад байгаа хандивын дансуудад хуримтлагдсан мөнгүүдийг Болжморт шууд хүргэнэ.
Харин Монгол даь төгрөгийн дансанд хуримтлагдсан мөнгөөр энэхүү ажлыг санхүүжүүлье гэж энэ бчилэгийг бичсэн юмаа.
2 Gadaadad baigaanuud avya gevel tuxain orond n' baigaa neg xun sanaliig n', bolj ogvol mongyg n' urdchilan tsugluulax ajil xiixne ee.
3. Zovxon Boljmoryn geltgui bux oguulleg, nom bichdeg xumuusiin neg neg oguullegyg n' oruulsan shine emxetgeliig xevleed turuuny xelsen zaxialga, deer n' shineer xiix borluulaltyn strategy bolgovol yamar ve.
4. Logistcs: Bi 7 saryn exeer Solongosoor dairaad Australid irex tul ovoo xedyg achaandaa xiigeed, uureed duureed avchirch chadna shuu.
5. Xandiviin xiij bui ued shine deeree xamgyn ix borluulalt yavax uchraas IREX 1 saryn xugatsaand mash xurdnaar zarax borluulax ajildaa orson n' deer baixaa.
7. Adminuudad: xun buriin neg neg oguulleguudig zoxiolchid n' gyals songood file- bolgood tolborteigei unshvar bolgochixvol bas xurdan baij magadgui yum. Nom xevluulne gej tsag urexeer.
yag zuv. nom ene ter gej guij bhaar tulburtui bolgochih, tegvel mani met ni uzej orj bj bolno sh dee. bas tulburtui surtalchilgaarhuu ym sedej boloh bh tee. daraad bhad hangalttai. ternees ter dand mans nom hevleh ed nar ystoi nayan jil biz. amjilt husii
Чи ямар учраас надад болон энэ хүмүүст нарийвчилсан мэдээлэл өгөхгүй байгаагаа хэлвэл ямар байна.
Блогчид ч гэж дэ чааваас, нэг нэгэндээ сайн хүн болж харагдах гэж ядсан малууд...
Чи ямар учраас надад болон энэ хүмүүст нарийвчилсан мэдээлэл өгөхгүй байгаагаа хэлвэл ямар байна.
Блогчид ч гэж дэ чааваас, нэг нэгэндээ сайн хүн болж харагдах гэж ядсан малууд...
Чи ямар учраас надад болон энэ хүмүүст нарийвчилсан мэдээлэл өгөхгүй байгаагаа хэлвэл ямар байна.
Блогчид ч гэж дэ чааваас, нэг нэгэндээ сайн хүн болж харагдах гэж ядсан малууд...
.... нээрээ ӨЧИГДӨР МАНАЙ НЭГ НАЙЗ БААРАНД НАРГИЖ ЯВААД ГАРААД ОСОЛД ОРООД ХАМТ БАЙСАН НАЙЗЫГАА АЛДЧИХЛАА ӨӨРӨӨ ҮХЭХ ГЭЖ БАЙГААМ ШИГ БАЙНА ХАРИН АЗААР ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ТҮҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭЖИЙНА Ш ДЭ хаха ЗӨВ ДӨӨ ХҮН АЛЧАН СОГТУУ БАЙСАН ЮМ ЧИНЬ БАС САЙХАН СОНГУУЛИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТНААС ХАСЧААРАЙ!!!НАЙЗ НЬ ЯАГ ҮНЭНГ НЬ ХЭЛЛЭЭ ШҮҮ!!! МӨН ҮҮ
Битаа найзаа Сайхан санаа байна би хувьдаа дэмжиж байна. Баярлалаа хө
ЧАМД БАЯРЛАЛАА БИТМИН ЭЭ
сайхан санал гаргасанд чинь баярлалаа.
минийй бодлоор яг ном гаргах бол "1000жилд ганц ургах сарнай"г цөөөн хувиар гаргаад аа харин шинэээр "эр хүн" зохиолыг нь тусад нь хэдэн өгүүллэгийн хамтаар шинэ ном болгон гаргавал зүгээр болов уу гэж боджийна. "Эр хүн" нь бүхэл бүтэн томоохон туужийн хэмжээнд бичигдсэн гэдгийг нь уншигчид нь ч мэдэж байгаа байх." Наран бүүвэй" чбас мөн адил туужийн хэмжээнд хүрсэн гэж боддог.
эсвэл "ээжээ хурдан ирээрэй" нь хэзээ ч дуусаж мэдэх их урт зохиол гэж өөрөө ярьж байсан болохоор энэ зохиолыг нь дутуу чигээр нь хэвлээд үргэлжлэлийг ньзохиогч нь дараа үргэлжлүүлэхэээр болгоод орхивол ямруу..мэдээж хандивт чиглэсэн болохоор. гэх мэтийн наян юм л бодогдлоо..
аа мөн сурталчилгаа смс явуулахад мобимедиа, орлоо сом этртэй ярилцаж болох байхаа.. мобимедиатай хамтарч ажиллаж байсан тул.
YAG HEREGTEI ZOV ZUILIIG SANAACHILSAND BAYARLALAA. DEMJIJ BNA.
Дээр нь номын дэлгүүрүүдийн авах шимтгэл гэж нэг сүрхий юм байгаа. Шимтгэлээ тооцож байж шинэ номынхоо үнийг гаргахгүй бол хэвлэлтийн үнэ, номын дэлгүүрийн шимтгэл гээд их зардал байгаа. Уран зохиолын номноос ашиг маш бага гардагыг зарим хүн санал нийлэх болов уу.
Гадаадад оршин суугаа хүмүүсийн хувьд pdf маягаар ч юм уу бэлтгэсэн онлайн ном худалдвал зүгээр байх. Тэд дансандаа төлбөрөө хийх буюу монголд байгаа хүнээр төлбөрөө дансанд хийлгээд нэг хүнд мэдээллээ майлдээд, нөгөө хүн нь онлайн ном илгээгээд байвал борлуулалтанд нөлөөлнө гэсэн санал байна.
Би оролцож Болжмортоо дэмжлэг үзүүлэн үйл ажиллагаанд хамт оролцох хүсэл их байвч, саяхан өөр оронд оюутнаар ирсэн тул аргагүй байна.
Болжмортоо эрүүл энхийг л хүсч байна.
ном гаргалаа гэхэд шинэ зохиолууд нв зүгээр байхаа, эр хүн гэдэг зохиол нь надад лав их таалагдсан
Номоос орсон орлогыг тухайн осолд өртсөн хүмүүст, ар гэрийхэнд нь зориулах тухай бодол зурсхийсэн ч миний зүйл биш учраас би шийдэхгүй шүү дээ.
Одоо шаардлагатай эмчилгээний зардлыг гадаадад байгаа дансуудад төвлөрсөн мөнгөөр шийдэх, номны санхүүжилтийг Монгол дахь төгрөгийн дансанд төвлөрсөн мөнгөөр шийдэх гээд энд бичсэн юмсын тухай өчнөөн дуугарах юм.
Алгасч уншаад байдаг бололтой.
Bidni heden mongolchuud tedgeer heden teneguud bolon Yagtiimee nar shig baival amid yavaad yuhev. tui, tui, tui!
Aldaa gargahgui amidrana gej baidaggui, harin baga aldval teren shig sain zuil baihgui.
Sanal:
1. "Mayngan jild gants urgah sarnai"-g uur havtastaigaar, dahin hevluulj baigaa gesen tailbartaigaar hevluuleh,
2. Blogt ni orson bichleg, zoioluudig ni uuruus ni asuuj, zuvshuurul avsani undsen deer tusad ni negtgen hevluuleh,
3. Borluulalt yamar baih bol bolgoomjloloor tsuuhun huvi hevluuleh hereggui.
Hun burt saihan setgelin zul baidag, tuunig buhuulgui badraaj baigaa Vitmindee bayarlalaa.
Amjilt husie!
2-t Bi arhi uuj sogtuugaar mashin barij yavaad hun amitan gemteegeed ooroo gemtchih yum bol ene haviar handiv guij boloh yum baina tee.
bolor_2622-г дэмжиж байна.
Boljmort maani ch olnii tus dem nuluulux baixaa.
...Эрдэмтэн судлаач Ч.Эрдэний анхны лекцэнд морилон ирснээрээ аугаа даяар утгаараа,та бид ялан дийлсний түүхэн гэрч болно.Иймээс үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарласан сэтгэгч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдийн нэгэн болохоо баталсан хэрэг болохыг бүү умартагтун!...цааш дамжуулна уу!! adminaa
baga ch gesen handiv bolog.goyo bichdeg shuu.hamt osoldson humuus ni bas gaigui edgesen biz dee
Сэтгэгдэл үлдээх: