Удаан хүлээсэн халз мэтгэлцээн өчдөр болж нэг сэтгэл амраав шд.
Амраах юу байхав.
Хэн нь хэн бэ?
Ирэх 4-н жилд хэн нь юу хийхээр төлөвлөөд байгаан?
Хэний ярьсан нь газартай маньтай ойр дөтөв? гэдгийг нэг дороос ялгаад салгаад авах боломж болсноороо сайхан юм боллоо.
Тэнд Элбэгдорж Энхбаяр аль аль нь нэг нэг агуулгаар илүү байлаа гэж миний бие хувьдаа тунгааж авсаан.
Энийг хэлэхийн өмнө мань бодогдсон гэсэг юмыг санасан дээрээ сараачаадхая.
Ямар ч дураак Ерөнхийлөгчид нэр дэвшиж явахдаа "Эх орон ээж аав үнэгүй" гээд илтгэл тавиад явахгүй нь тодорхой.
Мөн ямар ч дураак Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ өөр гадаад орноос хандив цуглуулаад явахгүй нь тодорхой гэдгийг аль аль талыг баримтлагчид ойлгочиход зүйтэй байх шүү.
Мөн Монгол үндэстнүүд ганц халх гэдэг довныхон биш гэдгийг ч бодоцгоох нь зүйн хэрэг биз.
Эргээд өчдрийн мэтгэлцээн рүү орий.
Өчигдөр мэтгэлцээн дээр Элбэгдорж Энхбаяраас хувь илүү |илүү сайн гэдгийн илүү| байсаан. Асуултыг асуулт гэж биш асуудал гэж авч үзэж, булзааралгүй хамгийн үнэнд ойрхон хариуг өгч байсан нь ингэж бодоход хүргэсэн.
Харин Нөгөө ах маань нэвтрүүлэгт илүү |Илүүдэж дутахын илүү| байсан нь булзахгүй үнээн. Өнгөрснөө ярьж өөрийн бүтээсэн зүйлээ өөрчлөх хэрэгтэй, чихэр жимс гэх мэт үг яриа үнэнээс нь хол зөрсөн бөгөөд зав л олдвол өрсөлдөгчөө бухсан үг хавчуулаад байсан нь ийн бодоход хүргэлээ.
Ямар ч нөхцөлд өрсөлдөгч таны хувьд билүү байж хурцалдаг гэдгийг мартагнасан нь хүндээ байвуу үгүй юу гэдгийг би ухаад ойлгоогүй.
Мэргэжлийн улсууд нь эдийн засгийн наад захын мэдлэггүй гэх мэтээр энд бичсэн байгааг өөрсдөө уншина биз. Мань ойлгох эд биш юм билээ.
Халз мэтгэлцээнийг бүрэн эхээр нь үзий гэвэл бас энд дараад үзээрэй.
Зиа тэгээд хорсол баясалаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
За тэгээд өчигдрийн хувьд Элбэгдоржийн хариулт их энгийн ойлгомжтой байсан бол Энхбаярын зарим хариултыг би огт ойлгоогүй. Бид хийж байна, судлаж байна гэсэн үгс их байлаа.
Оллоо дээр баахан сээгийчид Энхбаяр ёстой сайн байлаа, нам тавьлаа гэсэн байсан. Чухам юу нь сайн байв гэсэн нэг ч үг өгүүлбэр алга байв. Гайхаа л сууж байна доо
Mongol TV l bolson hoino enhbayart l zoriulj asuult beldsen ni todorhoi bn lee.
Тийм ч байсан байх..
Элбэгээд өчигдөрийн мэтгэлцээн /мэтгэлцээн ч гэж дээ..бараг хэрэггүй эд байсан/ нэлээд хэдэн хувь нэмэрлэх байх гэж найдаж байгаа шүү..сайн байсан
Сүүлдээ уур цухалаа барьж дийлсэн үү яасан бие нь жаахан тавираад, орчноо нэг муу мэдрэхчээ алдаад, тэгэнгүүтээ намхан залуугаа бухах гэж оролдоно лээ хэхэ. Гэснээс тэр Арангайн ааруул тасс байсий шүү хахаха. Энкээ чи шүү вшд вшд вшд үү үү үү. Тонгоруулсан хойноо очиж идэх юм байгаа л юм байшт. хэхэ
Надад ёстой үнэн таалагдсан яриа бол Энхбаярын Неругаас авсан сургамж!! Хүүхэд нь чихэр идээд байхаар ээж нь Ерөнхий сайд Неруг загнаад өгөөч гэж гуйжээ. Төрийн тэргүүн түүнийг долоо хоноод ир гэж. Ирэхээр нь битгий чихэр идэж байгаарай гэжээ. “Долоо хоногийн өмнө хэлэхгүй яав?” гэж эхийг асуухад “Долоо хоногийн өмнө би өөрөө чихэр иддэг байсан, одоо больсон учраас бусдыг битгий чихэр ид гэж хэлэх эрхэй болсон” гэж тэндэхийн Үндэсний удирдагч өгүүлжээ. Ураа, тэндэхийн үндэсний удирдагчаас манай үндэсний удирдагч сайхан сургамж авчээ! Одоо манай хүн бас чихэр идэхээ больсон. Юутай ч сүүлийн долоо хоног. Ямар сайхан юм бэ? Одоо Энхбаяр маань юутай ч бусдыг “авилга битгий ав” гэж хэлэх эрхтэй боллоо! Сайн үйлс дэлгэрэг!
...Эрдэмтэн судлаач Ч.Эрдэний анхны лекцэнд морилон ирснээрээ аугаа даяар утгаараа,та бид ялан дийлсний түүхэн гэрч болно.Иймээс үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарласан сэтгэгч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдийн нэгэн болохоо баталсан хэрэг болохыг бүү умартагтун!...цааш дамжуулна уу!! adminaa
Сэтгэгдэл үлдээх: