Алхам тутам луйвар

3-н жишээ дурдаад явчий. Иийй

Мань аягүй нүүрний буянтай туучий л даа.

Эртүүд хөлдөө юм олоод углачих санаатай захаар эргэлдсийн. Үзээл шагайгаал явлаа. Нэг дажгүй эд 40.0 гээд байжийна. Яриад буух болтой. Тойроод ирий гээд цааш явтал ижилхэн загвар тэнд байжийна. Асуусан чинь 50.0-аас буугаад 45.0-д өгнө гэнэ.

Тэнд 40.0 гэжий шд гэсэн.

-Хэн тэгжийнэ. Битгий худлаа ш** энэ тэр гэнэ. Хамаа алга яваал өгсөн. Араас гүйж ирсэнээ 40.0-д өгнөө гэж авдын.

-Амисгаа минь царай харж үнэ хэлдэгээ болиорой.

-Үзээд авах бол 38.0-д шууд ав. Гуцаж байгаан шүү.

Өөр нэг жишээ.

Миний утасны төлбөр 35.0 гарсан гээд нэхэмжлэх ирлээ. 100.0-ийн барьцаатай болохоор тоосонгүй.

Тэгтэл сарын дунд хүрээд утас шууд хаадагийм даа. Хүнтэй уулзах гээд ажил дээр нь очоод залгах гэсэн таг. Төлбөрөө хийгээгүй тул түр  хаалаа энэ тэр. Нөгөө хүндээ ирсэн гэдгээ хэлж чадахаа байлаа. Цагаан утаснаас залгалтай нь биш.

Юнителийн төв ороод хэрүүлээ эхэлсэн. Үйлчилгээний менежерийг нь суулгаж байгаад.

-Би танайд ярианы төлбөрийн барьцаанд 100.0 төгрөг төлсөн байхад яагаад 35.0 төгрөгийн төлөө хааж байгаа юм.

-Манай үйлчилгээний журам ийм.

-Ок сайхан журам байна. Би сар болгон амьд байгаагаа ирж биеэр мэдэгдэж байх учиртай юм байна тийм үү.

-Банкинд тушааж болно шд.

-Банк орох энд ирэх 2-т ямар ч ялгаа гарахгүй. Танай онлайн төлбөрийн хэсэг ашиглалтад байхгүй. Тэгэхээр хэдэн дараа төлбөртөө ингэж хашраах нь танай эрхэм зорилго уу. Сонсож бай.

Нэгдүгээрт хэрэглэгч ярианы барьцаа дуустлаа хэрэглэх эрхтэй байх ёстой. Яагаад гэвэл хүн тэнд өөрийхөө 100.0 төгрөгийг эргэлтгүй үхмэл байдалд оруулж байгаа юм чинь тэр зэргийн эрхээ эдлэх ёстой. Барьцаа хэд байна тэр хүртлээ ярих эрх нь нээлттэй байх ёстой.

Хёрдугаарт ганц би биш хэдэн зуун хүний утсыг ингэж хаахаар тэр хүмүүсийн яриа хийж танайд оруулах орлого тэр чигээрээ хумигдана тийм үү.

-Яг наадахыг чинь 6-н сараас хэрэгжүүлнэ. 5-н сард хамаарахгүй л дээ.

Мань дотроо |Гуцваа. Тийм л ойлгодог байсын бол эрт хийхгүй яасын|

-Олон мундаг үйлчилгээ гаргалаа гээд зүгээр суулгахгүй рэхлаамдаж байхынхаа өмнө эхлээд гол зарчимаа ажил болгочиж байх хэрэгтэй. дараа нь тэр рэхлаамаа хийжий гээд гарлаа.

Сүүлийн жишээ.

Буянт-Ухаагийн карго-оор надад гадагадаас юм ирсийн.

Авахаар очоод бүтэн өдөржин шахуу гуйлгачин царайллаа. Ном журмаар нь төлбөрөө төлөөд авах гэж л үйлээ үздэг наасс.

Явж явж ном журмаар нь юмаа авах гэтэл надаас юу нэхсэн гэж бодож байна.

НӨАТ+Гаалийн татвар=15.5% авна гэнээ.

НӨАТ-аа их гоё аргаар бодож байгаан.

Тухайн барааны гаалийн бүрдүүлэлтэд гадааддаа даатгалд хамруулахын тулд үнэлсэн байгаа юм. Тэр нь 250 доллар болсон байгаан.

Тээвэр зуучийн зардал нь 170 доллар болсон байгаан. Тэр нь баримтан дээрээ дурайтал бичигдсэн байж таарнаа даа. Монгол биш юм чинь.

Тэгтэл Тэр 250 доллар дээр нэмэх нь 170 доллар тэнцүү 420 долларт тооцож НӨАТ бодоод дараа нь Гаалийн 5-н хувийн татварыг нэмж байгаан.

Энэ тухай нь хэлтэл битгий далчиганаад бай. Хүн болгон ингээд авдгийн. Чи муу юу гээд байгаан гэнээ. Гэдэн хөдөнө биз. Мань дэвцэн.

-Би энэ барааг хүлээж аваад харих хугацаандаа яг хэзээ хаана нь Нэмүү өртөг үүсгэсийн. Тэрийг нь олоод хэлбэл би төлий. НӨАТ гэж нэмэгдсэн өртгийн албан татвар болохоос Нийт үнийн албан татвар биш.

Энэ барааны үнийн, бас тээврийн зардлын бүх НӨАТ нь тэндээ явуулсан газартаа төлөгдсөн болоод Энэ бараа Монголд орж ирж байгаа гэж ирээд авч өглөө.

Нөгөө даналзаад байсан 3-н байцаагч нам болж байна. Өөдөөс ямар тайлбар хийж байна вэ гэхээр.

-Хууль нь өөрөө ийм юм чинь. Хэлэх ч үг алга

Эндээс харахад Монголын захын наймаачнаас аваад төр нь хүртэл намайг луйвардах гэж хууль хүртэл батлаад явж байна.

Би зарга хийх санаатай тэндээс баримт хийлгэж авсан.

Харин та нар юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

 

Сэтгэгдэлүүд:

1. Ordi | 2009-05-29 12:21:53
Зах Юнител хоёр дээр бол хэлэх юм үнэхээр алга.

Аа тэр гаалийн "үйлчилгээ"г бол гөөмөн олон удаа авсан даа хөөрхий. Үнэхээр хэцүү, хэлсэн татварыг нь гялс төлөөл хурдхан шиг явмаар сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс шүү.
2. Namara | 2009-05-29 12:23:52
Зах дээрх жишээ л хамгийн гайгүй нь байна ккк

Шуудангаар юм ирэхэд хүртэл татвар авчих гээд мөн гэцүү шүү,
Тэндээ бүх төлбөр тооцоо нь хийгдчихээд байхад.
Би бас каргогоор юм явуулж байсан гадаадаас.
Хайрцаг барааг бүр 30 евро гэж үнэлж явуулсан. Жинхэн үнэ нь энэнээс 10 дахин их шүү дээ. Ингэж дарж бичихгүй бол чи гааль дээр их мөнгө төлнө гэж нэг найз маань шивнэсэн юм. Үнээ дарж бичсэнээс болж гааль дээрч бага төлж гарч ирсэн дээ.

Ингэж үнэ дарах нь бараа алга болсон тохиолдолд алдагдалтай юм билээ. Яагаад гэвэл цаад газар нь энэ дарсан үнэнд нь даатгал төлдөг тул.
3. Turuu (зочин) | 2009-05-29 12:23:58
harin tegdgiim. naad muu luivarchidtai chini heruul uruul hiij l baihgui bol heldeg hun baihgui buur davarsan sanaand orsonoo hutsaj baidag yum
4. iin | 2009-05-29 12:24:56
хүрээндээ л ярия л даа, Өчигдөр гэрийн ойролцоох хэдэн дэлгүүрээс юм авав, 1 юм авах гэсэн 2000 гэнээ, арай л юмны үнэ нэмэгдээд нэмэгдээд ийм болмооргүй юм гэж бодоод л өөр дэлгүүрт ортол тэнд нь 1100 гэж байхын, сонин хэдэн дэлгүүрт бүгд өөр өөр үнэтэй нэг юм авах гэж байгаа хэдэн дэлгүүр лүү бүгдэн руу нь орж үнийг нь асуух юм уу хайшайн,


Ер нь бол хүмүүсийн ойлголт, дээр дооргүй хүмүүс луйвардаад байгаам чинь, би юу дутхав гэсэн байдалтай,
5. буяндэлгэр (зочин) | 2009-05-29 12:28:07
зүйтэй хө. хүн өөрөө л луйвар хийхгүй байя гэж бодохгүй бол эргэн тойрон нил луйвар болсон үе юм доо. Тэр муу гаалийнхан бол дандаа тэгдэг юм да. манайхан тэр өндөр төлбөрийг нь төлөхгүй гэхдээ байцаагч болгонд нь хахууль өгнө. нэг байцаагчид дор хаяж 50,000 төгрөг.

Ийм новшийн үед л бид амьдарч байна. Үнэнээр явбал ланд-80-аар туулай гүйцэхгүй болсон цаг. Ёо бүр бухимдчилаа
6. Сарнайха | 2009-05-29 12:33:48
2 талд гаалийн татвар төлөөд дэндүү мөлжихиймаа, бид ч бас эндээс карго явуулхаар нөт, гаалийн татвар авдийшд, яахаараа монголд бгаа нөт гаальд эндээс гаргаж бгаа ачаа хамрагчдын? монголд очихоор нь бас яахаараа давхар аваад бдын, ном журмаараа авчдаг бол ч бас яахав дээрээс хүнд суртал, бүдүүлэг авир гэж нэг аймшгын зан бн бас, төрийн ч хувийн ч ялгаагүй бүх л төрлийн үйлчилгээний газруудад
7. . | 2009-05-29 12:36:14
НӨТ -өө Нэмэгдсэн өртөгөөс нв авах ёстой бус уу Наад хүүрнүүдээ шалгуулмаар юм байна даа. Эргүүнүүд нь эргүүтээдсээр байгаад давраачихсан байна л даа.Баримтаа цаашаагаа өөрөөр л бүрдүллж өгч байгаа даа.
8. Ordi | 2009-05-29 12:48:05
галдаан баримтаа өөрөө бүрдүүлж болдымуу? заавал тэр юу ч билээ зууч ч билүү тэрүүгээр бичүүлээд тусгай маягт бөглөөд байдышд
9. ЗОРИГТ8 | 2009-05-29 12:50:00
Луйварын хотод амьдарч байна шүү дээ..

Эхлээд замын цагдаа луйвардана, байрны хөлс гэж луйвардана...Сүүлд нь миний бүх юмыг луйвардана
10. ХЭнхэГэнДэн | 2009-05-29 12:56:27
манайх бас арай л дэндүү юм. амьдрахад бэрх газар
11. bolorka83 | 2009-05-29 12:57:14
ter gaali chin hahuul sain abdag yum bnlee
bnga achaa abdag hhumuus neg neg hubiin baustaagchtai bdagiin bnleshde heehehe
12. amgaa (зочин) | 2009-05-29 13:09:11
Яг дэвсэн биз?
13. Mr (зочин) | 2009-05-29 13:18:56
Өө лайтай айн.
14. Хүслийнжигүүр (зочин) | 2009-05-29 13:28:09
Бусдад луйвардуулаад эхлэхээр гэдэн хөдлөөд өөрөө луйвардаад эхэлдгийн...
тэгээд л хорвоо бөөрөнхий хүмүүс цөөхөн. бүгд л их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий. адилхан луйварчингууд...
15. Tumennast (зочин) | 2009-05-29 13:57:00
Ene asuudal nadad yag adilhan tohioldson. Erted manai baiguullagiin hariltsdag companias heden surtalchilgaanii material irsiin. Tegeed tatvar ene ter ni niileed 36000 tugrug boldiimdaa. Tegtel nuguu yavuulsan baraa ni 5 dollariin unetei 10 garanhan brochure ene terhen shuudee. Tegeed buhel buten 2 tsag garui barag 3 tsag huleej, suuldee barag guih shahuu yum bolj bj l avsan daa huurhii6
16. Zamjim | 2009-05-29 13:57:07
ИЙМ БОЛХООР Л МОНГОЛ НАДАД ТААЛАГДАХГҮЙ БГАМ ШДЭЭ ӨӨДГҮЙ НОВШНУУД
17. showtimer (зочин) | 2009-05-29 14:13:35
Bitmin xuuli tiim bdag ni yax argagui uneen Gaaliin une gesen oilgolt baidiin ter ni tuxain baraa mongol ulsiin xil deer irex xurtlee yamar urtug gargasan bna bugdiig ni nemj tootsoj gargasan unelgee baidiin barag bux ulsad xereglegddeg Ter gaaliin baitsaagchdiin buruu gej yu baixav xuuli l xeregjuulex geed ydan uls nuguu xuuli ni xer bargiin xund oilgogdoxgui zovoono shuu dee
Unitel geed neg davarsan company bna aa Uniteliin dugaar barixaa bolichixgui yu daa odoo songolt urgun bolson tsag biz dee
Xaa gazriin xudaldaachid bugd l tiim baidiish tee
18. tagnai | 2009-05-29 14:27:19
хууль нь тиймин чэн!
19. Вафль | 2009-05-29 14:43:07
гоё хэлсэн...
20. Mendee | 2009-05-29 15:02:57
энэ муусайн үлбийсэн амьтад саналд авахын тулд элдэв шаасаар байгаад татвар төлөгч нар л тэр хүслийг нь хангагч юмуу хаашаа юм. сүүлдээ чадахгүй болохоор улс орноо хүртэл лиценз нэрээр зарчихдаг унхиагүй гуйлгачид
21. arzgar_20 | 2009-05-29 15:07:47
yostoi danga bichsen bn bi ch tovogshoogood shuluulaad l avdag yum daa... hulduustei yarih gej nerv barsnaas...
22. erdene_ujin | 2009-05-29 15:28:36
чи гаальтай заргалдаад юу ч олж долоохгүй байхаа. Хууль нь тийм юм. хэлэх үг чи олохгүй ээ.Тэгсэнд орохноо хууль журам баталдаг хурган хуцуудтай нь тэмцэлд.Гүйцэтгэгч хуулийн дагуу хийсэн бол хэзээ ч буруутдаггүй юм. баримт бичүүлээд ч чамд хэрэг болохгүй. баталчихья
23. demon_x85 | 2009-05-29 15:35:54
Unitel сда дандаа тэгж шогтдийн байгууллагаараа төлөөд байхад л хаагаад байдаг сонин газар уул нь ганц монгол нь гээд дэмжмээр байдаг.
24. Жиргээ | 2009-05-29 15:53:23
manaid ugaasaa l iim bdag biz dee!

xuuchin muusain xuvtsas achuulsan chini ochood avax gej 3 gazraar guigeed...xoorondoo ch yag yax yostoigoo meddeggui yum bilee, odoo yamar bolson yum bgaam!
25. Ганхүү | 2009-05-29 15:57:33
Манай ах ч бухимджээ
26. hi (зочин) | 2009-05-29 16:35:45
HI srry bi end 12 jil baiga bolohoor unendee oih bolon medeh yum algaa yamar uchraas ilgeemjind mongo tolj yum avch baiga yum be neg yosondoo zahia ene terendd yalgaa baihguigesn uguu deer ued and post buyu shuudan uusehdee anh huleen avagch niavah eshee shiidej baij avdag gej unshij bn yum aa ene chini odoo agaar neg bna sh dee ooroo avmaargui esvel chini avsan baraa chini 420 $ iin 15% tai worth bish baival yah ve unen ineedteiyumaa
27. Galavsai (зочин) | 2009-05-29 16:42:31
Tegeed yumaa avsanuu andaa. davartsan muu taavchignuud ve.
28. mgl (зочин) | 2009-05-29 17:14:31
manai tor zasagt ajillaj bgaa humuus ihenh n luivarchin hund surtaltai sda nuud bichih geheer uur hureed bna sda gej
29. . | 2009-05-29 17:25:10
Эхний жишээ луйвар шиг санагдахгүй л байна даа. Жинзэн зах зээлийн харилцаам биш үү.Тэд чэнь Гаалиа төлцөн,НӨТөө нэмцэн Хүм амын орогоо суултгуулцан.
Жижкэн мааркэтингийн алдаа л гаргасан байна.
Үйлчилгээ энтр тас вайнаш дээ.Дагаж ирээл ав энтр ...
30. Badman | 2009-05-29 17:27:16
Иймэрхүү луйвар хаа сайгүй ш дээ. Төлсөн татвараас хүртэл татвар авахаар нээрээ хэлэх үг ч олдохгүй дээ. Ухаангүй ноёны урагшгүй албат гэгчээр хууль ч гэж хууль, түүнийг хэрэгжүүлэгч нар ч гэж ...
31. Narhan | 2009-05-29 17:28:24
Saihan hereldjee, manai nuhur shig heruulchiin bn, kkk
gehdee unennii tuluu ichihgui hereldeh saihooon daan ch bi chadddaguimoo hereldeed baij , yaaj surah uu
32. Oyuna | 2009-05-30 01:29:50
Алтантүрүү би Юнител хэрэглэдэг гээл байдаг байсан санаанд орчлоо хэхэ

одоо эрхбиш жаахан замбараатай гайгүй болох байлгүй дээ гэснээс нээрээ карго явуулахаар том ч бай жижиг ч бай Төв шуудан хүртэл хэдэн цаас салгаж дөнгөдөг тухай ээж минь дурсаж байсан шүү нээрээ
33. amanjinka | 2009-05-30 01:32:05
ХЭ ХЭ ИНЭЭДТЭЙ Ч ЮМ ШИГ ГАШУУДАЛТАЙ Ч ЮМ ШИГ
34. Цогтмэргэн (зочин) | 2009-05-30 13:17:54
Вита тайвшир2. ингээд бухимдаад байвал чи удахгүй гутарч үхнэ шүү.
35. Цогтмэргэн (зочин) | 2009-05-30 13:23:17
Монголын хилээр ямар ч юм, яах гэж ч юм орж ирсэн л бол НӨАТ төлнө.
Хэрвээ чи тэнийгээ зарвал худалдан авагчаасаа наад нөат гээчид төлсөн мөнгөө олж авна. Хэрвээ илүү үнээр зарсан бол зөрүүгээ бас улсад нэмж төлнө. Тэр гутлын наймаачин чинь тэрнийгээ авахаа болихыг үнээ буулгах гэж нэрэлж байгаа юм.
Харин чи оруулж ирсэн юмаа зарах гээгүй бол Татварын газраас гаальд төлсөн мөнгөө нэхэмжилж авах ёстой. За миний үгэнд үнэмшээд хөөцөлдөж цаг алдахгүйгээ мэдэх байлгүй. Хууль журмын хаа нэг газар мангар том салаавч хийгээд хавчуулцан байгаа.
36. TsTsT (зочин) | 2009-06-01 08:49:41
Nemegdsen urtgig alban tatvar chin restorand orood, hool avch ideed tulsun mungund ch shingedeg gene lee. Tegeed ter tulburin tsaasnuudaa tsugluulj baigaad Tatvarin gazraas butsaaj avah estoim gesen. Ta nar dotor ingej avsan hun baina u? Baihgui gej medej baina.
Harin humuusin tulburin tsaasnuudig tsugluulj baigaad avchdag sergelen humuus baidag um.
Gaalin tuhaid bol ih sonin baigaam daa. Ene talin medlegtei humuus heleed uguurei. Yaval deer ve gedgig ni.
37. m2 | 2009-06-01 13:45:01
Төв шуудангаар дамжуулж Японоос 2 удаа жижигхэн илгээмж авахдаа ямар нэг татвар төлөлгүй авч байсан. Харин нэг удаа Лондонгоос бацаанууд ирэх дөхөөд хуучин юумнуудаа каргогоор явуулсан чинь татвар нэхээд бөөн хэрүүл хийж байж авсан. Шинэ юм бол явдалтай юм шиг байналээ.
38. Жиргээ | 2009-06-02 06:13:52
uu, unshsan yum bna, aav boloogui yum chini xuuxdiin bayariin mend
39. Жиргээ | 2009-06-02 06:15:14
ene odoo xumuusiinxee seegiind xariulaachee xoosh!
40. mongolchuudaa (зочин) | 2009-06-03 13:07:38
http://huh-mongol.blogspot.com

...Эрдэмтэн судлаач Ч.Эрдэний анхны лекцэнд морилон ирснээрээ аугаа даяар утгаараа,та бид ялан дийлсний түүхэн гэрч болно.Иймээс үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарласан сэтгэгч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдийн нэгэн болохоо баталсан хэрэг болохыг бүү умартагтун!...цааш дамжуулна уу!! adminaa
41. ice. (зочин) | 2009-06-04 14:04:11
gaali jinxene novsh. ipcn bapaag chin gaaliin ulciin unelgee gegchiin 1 balai oopcdiin xaanaac ch garagj ipciin medexgui aimaap uneer unelexgui bn uu. tendeec avcnaac chin 2 daxin iluu uneer. tegeed ter balai toonoocoo NOAT+GAALI avxaar alj bgaa bizdee. iim balai zuil odoo boltol uilchilj gaa boloxoop bapaa buteegdexuuniig xichneen xyamd uneer opuulj ipeed xudaldaand gargaxdaa unee buuruulax, xyamd unetei bapaa buteegdexuuniig importlox bolomjgui bolood bgaamdaa. tegeed etseciin dund zax zeeld une buuxgui bgaagiin gol buruutan n aimaap ix ashig xapcn nertei, shunaltaigaaraa duuduulcn importlogch bid nar l bolj bgaamdaa. 1 yocnii APDIIN DAICAN. KKKKK. neeree shuu.
42. Оргил (зочин) | 2009-06-05 01:19:09
Энэ ямар сүртэй яриатай ал вэ. Бичиж байгаа нь цул алдаа. Угаасаа ийм өлөн яриайтай лалар уу эсвэл хүүхэн шиг ингээд албаар солиороод анхаарал татах гээд байдий муу. Эр хүн шиг бич л гэж хэлье даа. Алцгараа
43. accounter (зочин) | 2009-06-08 16:06:25
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд Монгол улсын гаалиар импортлон оруулж ирж байгаа бараанд /бараа гэдэг нь мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгө/ НӨТ ногдуулна гэж заасан. Татвар ногдуулах үнэлгээг Гаалийн тарифын тухай хуульд зааснаар худалдаж авсан үнэ дээр тээвэрлэлт, бусад зардлыг нэмсэн дүнгээс гаалийн татварын 5% тооцож, НӨТ-г уг үнэлгээн дээр гаалийн татвар нэмсэн дүнгээс 10% тооцож татвар авна гээд заасан. Ямар нэг тодорхой баримтаар уг барааны үнэлгээг тодорхойлсон бол уг үнэлгээгээр, тийм зүйл байхгүй бол гаалийн жишиг үнээс татвар тооцдог Тэр бараанд чинь Гааль 21$ НӨТ 66,15$ нийт 87,15$ татвар тооцно. ++ TsTsT-д жилд 10сая түүнээс дээш төгрөгийн борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, хувь хүн НӨТ төлөгч болдог./10сая болсноос дараагийн тайлант хугацаанаас/ НӨТ төлөгчөөр бүртгүүлээд, энэ үед идсэн хоолондоо төлсөн НӨТ-өө буцааж авах боломж үүснэ Гэхдээ бас үүнээс хойш олсон орлогынхоо НӨТ-г бас төлнө гэсэн үг ++ ice-д Импортолж буй барааны үнээ тодорхойлох баримт, гэрээ нтр-ээ бүрэн бүрдүүлэхгүй бол үнийг чинь нотолж чадахгүй, тэгээд гаалийн жишиг үнэлгээгээр тоцохоос өөр яахав дээ. энэ үнэлгээг үнэдслэлгүй тооцож гаргадаггүймаа.
44. Энэ чинь тэгээд луйвар байна шдэ (зочин) | 2009-06-09 14:31:01
Энэ чинь тэгээд луйвар байна шдээ Эккаунтераа
45. deeshka | 2009-06-18 09:21:28
энэ юм мэддэг хүн үнэн зөвийг нь тайлбарлаад хэлээд байгаа юм биш үү. угаасаа аль ч улсад гаалийн энэ зарчим чинь хэрэгждэг ш дээ. хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй болохоороо заавал ингэж төр засаг, алван газрыг буруутгах нь буруу ш дээ. урдаар дүрэм журамыг нь уншиж танилцаж байж омгорхолоо илэрхийлж баймаар юм. тэгээд ч ер нь манайхан энэ аливаа дүрэм журамыг тойрч гардаг зангаа болимоор юм. бүгд хуулийг дагахгүй хахуульдаж байхад би ч гэсэн яадаг юм гэсэн сэтгэлээр хүн болгон хандаад байвал хууль хэзээ ч хэрэгжихгүй нь ойлгомжтой ш дээ. дор бүрнээ чадахаараа хуулиа хэрэгжүүлдэг болмоор юм. заавал нээх угаасаа хэрэгжидэггүй ш д гэсэн сэтгэлээр хандахаа болимоор юмаа Монголчуудаа!!!
46. deeshka | 2009-06-18 09:22:37
энэ юм мэддэг хүн гэж accounter-ийг хэлсэн шүү. нябо хүн нарийн ширийнийг нь мэдэж байгаа нь гарцаагүй
47. Акyмэн | 2009-07-03 15:17:52
За. Нилээн оройтож сээгий үлдээж байна. Ер нь бол энэ 3 жишээ 3уулаа зэвүүн байна. Гэхдээ Зах Юнител ч дүүрсэн. Тэр гааль уу... Хэдэн ноүтбүүк надад ирж байгаа юм. Гааль дээр гацсан гэнэ. Очлоо. Тавтварт нэг нөүтбүүк бүрт 60 доллар төлөөд ав гэж байна. Пээ. 360 доллар хаанаасаа гаргаж өгнө өө гээд л...
- ямар учиртай авч байгаа юм
- угаасаа авдаг юм
- угаасаа юунд зориулж авч байгаа юм?
- угаасаа ингэдэг юм
- угаасаа угаасаа гээд л байх юм. Авч байгаа мөнгөнийхөө учрыг мэддэггүй юм уу?
- төлөөд авбал ав, боливол боль
- цаанаас нь бүх татвар төлөөсийг нь төлчихсөн. Ядаж авч байгаа утгаа хэлчихээч.
- за яахав. Нөүтбүүк бүрт 20 мянгыг төлөөд ав.
- яалаа гэж төлж байгаа юм?
- болихгүй юу...
гэсэн л яриа болсон юм. Тэнэг гаруудаас салъя гэж бодоод май 120 гээд л аваад явсан. Хэ хэ. Учраа мэдэхгүй гарууд тэнд нь байдаг юм шиг санагдсан. Би ч юуны мөнгө төлөх ёстойгоо мэдээгүй. Бүү мэд. Надад ойлгогдохоор тайлбарлачих хүн тэнд лав байхгүй байсан
48. Дашка (зочин) | 2009-08-14 05:55:08
Хахх
Та нарыг шүүхэд гомдоллоно гэвэл ац шд.
Битгий худлаа шааж бай.
Амьсгаанууд тэгээд л хэдэн цаас шомбодоод сууж бай.
Удахгүй та нарын ингэж иргэдээ даапаалаад суудаг цаг дуусна. дуусгана за юу.
49. Gaaliin Ulsiin baitsaagch bna (зочин) | 2009-08-14 08:33:45
Hehehe gaaliin baitsaagch nariig yasan ch ih muulaav de,yamrch undeslelgui une tootsoj garganagej baihgui deer neg hvn helsen bna Yaponoos ilgeemj irehed tatvar toloogui mortloo Anglias baahan tatvar tolson gej,
Ene chin l yaagad gaalin tatvar hariltsan adilguin tod jishee, ug baraa importoor orj irehdee 10garui toonii yanz buriin uneer unelegdej orj irsen bdag,uund ni gaali unelgeegee togtoodog, bichig barimtaa guitsej burduulegui,ug baraa uildverlegchees chuham yamr torliin une tologdoj irsen talaar todorhoigui tohioldold bid gaaliin jishig uniig togtoodog,ene ni NOT-tei zeregtseed het ondor bolj irdeg
Zarim hvmvvs uurlad buhimdaad baih shaardlaggui hervee ta importoor baraa oruulj irj bga bol tuhain baraaniha talaar ondor medeeleltei baih shaardlagtai tuunees bish gaalinhan hedii herii yum togtooh bol gej hantsuinda zalbirah shaardlaggui,hervee tanii tolson tatvar undeslelgui sangdval shuuhed handah bvren erhtei bas gaalichid hiisen ajliinha toloo hariutslaga huleeh uuregtei

Akumen gej deer comment bichsen nuhur yu ged bgaag oilgosongui NOTEBOOK gej yuiin? hervee ene ugiig English dictionary`es haival devter gsn vg bgaa, yaagad gaalin baitsaagch jiriin devter neg burd 60 dollariin tatvar avdagiin?
Hervee ta notebook ged zoovriin jijig computeriig helj bgaa bol teriig chin manaihaas busad delhiin bvh ulsad Laptop gej nerledeg yum,yar teneg ni notebook gej nerltsiin
Bas teever zuuchiin company-uud zugeer neg anket bogluuled suugad bdag manuhainuud bish shuu gej dahin helmeer bna tanii medleg nimgen bol hvn bvhend deerlhuulj meddguigesee bolj iluu ondor tolbor toloh bolno, ehlees hariltsagch hvnii undsen hedheen medej baihad zohih huuli,durmiig sudlaad medchihvel deersen
50. michelin (зочин) | 2009-09-15 02:31:42
ungursun jil mongol ryy kargo yawyylahad hvleen awagchaas mungu awsan geh myy eejdee jaahan beleg geed yawyylwal eej maani minii belgiig hydaldaj awah n gej bodson shvv
51. urtayan (зочин) | 2009-09-15 04:47:55
3 sar tutamd ilgeemj yavuuldagshdee, um sonsoogui l um baina, kargo geed tom bolood irekheeree tatvariin asuudal tavigddag gej oilgoloo zuv uu khumuusee,
52. tsagaach (зочин) | 2009-09-16 04:03:42
нэг ТВ аваад явуулсан гаалийн татвар гээд 300 доллар авсан. Энэ тв зардаг компаниуд ашигтай л байдаг юм байх даа. хуучин тв бас л ялгаагүй гэжугаан. хэдэн төгрөгөө хэмнэчих санаатай хуучин хөргөгч автал татвар нь бас л аймаар болохоор нь хаясөөн.
Нээрээ нэг удаа Замын Үүдийн нэг гаалийн байцаагч хүүхэн ээж шигээ настай хүнийг ингэж загнаж байгаатай таарсийн. Тэнэг авгай минь мөнгөө төлж чадахгүй бол хохь чинь яах гэж ингэж гахай чирж явдийн өдий насалчаад мөнгөний хойноос үхэн хатан гахай чирээд гэж байгаам даа. Өөр аймаар юм зөндөө хэлсээн тэр болгоныг нь санахгүй байна. Тэр байцаагч өөрөө жинхэнэ мөнгөний хойноос л тэр элсэн говьд очоо байлгүй дээ. Үнэнийг хэлэхэд Харьцааны соел бол гаальд хэцүүхэн шд.
зарим нэг нь дээр цэцэрхээд л байх юм мэдээжийн юманд лаптоп ч гэх шиг. мөхөөлдөсийг маруужин гэдэгтэй л адилхан юманд цэцэрхэх юм. хэхэ. тэнэгийн өөдөөс юу гэдэг ч билээ дээ....
53. цагаач (зочин) | 2009-09-16 04:26:13
Нээрээ дэлхийн бүх улсаар явж үзсэн хүн ч арай ондоо байдаг байх даа. Монголд дан тэнэгүүд байдаг бололтой ганц цэцэн нь дээр байх шиг байна шүү тэнэгүүдээ гэхүүдээ
54. Nutag (зочин) | 2010-03-08 05:10:25
Hun bur zargaldaad yavbal ted aidag bol aihgui ch jiirhdeg bolno husseneer ni ogood baihaar davardag baihgui yu.gadaadaas shuudangaar yum yavuulahaar bas mongo avdgiin baina lee Ali ulsad shuudangaar ilgwemj avsan Hun mongo toldog yum bee, Mon mongol shuudangiihan gadnaas irsen ilgwemjiig zadlaad unetei tsaitai yumiig ni shuuchdag gesen

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.