Нөхөд амгалан уу? Гээд мэндэлчихвэл үхэр мал шиг бодлоо гээд өрвөлзөх байх.
Нөхөд хангалуун уу?
Сайхан мэндэлчлээ гэж боджийно.
Зиа энэ бичлэг бол улс төрийн сэдэвтэй бол оогт биш.
Элбэгээд шинэ дээл нь элбэгдэхүү гэдэг талаар бүүр ч биш юм.
Эртний сайхан "Элбэг дээл" канууны орчин цагийн бодит жишээг дурдюу хэмээвээ.
Шууд логиклоод анализлаад явчий тийм ээ.
"Хамтдаа бүтээсэн 85н жил" гэсэн баярласан хөөрсөн догдолсон дэнсэлсэн эрихлаам гадуур их байна.
Мань бодлоо.
Хэн хаана хэнтэй юу бүтээчив? Яаг 85-н жил мөн үү? Зөв баяр уу? Гэх мэт асуултуудыг хөврүүлж байна даа.
Бид хэд чинь уусаараан байгаад үнэхээр том үйлдвэр бүтээсэн байна шүү дээ тиймээ. Бидний бахархал болох нь, жуулчин ирэнгүүт энийг чинь бид уусаараан байгаад бүтээсийшд гэх нь.
Муу талаас нь харвал уудаг мань хэд нь элгэндээ хатуурал бүтээж, Зарим нь гэртээ цөхрөл бүтээж, нэгнээ магтаж шахдаг дараа нь унагадаг хэрэгсэл бүтээж бла бла. Энэ харин гайхуулаад байх эдүүд биш болтой. Бүтээлтэй нь үнэн юм байна. За энэ яахав орхий.
Яаг 85-н жил мөн үү гэдгийг "хамтдаа" гэсэн тэр сайхан гэгээлэг талаас нь аваад үзээд явчий тиймээ.
Сайхан байжээ СОЦ нийгмийн үед. Уух архиныхаа чанарт санаа зовох юмгүй. Арван дөрөв тавуулаа хөтлөлцөөд чадхийх тухай төсөөлдөг ч үгүй байж. Чанартай сайхан хийдэг байсан болоод тэр байх л даа.
Гэтэл АРД нийгэмд буюу сүүлийн 20-н жил манай данагар хампаан түншээ солиод хаанаас аваад, яаж найруулсан юугаа маниуст зараад унасан нь үнэнхүү нууцын зэрэглэлийн мэдээлэл болж хувирсан.
Ер нь бол "хамтдаа" гэсэн ухагдахуунд алдагдсан он жилүүд 19 байна уу 20 байна уу? Би тэгэж тооллоо.
Сүүлийн 20-н жилийг хамтдаа гэж бодоход хүндрэлтэй жилүүд шүү дээ. Саяхан 2008-н онд л нэг юм свээртийн үйлдвэр нээлээ, Энэ үйлдвэрийг нээснээр улсын төсөвт шинээр 26 тэрбум нэмэгдэх болно гээд сүржигнээд байсан. Өмнө нь яадаг байсан байх уу?
26-н тэрбумын татвар босгох ажлыг хэнтэй бүтээчив. Маниус араараа тавиулцан болтой тиймээ.
Тэгэхээр ингэж сүржигнээд баярлаад байх нь ер нь зөв үү. Мань нөхөр өөртөө дотроо баясаад хармаандахаа тоолоод гэртээ дэвхэцэх баяр болохоос маниуст бол баяр болж хамаатаад байх нь утгагүй санагдсандаа бичсэн нь энэ.
Тэгээд ч гангарааны дээл элбэгдэхээр хөгийн харагддагий шд.
За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баясла доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
энэ зурагтаар нөгөө рехлаам гаргахгйү энэ тэр гээд байсан больж байгаамуу тэ..
боргио энэ тэр байнга л гараад байхым байна ш дээ.. тэгснээ доогуурааа гоелын даашинз гэсэн кииноны нэртэнй
эспеертнээс хөндийрөөд бүүр хангалуун байна..
Нөгөөхөөс нь бол олон юм харагдах юм байна шүү.
Та нар чинь их баян байна гэнэ билээ
СББ бус талаасаа бичихгЮй юЮдээь
ГАНЦХАН АРХИ ПИВОНЫ ҮЙЛДВЭРТЭЙ Ч ЮМ ШИГ
АПУ хятад спиртээр архиа хийдэг гээд яриад л байдаг биз дээ.
Байдышдээ спиртээ хийгээд түүгээрээ архиа хийдэг үйлдвэр. Спирт бал бурмын люксээс бараг илүү шахуу гаргадаг үйлдвэрч байгаа. Мэдээж бас хужаагаас татдаг нь ч байгаа.
Нэг найгүй уудаг гар АПУ оросоос татдаг байсымаа гээд пал пал хийтэл инээж байхыг харсан. Элгээ хуурж байна уу эсвэл намайг хуураад байна уу гэдгийг нь ойлгоогүй.
Сэтгэгдэл үлдээх: