Нойр минь хоол минь

Юу байцгаана та хэд минь тавлаг уу. Амьдраад л байгаа байх даа.

Би ч бас амьдраад л байна

Блогоо мартаад жил тойрох гэж байна шд. ойрд бичээгүй юм чинь хэдэн сэдэв илээд өнгөрюу гэж бодлоо.

1. Кануу урлаг

Монголд кануу урлаг сүрхий хөгжсөн нэртэй өчнөөн төчнөөн кануу жилдээ хийгддэг болж. Бараг хувьдаа камертай болгон кино хийж Тэнгис Өргөөд бүр болохгүй бол Соёмбо-д гаргадаг болсын байх.

Зарим нь ч кануу гэхэд ичмээр дамшигнууд байхад зарим нь үнэхээр бүтээл шиг бүтээл байхын. Дурды.

Энэ жил хичнээн олон кануу хийгдсэн байхад 2 кануу л кануу шиг кануу болж мөнгөө төлсөндөө үзсэндээ харамсах биш баярлахаар болжээ.

"Би чамд хайртай" гэж бодуул блогч Болор-Эрдэний бичсэн зальжин зохиолтой хөөрхөн этиктэй кануу байна.

Хөнгөн жаанрын үзэхэд өхөөрдөм тэрхүү кануу хуучны ангийнхаа хүнүүст цээжлэгдсэн хэсгүүдийг орчин үежүүлж ирээд оруулсан нь ихээ зальжин болсон байгаам. ТВ коктейлийн Өөскөгийн дүр канууг бүр ч амь оруулж, аз болоход дуучин Болдын жүжиглэх чадвар гологдсонгүй. Дамчаа гуайн сүүлийн уран бүтээл гэдгээрээ хүнүүст түлхэц үзүүлээд байх шиг.

Элбэгээ дарга 2010 оны ёолкны мэндчилгээ хүргэж ирээд л сүрхий хийсэн кануу билээ. гэснээс зурагтаар харахнээ манай Элбэгээ дарга хүзүүтэйсэн бол Медведевтэй чацуу байх байсын билээ шд.

Уран бүтээлчдэд нь баяр хүргий.

Улстөрчдийн хараанд хүртэл өртөж Баярцогт гишүүн худалдаж аваад Сэлэнгэ-д амбийц шоу хийж үнэгүй үзүүлж яваа сураг сонсогдоно лээ.

Удаах кануу бол "Амьдрах тасалбар"

Нэрнээсээ аваад үзэгдэл бүр нь хүнд шийдэлтэй энэ кануу юм юм бодогдуулсан сайн бүтээл болсон. Сүүлийн үед кануу гэхээр шоу шиг юм хийгээд байсны хажууд жинхэнэ дэлгэцийн бүтээл байна лээ.

Яаая тэр хүүхдээ хулгай хийлгэх гэж оруулаад нүднийх нь өмнө нохойд уруулж байхад орж аварч чадахгүй хараад уйлж байгаа зугтаж байгаа аавын дүр одоо ч нүднээс гарахгүй наасс.

Хар тамхины эсрэг хийгдсэн гэх энэ кино ганц хар тамхи биш донтолт юунд хүргэдгийг харуулснаараа тас бүтээл болсоон. Эцэг эхчүүл нэн ялангуяа заавал үзэх кануу шүү.

Киног хийсэн уран бүтээлчдэд мөн баяр хүргиеээ.

Ийгээд эргэж харвал Уран бүтээл гэдэг талаасаа "Амьдрах тасалбар" нь илүү авах зүйлтэй чанарлаг бол "Би чамд хайртай" нь илүү хүртээмжтэй болжээ гэж дүгнэв. Онц тавьлаа гэж. Бусад нь хараад суралцах байлгүй.

Тэгснээ харсан чинь 2 кануу 2-уулаа блогчдын оролцоотой хийгдсэн байна шүү.

"Амьдрах тасалбар" канууны зохиолыг Болжмор  бичилцсэн байхад би андуураагүй бол "Би чамд хайртай"-г Болор-Эрдэнэ бичсэн байхын.

Блогчиддоо бас баяр хүргияаа.

2. Даварцан таанкнууд

Хэдэн үндэсний үйлдүүр нэртэй даварцан таанкнууд их болж. Тэдний нэг бол Монос.

Бараг монопол шахуу статустай газар мань мэтэд эм тангаа зарж баяжидгаа мартцан мань хэдийгээ хөөж дархан цаазат газар газар аваад суухын гэнэ. Их хуцвал тэнд оршин суугаа иргэд дархан цаазат газрын манаач нь гэцэн ч болно. Даварцан таанкнуудад дархан цаазат газраа алдахгүй байхын үндэс нь шахуу. Дарга цэрэг нь бол мөнгөний үнэрээр яаж ч мэдэх юм.

Энэ мэт даварцан хэдэн гар утасны операторууд яав.

Нэг нь үнэ цэнэ гэдэг зүйлийг хог дээр унагаж ПИАРдав.

Нөгөө хэд нь хууль тогтоомж, засаг захиргаа гэж байдаггүйм шиг дураараа хэлцэж, дураараа сүлжээ хааж маниусыг хохироов. Олигархи болсноо нийтэд зарлан тунхаглаж байгаа нь тэр.

Иймэрхүү даварцан таанкнуудад эсэргүүцэл үзүүлж, сануулах хэрэгтэй шд.

Яадгийн Моносын эм уухгүй бол Утсаар ярихгүй бол үхчих гээд байгаа биш.

Ер нь бол энэ хэд лайлвайна шүү.

3. Шинжлэх ухаанч уулт

Гамп мань 2-ыг шинжлэх ухаанч уудгаар нь улс амьтан андахаа байж.

Адаглаад баарнд сууж байхад хажуу ширээнийхэн хундаганы үг хэлүүлэхээр урьж залдаг болсон байна.

Эртүүд бидоёр ууцан, улстөр эдийн засаг, төрт ёс технлоогийн дэвшил ярьцан сууж байтал дээрхи үйлдэл давтагдав.

Очиж хундаганы үг хэлэх далимд 100 татчаад буцах гэтэл нэг нь асуужийна.

-Битминээ хамгийн шилдэг хундаганы үг ямар юм байнаа. Өөрөөр чинь хундаганы үг хэлүүлхээр "УРА" гээд л болохын гэжийнэ.

-УРА-аас гадна УРАГШАА гэсэн ч болдгийн хүүхээ. Харин хамгийн шилдэг үгийг сурмаар байвал ахиа хийчих гээд сууцан. Хийлээ өглөө чих тавин сууцгаалаа. Би барьлаа бослоо хоолойгоо заслаа.

-Эх орныхоо төлөө зүтгий гээл хөнтөрцөн. Аль ч утга сувгаараа хамгийн оновчтой нь гэсэн бодол дотор харваал тэр. харвана гэдэг нь Гампын сур харвадгаас шал ондоон зүйл шүү.

Эх орны үйлдвэрлэл, татвар матвар ер нь аль талаасаа таараад байгаан.

Зиа блогоо мартаад жил өнгөрснийх бантсандаа маний талаас чалчаа талдаа таануусын талаас нуршаа талдаа юм бичээ оруулчлаа.

Юу гэж боджийн. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. michelin (зочин) | 2009-09-15 01:13:51
dawgvi shvv hyrts shvvmj dvgnelt taldaa medeej ene bidnii amidral hvn helehees haash bi ch ynshihaas naash ... sain b.na tsaash yu bichiv
2. Жиргээ | 2009-09-15 02:07:54
xarin tex chi 100 tatsan bnaa
3. Oyuna | 2009-09-15 05:01:34
мэргэжлийн бус хүн кино хийнэ гэхээр нэг тиймэрхүү...

сэтгүүл зүй гэдэг урлаг л байхдаа нэг талаараа...

хэхэ Гомбоо та 2 уу хэхэ
4. lover sista | 2009-09-15 14:16:24
Хэхэ тануус ч нээрээ уухдаа аймар том том мань мэтийн ай күү хүрэхээргүй сэвдүүдээр тувтан ярьдийм шиг санагдсан. Хихи. Энэ киног нэг үзчихийсэн. Манай ажлын охин гоё кино байлээ гэж байсан.
5. anjigai | 2009-09-15 15:58:12
сайхан бичжээ.
6. Badman | 2009-09-15 18:39:34
Болоогоо мартсан болоогчны ухаарал аа гэж. Нойр хоол ч хүний анхдагч хэрэгцээ мөнөөсөө мөн дөө хө гэснээс сайхан бичжээ.
7. amor | 2009-09-15 19:50:24
үзчих юмсан тэдгээр кинонуудыг..
ёстой болоош дээ, блогчин уран бүтээлчид урагшаа эх орныхоо төлөө зүтгэе!
8. javkhlan (зочин) | 2009-09-15 20:05:38
bitmin odoo jaahan itvehtei bichehgui bol rating ene ter unasan baina shuu. setgegdeliin toog har l daa. urid bi orj ireed setgegdel bichih geheer 40-50 hunii daraa neg muu yum bichdeg baisan bol odoo 8d orj irjiin shd.
9. Hilde | 2009-09-15 20:11:49
тэр хундаганы үг нээрээ л жинтэй сайхан үг байна даа аль ч утгаараа
10. xoxotush | 2009-09-15 20:26:16
ura ura ura
11. urnaa (зочин) | 2009-09-16 11:48:28
нээрээ тэр би чамд хайртай бол гоё кино болсон байна лээ. харин амьдрах тасалбарыг хүмүүс аймаар над шиг нас нь насанд хүрцэн мөртлөө сэтгэлгээ нь насанд хүрээгүйчүүд үзвэл шөнө зүүдлээд орондоо шээгээд хажуудахаа унтуулахгүй гээд байна лээ. тэхдээ таны үзглэснээр бол гоё л кино шиг харагдаад байна даа ерөөсөө хэдэн сайн нөхдөө уриалаад урагшаа гэжийгаад үзнээ хө
12. Zuko1024 | 2009-09-16 14:56:50
gajgui ee. ajil torol gej guiseer bgaad ene heden blogoor yor zochilj uzeegui bj. today l neg zav garch shagaij bna. nadtai nadgui amjilttai l yavaa yum bna amjilt amjilt
13. бялзуух | 2009-09-16 15:08:27
хэхэ.. Битмин дажгүй чалчиж... би нуршуу гэж бодкүү байнооо...
14. бялзуух | 2009-09-16 15:08:52
нээрээ чиний энэ гартаа барьсан юм тэгээд юу болж таарсан бэ..
15. TsTsT (зочин) | 2009-09-16 18:52:26
he he he
16. TsTsT (зочин) | 2009-09-16 18:53:17
gesnees blog chin uur bolchoo yu daa
17. Shine sanal (зочин) | 2009-09-17 01:30:30
Sain bnu? Bi Gadaadad haraar ajildag jiriin neg zaluu,tiim blohoor jil bur mgl yvaad baij chaddaggui yum.Mgl-d suuliin uyed kino urlag dahin sergej sain,saar olon buteeluud garch bna,sain muu baih ni bol hamaagui, hiigeed l baih heregtei yavaanda zah zeel shigsheed ogohoor chanartai buteel hiihes naash orshin togtonoh arggui bolood irne.
Gadaadad mash olon mglchud ajillaj amidarch bgaa ted nar bvgd l mgldoo garch bga kinonudig uzehiig mash ih hvsdeg,daanch negent DVD bolj garagui buteeliig uzeh yamarch bolomj bhgui,odoohondo manai CamRip hiichih sergelen nuhduud garagui baih shig bna hehe.
tegeheer kinonii uran buteelchid mgliin elchin saidiin yamduudtai hamtardagch yumuu kinogoo gadaadad gargaval zugeer busuu? Mglchuud tuhain ulsiiha hanshaar ondor uneer kinog uzehed belen.
Hedii gadaadad tom tom kinoni neeltuud aldartai musical theatre-uud baidagch gelee mgl kinogoo uzehiig mash ih husdeg
Sayhan Shine Uye Production Buruu Ergelt kinogoo DVD bolgoj gadad bga mglchuddaa tomoohon beleg barilaa,odoo endhiin zahiin mgl huuhdes hen ni mundag ve gevel Shine Uye mundag Booyo ah mundag gej hariulna.
zaza zugeer l bodoj yavdag zyulee bichlee hvmvvst taalagdahgui baij bolno bas teneg yum ch bichsen baij magadgui bitgii zaginaad bgaarai araas hehe
18. ollie | 2009-09-18 15:20:39
надад "Амьдрах тасалбар"-н хийц нь таалагдсан. утгын хувьд бол, яахав дээ, миний бодож байсанд арай л хүрээгүй. нөгөө киног нь одоогоор үзэж амжаагүй л байна.
19. . | 2009-09-18 22:50:33
Моби Скайтэр Юнитэр гэдэг танкнууд Үндэсний танкыг нялах шахсыш тээ
20. chimgeeitgel | 2009-09-19 15:52:58
yojtoi asuudal hundsun saihan niitlel bn hehe
21. ЗОРИГТ8 | 2009-09-21 19:02:16
өө чи чинь гоё загвараа яачаав
22. Битмин (зочин) | 2009-09-21 22:17:15
Зарцышд
23. showtimer (зочин) | 2009-09-23 11:12:51
Zee sain uu
Ura nuxduu gevel goyo bishuu neg musun ain
24. chimgeeitgel | 2009-09-29 11:18:43
14aas hoish ene hun neeree amarch bnaa. aain hehe.
25. name (зочин) | 2009-09-30 03:15:17
Амьдрах тасалбар хүнд кино байна лээ.
26. nutag (зочин) | 2010-03-03 10:42:32
Vita. Miiin darga boloo yu yum bichihee bolivhij,
27. skestothE (зочин) | 2010-05-29 22:34:21
cheap levitra
cheap levitra

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.