Би амьд... гэснээс юу байцгаана.
Хүнүүс амардгийг минь гайхаад байхын. Блог бичихгүй байх амарсанд тоооцогддымуу тээ. Кануугаа аваарай гээд гүйж байгаа хүн амарсан байх уу. Канугаа аваарай шинэ нь гарсий шүү.
Мань эртүүд кароокэ гэгч рүү орж хангинатал дуулаад стрээсийг үлдэн хөөж байлаа. Гэтэл хажуу өрөөнөөс сүрхий дуу хадаад эгээтэй элэг хөшцингүй.
Кароокэ чинь сабтитл гаргаад буруу уншидгүй л юм бол юу гээд байгааг нь ирийтэл гаргадаг тээ. Дууг нь олж тавьлаа.
Яадаг гэнэ үү. гахх
Хийдэг юм байхгүй таглацан тараг шиг нэг л их дээшээ огшсон сагасан, дурлуулсан дуулсан амьтад байдгийн байна Монгол эр хүн чинь.
Эндээс дууны бүтэн үгийг олж авлаа. Бадаг бадгаар нь оруулий.
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн
Гэртээ тулга тойрч шүүр алдангаа шүлэг бичээд хүүхэн найрч, шүлнжж дуу болгон уярдаг эр хүн гэж ойлголоо.
Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
Нэг ханьтай юм байх. Гэхдээ хүн бүрийг харамгүй хайрлаж, халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулсан. Юу? яадаг гэнэ үү. Одоо шууд зарладаг болчиж тийм ээ.
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн
Ийм том эр болчоод багадаа мөөмөө хөхдөг байснаа санагалзанхан дуулна гэдэг мөн үү?
Авууштай ганц хэсэг орж ирж байна. Нутгаа хайрлаад харамлаад гэнэ.
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурга сунгах монгол эр хүн
Жинхэнэ цээжээ балбадаг спорт гэж энэ. Тэгснээ эцэст нь
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн
Хахх Цээжээ л дэлдээд болоо. Монголын төлөө тэмцсэн нь нөгөө өвгөд. Мань эр зарлиг авсан. Мань эрд барцад байхгүй тойроод гарна. гахх
Ядаж орон гэртээ ноён нуруу, үр хүүхэддээ халамж, Хамгийн гол нь АРЧААТАЙ байх гэсэн талын түй ч байхгүй.
Тэгснээ энэ дуу ХИТ болж байгаа юм гэнээ.
Утга мушгиагүй гэдгийг дээрээс харсан байх. Гоё онигоо байгааз.
Яг энэ төрлийн гарууд нөгөө хайрлаад харамладаг эх орондоо архины онцгой татвараар л нэмэр өгдөг гэчихэд буруудахгүй байх.
Удахгүй ажлаа хийгээд амьдралаа аваад явдаг хэдхэн залуусаа Монгол эр биш гэж наах вий дээ. Огшиж сагаад арай хужаа гэхгүй биз.
Гадуур харсан. Гуйвангаа цээжээ түхийлгэсэн гарууд хаа сайгүй.
Бадарцан гарууд шүү. Хэлэх ч үг алга
Юу гэж бодож байна.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
энэ хэсгийг харсан чинь нээрээ ямар онцгүй байнаа , хэхэ
хахахахахахахахаха. ёоо, саваагаад хаячихын. ийм дуу ёстой сонсоогүйн байна.
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
гэдэг хэсгийг нь сонсчихоод үхтлээ инээгээд, эхнэртээ сонгосон чинь алуулах шахсан...
би ер нь бол .... аймаар том юм бичих гээд байнааа болилоо ХА ХА ХА
Бодлого байхгүй төрөө шүтсэн
Бохь зажилж тамхи татсан
Болсон болоогүй түүх ярьсан
Монгол эр хүн дээ.
Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг? Ширүүн шуурга хялмаална гэж юу байхав дээ. Шуурганы нэг ширхэг нь...уяран сагах...битгий чи муу сагаад бай гэдэг биздээ? онгироо гэдэгтэй утга нэг баймаар.Эсүүл сагарсан амьтан бэ...Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн...ягшдээ.Виз нь гарахгүй Чехийн элчин дээр хар мянгаараа гадаа хонож байсан биздээ? наранд залбирах...Японы нэг нарны шашинд орчихсон юм уу хаашаа юм?
Уянгын халил байнаа байна.
hania halamjlaal zamaar garchaagaa hogshniig demneed ogch bolohgui yu zaabal huuhentei holboh hereg baigaamuu.haluun setgel enehen biee busdad zoriulsan .eniig huch hodolmoroo ajildaa shingeej geed oilgochuul damjaal chi ch hurtej baigaam biluu.
Ваххаахахах
Гарууд айхтаар рэакц өгсөн байна шт.Бүгд миялаа явчиж.
ҮХ-нд хүн итгэл үнэлшилтэй байх эрхтэй гэсэн байдаг бил үү.
Үг бичигч Би БИ Би гэснээс чи чинийх чамсууд гэж хэлээгүй байна даг.
Харин ХИТ болдог нь юучив дээ.Кароакэ хавиараа л байх доо.
Ер нь Цээж балбадаг спорт гэж хаа газар л байдаг байх.Бидэн арай хэтрүүлж хэрэглээд байна уу гэхээр үгүй ч юмшиг. Зөв чиглүүлбэл хувьсгаалд хүрэх увьдистай байх.Цусны юм бол байдаг байхоо. Таричин гаралтай улс нэг өөр дайч цустай улс нэг өөр бх. За бүү мэддээ.Хэнхдэгээ дэлддэг зөв ч юмуу буруу ч юм уу.
Сэтгэгдэл үлдээх: