Битмин ивээн тэтгэв

Би яахуу 10-аа арай гэж төгсөж, 10н хуруугаараа нэмж хасч сурсан төдий баачка болохоороо юмны нарийн ширийнийг мэдэдгүй биз.

Гэхдээ маний харахад Ивээн тэтгэлэг далд сурталчилгаа гэж юмаа манай хэдэн маарктэрүүд ойлгоод салгадаг юм болов уу гэдэгт гайхдгийн.

Ивээн тэтгэлэг нь тухайн урлаг соёл спортын хөгжлийг дэмжиж, нийтэд таниулах ешё юу ч билээ төрлийн зориулалттай маркетингийн ажиллагаа шиг санагддаг юм.

Тэрнийг нь тухайн урлаг соёл спортын хорхойтнууд талархан эсвэл хараан хүлээн авснаар тухайн брэнд тухайн сэгмээнтдээ байршиж, борлуулалтанд ч нөлөөлдөг байх.

Далд сурталчилгээ гэхээрээ дундуур нь сэмээрхэн хавчуулсан дурын төрлийн эрихлаамыг хэлээд байх шиг байдгийн.

Жишээ нь Кока кола ивээн тэтгэсэн кануундаа тувт колагаа уулгаал, лаазыг нь харуулаад байсан тохиолдол байдаг бил үү?

Эсвэл Тайгер Пример лигийг ивээн тэтгэв гээд талбайд гарсан тоглогч бүрт шилтэй пияваа бариулаад суулгасныг огтхон ч хараагүй. 

Абрамович Английн зах зээлд тодорхой байр суурь эзлэж, тоогдохын тулд Челси-г мөнгө хаяж босгож байгааг дээр доргүй мэднэ. Тэглээ гээд Челсигийн тоглогчдоороо бизнесээ яриулаад, эсвэл өмсгөл дээр нь зургаа хадаад байдгүй.

Тэгвэл Монголд энэ бантан болсон.

Монголд ивээн тэтгэлэг гэж элгийн юм, инээдмийн наадмархуу юм болж өрнөдөг. Хэдэн толгой том, данагар данхайсан гэх хэдхэн газар энэ төрлөөр бүх түвшинд нэгийгээ үздэг.

Наад захын жишээ: 

Боргио үзүүлж байна, Гоёо ивээн тэтгэв  гэж дөжиртөл эрихлаамдсан Гоёлын даашинз нэртэй канууны үзэгдэл бүр нь тувт Боргио, 1000 ногооны ноолууран палааж.

Нэг хүүхэн Баарнд суугаад ам нь цангасандаа дурын хархүүтэй Боргио уралдаж уугаад л. Тэр хүүхэн байтугай гүзээгээ унжуулсан мань ч чадахааргүй эд. Гамп мамп л юу юм гэхээс. Гэхдээ Гамп эр л дээ.

Сүүлдээ энийгээ эрихлаам болгоод цацаад байгаа харагдсан. Ядцан чааваас.

Кино урлагийг дэмжих нэртэй хэдэн цаас сарвайхдаа Кино урлагаа гутааж, унагааж байгааг ойлгох байтугай бодох сөхөө хэнд нь ч байхгүй.

Нөгөө хэдэн уран бүтээлчид нь нүдээ аниад л айлдсанаар нь үйлдэж, уран бүтээлээ буран батийл болгож байгаа.

Аль ч урлаг соёл спортын мэргэжлийн нэртэй зүтгэлтнээс очоод асуугаарай. Сэтгэлтэй гараасаа аваад хувьдаа наадаг хүртэлх бүгд тийм шдээ л гэнэ.

Спортыг хар: Бөхийг Архи, Хөлбөмбөгийг Пияв амлан авч тамлан зовоож байгаа.

Тайгер, Боргио гээд 2 лунзгар брэнд хөлбөмбөгөөр наадаж тоглогчдын оймсон дээр нь хүртэл логогоо хадаад амжсан нь эрихлаам дээрээс нь харагдаж байна. 

Тэнд тэр спорт сэргэж байна уу гэвэл үгүй. Харин үздэг хэд нь пияв талаасаа хөгжиж байгаа.

Харин Боргио, Тайгер гэдэг 2 газар хөлбөмбөгийн спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд ямар түлхэц үзүүлсэн бол?

Хэдэн удаа жалганаасаа гадуурх тоглолтод Монголын багаа дэмжээд тэр айхтар ивээн тэтгэлгээ хийгээд орсон юм?

Хэдэн дурны хонгионууд нийлүүлж наадуулдаг сонирхогчын тэмцээн нэртэй эрихлаамнаас өөр юм хийгээгүй. Тийм үү?

Энэ мэт чалчвал өнөөдөр дуусахгүй олон жишээ дурдаж болно. 

Тэгэхээр хольж базаад байлгүйгээр ивээн тэтгэвэл тэтгэсэн шиг тэтгээд, эсвэл далд юмаа далдхан хийсэн шиг хийгээд явчуул дүндээ дүн юм шиг. Наанадаж мань мэтэд сэдэв болохгүй. Цаанадаж орлогоо нэмж, нэрээ өргөхөд нэмэр. Бүүр болохгүй бол нэрээ зөв сонго.

Төсөөлий л дөө.

Мань одоо Битмин ивээн тэтгэнэ гээд нэг уулдаан зарлий л даа. манай хэд хангиналдаад ороод ирсэн гэж бодий.

Орж ирснээс гаран гартал нь нөгөө кануу хүргэлтийнхээ тухай чалчиж чалчиж хармаа хотонд нь тараах хуудас чихэж чихэж гаргавал маргааш нь аваад үзий гэх бол уу? Ац даа тээ.

Хүнд хүргэчий гэвэл өөр арга сонгох хэрэгтэй байх нь. Тэгэхээр Битминий ивээн тэтгэх уулдаан явагдахгүй нь байна шүү.

Ойрд юм бичээгүй гар хуруу нуруу туруу эвлэхгүй хөгөө чирлээ.

За тэгээд юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. бялзуух (зочин) | 2009-10-07 07:40:16
хөхөхө... наадхы чэн кануун дээрээс харахаар элэг гөшдөг бас нэг канууны үйл явдал болдгий шд...

АПУ-гийн ивээн тэтгэж байгаа кануун дээр MCS ийг шууд хийгээд л Түмний ундаа гэдэг шиг Түмний Ариунаа болчих вий дээ гээд л... хөхө

Би чамд хайртай ч наадхы чинь тойроогүй дайрсан байлэээ... нөгөө эрхлаамдаж байгаа жүүс мүүсээ хаягий нь наашаа харуулж тавих гэж үнэн зовжийгаам чэнн... хөхө
2. m2 | 2009-10-07 08:37:17
хорсолтой үнэн байна даа хө
3. chin_xusel | 2009-10-07 09:00:59
Би чамд хайртай бол арай л хэтэрсэн байна лээ. Юм л бол Номадс.д уулья, номадст байна хүрээд ир энэ тэр гээд л бараг л бүх үг өгүүлбэрт нь номадс орох гээд л байх чинь лээ. Энэ мэт жишээ олон байна өө
4. D (зочин) | 2009-10-07 09:07:38
VOdafone, Siemens ene ter gesen nernuud ug ni Europe iin league diin hol bombdogiin bagiinhnii tseejin deer haragddag shig sanagdahiin

Ter nohduud bas bitaminaas suraltsah heregtei gesen ug uu
5. Эмбий | 2009-10-07 09:11:13
ивээн тэтгэж байна гээд нуль эмблем болчихдог юм билээ
6. bi_banjig | 2009-10-07 09:48:41
тийм ч их ноцтой асуудал биш шүү дээ...
заримдаа ч ам нь халдаг морь гэдэг шиг болох юм аа, заавал асуудлыг ингэж хараар будахаар санаа чинь амардаг юм уу???
гадны кинон дээр тиймэрхүү юм зөндөө л байдаг ш дээ... кола, төрөл бүрийн автомашин энэ тэр гээд л...
бүгдээрээ бие биенээ бага хөөргө л дөө...
"Нэг хүүхэн Баарнд суугаад ам нь цангасандаа дурын хархүүтэй Боргио уралдаж уугаад л. Тэр хүүхэн байтугай гүзээгээ унжуулсан мань ч чадахааргүй эд. Гамп мамп л юу юм гэхээс. Гэхдээ Гамп эр л дээ." хэхэхээээ...
7. iin | 2009-10-07 09:48:58
кино хүргэлтээ хавчуулцийн биш үү кккк
8. ЗОРИГТ8 | 2009-10-07 09:56:55
Сайн уу Амьдрал минь-ийг Скааятал ивээн тэтгэдэг шиг л байвал яг болно.. Энэ бол гайхалтай шийдэл байсан гэж боддог...

unitel тэгтэл БЧХ-2 дээр бүүр илт шаацан байлээ...ониго...
9. Битмин | 2009-10-07 09:58:40
D
Татаж уналаа. Сиймэнсийн Ивээн тэтгэлэг нь тэр багийн амжилтанд онцгой нөлөө өгдөг. Тиймээс ч ивээн тэтгэв гэдгээ харуулж байгаа хэрэг.
Харин Монголчууд бол Хэдэн тамирчдийг талбайд гаргахдаа Тараактараа унуулдаггүй юмаа гэхэд гар утсаа бариулах гээд дайрчна.
Өглөөний мэнд шүү оол
10. showtimer (зочин) | 2009-10-07 11:31:32
Borgio xamgiin saixan pivo bur ene delxii deer shuu daraa ni borgio gold ordog gej baigaa
11. D (зочин) | 2009-10-07 12:40:12
Tataj unahaas omno neg ug nemeye. Mongoliin company mongoliin bagiin amjiltand noloo uzuuleegui hirnee gadaadiin company gadaadiin bagiin amjiltand noloo uzuuldeg gej yarij baigaa yum bna. Tiim bolohoor mongoliin companiud yag adilhan reklam hiih hereggui gesen ug gej oilgoloo. Harin reklamnii eznii amjiltand noloolj baigaa esehiig yugaar todorhoildog ve?!

Minii oilgoltoor manai mongolchuudiin gadaadiin yum buhen saihan goyo Mongol yum buhen muuhai gedegtei ih adilhan logictoi sonsogdoj bna
12. gorzook | 2009-10-07 15:23:25
Иймэрхүү реклам сурталчилгаа энд тэндгүй л байдаг шүү дээ. Жишээлбэл киноны бүх баатрууд зэвхөн АйФоүн ч юмуу, Моторола утас барих, киноны гол баатар аймар секси хүүхэн колаг лаг уух ч юмуу гээд л байдаг даа. Жишээлбэл Транспортер кино бол Ауди-с сайн л рекламдсан гэж боддог. Манайхан жаахан болхи л хийдэг байх. Харин тэр спортын багийн ивээн тэтгэлт бол мөнгө өгч л байгаа бол тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж л байгаа гэсэн үг. Ивээн тэтгэгчийнхээ усыг уух, хувцсыг өмсөх гээд л тэр бол байдаг асуудал.
13. chimgeeitgel | 2009-10-07 15:59:53
хөндмөөр л асуудал шүү.
14. Жиргээ | 2009-10-07 16:41:32
erxlaam ni uuriiguu erxlaamdana uu
erxlaamduulj bgaa ni erxlaamaa erxlaamdana uu, yunii yalgaa bnaa...
15. Жиргээ | 2009-10-07 16:43:55
Betmeentei suusan xuuxen ch doloo xonog burt shuumjluuleed,urgelj uurchlugdux xereg garax baixaa
16. Битмин | 2009-10-07 17:26:37
Мань энд эрихламны пологтолтын тухай дурдлаа.
Амээрк кануу үзсэн чинь Эхлээд л Моторола ивээн тэтгэв, Гэснээ бүх жүжигчид нь моторола бариад л, утасны тухай ярьж ярьж байснаа төгсгөлд нь бичиг гарахад нь борлуулах цэгүүд зарлаад унавал элэг чинь хөшинө дөө. Яг энийг хэлээд байгаа юм.
Тэрнээс ивээн тэтгэсэн бол өөрийгөө харуулах нь зөв. Харин бүх яманд нь хутгалдаад шавхай тариад байж болохгүйм болуу бүү мэд. хиа
Чимгээ: Хөндөгдөөд байнаа хө
Жиргээ: Суугаад үзэхгүй юу
17. TsTsT (зочин) | 2009-10-07 17:54:12
Чи киноныхоо сурталчлагааны хуудсан дээр өөр компанийн рекламыг бас хийчиж болно шүү дээ...
18. ITISMOVIE (зочин) | 2009-10-07 20:23:30
Сүүлд гарсын Би чамд хайртай 2 ч бас нувт сурталчилгаа байна лээ. Хэлэх үг байхгүй.
Тэр Луйврын хот бол бүр сурталчилгааны бүрэн үүр кино байна. Анхнаасаа л сурталчилгаа болж гарсан.
19. anjigai | 2009-10-07 21:03:09
Би юу ч хармаанд чихсэн тоохгүй ээ. Уулдаанаа зохио зохио.

Үнэн үгийг өргөн хүрэээнд үзэмж сайтай өгүүлсэн байна.
20. Badman | 2009-10-08 22:55:30
Эхлээд кинон дундуур эрклаам, дараа нь эрклааман дундуур кино, сүүлдээ кино эрклаам хольж үзээд, одоо бүүр юу үзээд байгаагаа ч ойлгохгүй болжээ. Арай би түүнийг бус тэр намайг үзээд байгаан биш бээз.
21. Жиргээ | 2009-10-08 22:59:59
exleed sexy-d shalgarch daa...kkk
22. bomberder | 2009-10-08 23:20:44
damler benz iveen tetgev S markiin suuliin zagvar neg burchlen beleglene tormozyg ni uursnuu ugsraarai
23. Битмин | 2009-10-09 00:15:55
ЦЦТ: Үзээд алдий тээ
Итсмовий: Энэ чинь л ит ис мовий шүү дээ
Анжигай: Тусдаа хиймз
Бадмаа: Яриад өгчих тхүү
Жиргээ: Ядахгүй ялчийшд
Бөмбөрдэй мэргэн: Бинзээнийг нь би ивээн тэтгий яршиг.
24. Жиргээ | 2009-10-09 00:25:40
teguul minii savart unalaashd, iiiiiiyanaa odoo...kkk
25. michelin (зочин) | 2009-10-09 05:29:36
bitmin oird yagaad.......... 1 l zawgvi b.nayy vgvi yu sonin saihan yumgvi l suuj b.h shiw dee arai zasgiin gazartai hamaaraltai bolson yum bish biz
26. showtimer (зочин) | 2009-10-09 11:00:35
Kinog aixtar nariin oilgoj uzdeg xumuus yum aa reclamnaas ni yalgaad uzchixej chadaj bna sht tegexed bi yaj bna Borgio garaad irenguut gants tanidag jujigchin maani ee mun ungulug xaragdaj bna aa ene kinog chimej baina shuu geel shugeldeel Borgio garch ireegui bol bi ter kinog uzsen munguu butsaaj avna gej xeruul xiix baisiin
27. HapCap (зочин) | 2009-10-10 22:23:51
Eooe, ter Bi chamd hairtai 2g haraarai. Zohiogch, nairuulagch 2ni bid nariig kino garahaas omno muulj daramtalsan ch geh shig. Uzsen chini Bold super od bolood Unitel barij, Nomads orj, pepsi uusan heseg humuus. Oosgoo reklam bolgon deereh shigee marzganaad. Urthan shig reklam l gesen ug.
28. amanjinka | 2009-10-10 22:26:29
САЙХАН РЕКЛАМ ҮЗЭЭЭЛ ГАРАХ ЮМ БНА Ш ДЭЭ ТЭЭ ХЭ ХЭ
29. amanjinka | 2009-10-10 22:27:13
ЭНЭ БАРУУН БАГАНАН ДЭЭР БГАА АМЬДРАХ ТАСАЛБАР ЮУУГ РЕКЛАМДАЖ БГАА КИНО ВЭ ҮЗСЭН ҮҮ?
30. Аманжинка-д (зочин) | 2009-10-11 15:38:10
Нээрээ бодсон чинь энэ Амьдрах тасалбар рекламгүй ганц кино нь юм байна шдээ.
Би үзсэн реклам байгаагүй.
31. KULA | 2009-10-11 15:51:58
Гар Утас гээд ашиг орлогоороо чамлахааргүй амжилт үзүүлсэн, үзэгчдэд хүрсэн бүтээл байна. Энэ кинон дээр Нокиа маркийн гар утамны давуу талыг тэр чигээр нь харуулсан байдаг. Маш сонирхолтой кино. Гэвч хэн ч гар утасны тухай кино гэж ярьдаггүй. Угаасаа ч кино нь адармаатай болохоор юун гар утас манатай... Иймэрхүү юм байх л гэж бодож байна. Хэтэрхий ноцтой тусгаж аваад байх шиг байна да та минь...
32. EmInEnT | 2009-10-11 15:55:10
БЧХ 2 дээр соса сола unitel nomads 3 хэтэрцэн байна лээ сайхан киног зохиолыг тэр хэдэн компани сүрийг нь дарсан байна лээ гэж хошуу нэмэрлэе дээ

үйлдэл натур болгон дээр нь реклам
33. EmInEnT | 2009-10-11 15:57:04
Ээхбаяраа тэр кино бол угаасаа тэр гар утсан дээрээ суурилж хийсэн кино шдэ
34. lonely11 | 2009-10-12 02:57:08
. minii blogoor orood garaarai. ta buhnii sanaa bodol chuhal bgaa shu.
35. Хожуул | 2009-10-15 04:51:39
Энд ингээд бичээд байгаа нь тэр реклам ямар нэг хэлбэрээр олонд хүрсэн байна гэж санагдав.
36. . | 2009-10-18 23:23:14
Манийх нь амьдардаг газар араажав нь цаг зарлахдаа хүртэл Нэг юм хавьчуулаад авдым билээ.


За тэгээд клүүзрээр од нар болсон амьтан хүнүүсээ гарахаар өмссөн хувцасных нь брэндийн логог халхална.

Мэдээгээр гудамны дүрс харуулахдаа Хаан бууз Миний дэлгүүр гэх мэтийн сүлжээ газруудын хаягыг бол бүр ч санахгүй.Праграамаар баллаж байгаад гаргана.Жаахан цухуйвал өрсөлдөгчид нь хэл ам.

Гэхдээ савангын дуурь дээр дандаа ивээн тэтгэсэн грүүп хампааных нь машаан унаж гар уцны нь барьдым билээ.
37. bomberder | 2009-10-18 23:34:21
huuchny lenten kinony( bi buruu helsen baih oilgochihooroi urgun plenkany gehuu)16 dahi kadar burd reklamyn zurgaa bairluulchival kinogoo ch uzeed reklamaa ch uzeed gardag gehdee reklam ni eruusuu il hargdadgui nudeer damjaad tarhid ochson baidag gesen
38. . | 2009-10-18 23:38:14
37 гөө ёстой дуулаагүй сонин байна. Клөөвтөө улаан буланд очуул нэг марталгүй харахынсан
39. Таалагдах албагүй | 2009-10-18 23:44:48
demjij bna
40. Таалагдах албагүй | 2009-10-18 23:47:09
gevch bas gadaadad ajiglagddag, taken kinon deer dan nokia gardag. bas handphone deer ch gesen dee tom tom nokia-tai garuud am ruu avchirch hiicheh geed zugeer. manaid bol hetreel bgam doo. solongos savangiin duuri bol yarih yum bhgui. BMW, esuul AUDI iveen tetgesen bol shuvt tiim mashin garaastai. Jackie Chan gehed tsagdaagiin tuuh deer PAKERO-s oor jeep eroosoo ch unadaggui bh jisheetei. Bas yuch bilee dee neg zuragchinii tuhai kinon deer dan CANON garaal bdiish dee hen medhev tsus gej!
41. Таалагдах албагүй | 2009-10-18 23:47:43
PAJERO shuu sorry

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.