Нөхүүлсэн сонгууль

УИХ-ын нөхөн сонгууль болох гээд сүртэй юм болж байнаа.

Нөхөн сонгуульд орж байгаа нөхдүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд орж байгаам шиг сүртэй байдаг байхаа тээ.
Нөхөн биш сонгуульд  бол шамбааралддаг бол энд бүх сонин ТВүүд тэдний зургаар дүүрдэг.

Энд нэг юм байна.

Монгол улсын иргэн сонгох сонгогдох эрхтэй. Хэнбугайд ч энэ эрх нээлттэй.

Гэтэл нийтийн дуучин тодотголтой залууг яагаад байгаа юм? Ялангуяа Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ.

Хүн сонгогдох эрхээ эдэлж байна. Харин бусад нь өөрийн сонгох эрхээ хангалттай эдлэнэ.

Харин 4дэх засаглал нэртэй хөөрцөн духнуудаа та нарт хэн нэр дэвших дэвшихгүй падлийгүй бөгөөд зүгээр л иргэдэд мэдээллийг тэнцвэртэй хүргэ.

Харсан чинь хэвлэл мэдээлэл нь шүүн тунгаацан, бараг нэрийг нь эргүүлэн татуулахнээ. Бүх ТВ сонингууд "Ийм тийм хүн сонгуульд орж болохгүй" гэсэн нийтийг хамарсан тархи угаалтыг сайн дураараа хийж байна.

Болохгүйээ хамуудаа. Чи би өөрийин хувийн блогтоо эсвэл гэрийнхээ жорлонд солиорч болдог болохоос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүнийг гутаасан, хувийн үзэл бодлоо нийтлэл нэвтрүүлгийн бодлого болгоод суух эрх нь таанууст байхгүй шүү.

Бүр шүүмжлэхгүй бол болохгүй байгаа бол тэр хүний сонгуульд нэр дэвшиж байгаа мөрийн хөтөлбөр дээр нь шүүмж хий. Бүтэн өдрийн эфирээ зориулсан ч болно.

Хэрээг хар гэж шүүмжлэхээс, үйлдлийг нь шүүмжлэх нь шударга байдаг юм шүү.

Жишээ нь:

Зоригт гээд эрдэс баялагийн сайд залуу нэр дэвшээд байгаа даа.

Нөхрийн мөрийн хөтөлбөр, яриад байгаад нь буй Уул уурхайн эдийн засгийн эргэлт эднүүс нь Эрдэс баялагийн сайдаараа байхад л болгочих юмнууд шиг санагдаад байгаам даа.

Бие бие рүүгээ бухсан, яриан завсраа хавчуулсан сөргөлдөөн бүхий сайхан сонгууль болох шинжтэй. Манай Жавхлан хүү хэр хэмжээндээ хөөрхөн үзсээн. Хөөрхий.

Үнэндээ тэр Уянга, Нөгөө ямар юмны хөдөлгөөний тэргүүн билээ гэсэн хоёр "шантааж хийж, зориуд мушгисан, цаанаа санаалж, наанаа панаалдсан" нөхдүүдээс хавьгүй дээр байсаан.

Эцсийн эцэст Сонгуульд үхэр мал биш хүн л өрсөлдөж, хүн л саналаа өгч хүн л ялдаг байх

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

 

Сэтгэгдэлүүд:

1. Khatnaa | 2009-10-16 13:08:20
С.Жавхлан - Дэвшиж болохгүй сонгууль Нөхөн сонгуулиар анх санааг чинь олчихоод Нойроо хугаслан сэтгэлээ өгчихсөн байсан Байн байн мөрөөдөж явсан Боломж олдолгүй их л удсан Дэвшиж болохгүй гавъяат уу Дэмжиж болохгүй сонгогчид уу Дээшлүүлж болохгүй амьдрал уу Гэнэдүүлж болохгүй боломж уу Өнгөрсөн сонгуулиар анх суудлыг чинь зүүдэлчихээд Өөрийгөө хөөрүүлж итгэлээр хөглөгдсөн байсан Найзуудын дэмжлэгээр хөөрч явсан Нам олдохгүй их л удсан Дэвшиж болохгүй гавъяат уу
2. iin | 2009-10-16 13:10:16
Би ч блогтоо л солиорсон
3. anjigai | 2009-10-16 13:12:40
Зөв зөв. Яг зөв.
4. EmInEnT | 2009-10-16 13:15:24
харин тийн ёстой зөв юм ярьлаа даа
5. Эмбий | 2009-10-16 13:22:28
сонгууль тэгээд болдогоороо болоод өнгөрнө биз дээ. Зоригт хүүг өдөр шөнөгүй хэдэн ТВ гаргах юм байна шдээ. Бусад нь бараа сураг багатай л байх шиг
6. Хэлтэрхий | 2009-10-16 13:27:15
Өчигдөр телевизийн нэг сувгаар нэлээд удаан Жавхлан гарсаан. Бүх л уртын болон богинийн дуучид, хошин урлагынхан байна гэсэн.


Жавхлан ялчихвал та нар яахий ха ха
7. EmInEnT | 2009-10-16 13:30:10
Жавхлан гарах байхоо
8. LuZa | 2009-10-16 13:43:36
үнэээн
9. Badman | 2009-10-16 13:53:55
Тийм тал ч бий нь ч бий шөө.
Ийм явдал болсон нь харамсалтай учрыг нь магадлая. СЕХ-ийн дарга агсан Ядамсүрэн гсн.
10. chimgeeitgel | 2009-10-16 14:49:10
харин тв гэж сонгууль л ярьж байна шд. тэгээд үр дүн нь юу болох юм байгаан. цаг үеийн асуудал хөнджээ.
11. Ганхүү | 2009-10-16 16:18:57
Жавхаа ахаа урагшаа хэхэ
12. Javhlan (зочин) | 2009-10-16 17:57:49
Javhlan yalahgui ch Ter uyangaagaas iluu sanal avna gedegt itgeltei baina
13. TsTsT (зочин) | 2009-10-16 18:46:58
Яг үнэн шүү. Энэ хэдэн сонин, тв-үүд арай өөрөөр ажиллах цаг болсоон.
14. bubee | 2009-10-16 20:46:23
Sain uu...
15. bubee | 2009-10-16 20:50:06
Burmaa yalaasai.... Burmaa chen Nyamdorjiig ulsiin hurliin darga bhad ni huuli zaswarlasan hergeer undsen huuliin tsetseg handaj yalsan biz dee.
16. bi_banjig | 2009-10-17 17:09:20
энэ харин үнэн байх шүү
гэхдээ тэр жавхлан гараад юу ярих юм бол доо гэж...
17. zoch (зочин) | 2009-10-17 17:43:30
Манай төр засгийнхан Оюу-толгойгоо ухаж маш их мөнгөтэй болоод Монголчуудынхаа, залуучуудынхаа боловсролд хөрөнгөө оруулаасай гэж найдаж байна.

Катарын Хатан Хаан юу хийж байгааг та нар нэг үздээ:
http://www.youtube.com/watch?v=SN2DjzBHiqM&feature=related
#18161
Qatar Science & Technology Park 10/17/2009
http://www.youtube.com/watch?v=kUsug2vNVj8&feature=related
18. showtimer (зочин) | 2009-10-17 19:27:16
Javhlan yalaasai Tegeed UIX-d tsaigaa xerxen uusan tuxaigaa duulaasai
19. iskra_159 | 2009-10-17 23:43:11
devshij boldoggui songuuliu
deeshluulj boldoggui amidral uu
20. Таалагдах албагүй | 2009-10-17 23:50:26
ard tumen medeed songono biz de.
21. iskra_159 | 2009-10-17 23:50:58
MAXH bolon afrikiin hamgiin zevuun amitan boloh tcoovor chono 2 yg ijilheen yagaad gejuu
afrikiin tsoovor chono bol eh n sharh avaad ami temtsen baihad beltregnuud n shuud tal talaas n zulgaan idej eheldeg ym
tegvel MAXH yadag gejuu
Ted hen negniig karanaar tataj deeree gargaad hulgai,luivar,avilga,mongougaah geh met muumuuhai bolgoniig hiij eheldeg
tegeed daraan barigdaad ehleheeree onooh tolgoin burhanaa shuuh avilgatai tentseh gazar zerguuded barij ogood ene hun l iim ym hiijee bid bol ogt hamaaguio hemeen melzen zogsdog ym
22. osohoooch | 2009-10-18 00:07:56
АНУ - ын ерөнхийлөгч Рональд Реггин гэж нэг Холливүүдийн Ковбойтой киноны баатар байна шүү дээ. Яагаад Жавхлан УИХ-д нэр дэвшиж болохгүй гэж вэ?... Хүмүүс бас хэт муйхарлаж байгаа юм шүү. Монгол улсын уугуул иргэн 25 нас хүрсэн бол Үндсэн хуулийн дагуу хэн байсан ч нэр дэвшиж болно. Бүүр янхан хүртэл нэр дэвшсэн түүх баруунд бий шүү. Битмин сайн юм бичсэн байна
23. Genden | 2009-10-18 06:25:45
Мэдкүү юм даа. хэн ч сонгогдох эрх зүйн баталгаа нь байгаа гэлээ гэсэн хувь хүний өөрийн нэг үнэлэмж гэж нэг юм баймаар даа. гар яахав хүмүүсийг уйлан дуугарч, дуулж байгаад гараад ирлээ гэхэд төсөв хэлцэхэд тэр тоонуудын учрыг олох болов уу. УИХ заавал мэргэшсэн байх албаггүй ч гэсэн яалт ч үгүй бас уншсан сонссон юмтай байж өнөө ард түмнээ төлөөлж зөв шийдвэр гаргалцах байх даа тээ.

яг иймэрхүү урлаг, уран зохиол, спортоор л зөвхөн амьсгалаад номын шагайсан хэсэг бүлгээ гадагшлуулаад байвал нэг их сүртэй биш юм гэхэд жижигхэн алдагдал бас байдаг байх доо.
бүгдээрээ уран илтгээд л, дуулж хуурдаад удахгүй цэнгэлийн манлайд хүрэх байх оо
24. бялзуух | 2009-10-18 09:23:19
Өнөөдөр ч сонгууль боллоо доо...

Хүмүүс яахав өөр өөрсдийн үзэл бодлоороо хандах нь ойлгомжтой л доо... Миний ч гэсэн нэр дэвшигчдэд хандаж буй, тэднийг хүлээж авч буй өөрийн үнэлэмж байгаа...

Гэхдээ энэ удаа хэн юу гэхийг л хараад сууж байх илүү сонирхолтой санагдаад байгаан... өөрийнхөөс маань илүүүгээр
25. ice. (зочин) | 2009-10-18 16:33:27
зооз. тэгэхдээ хүн чаддаг зүйлээ л хэл амгүй хийгээд амьдрах шиг сайхан зүйл алгадаа. яах гэж тийм хогийн зүйлрүү үхэх гэж байгаам шиг зүтгэдгийг ойлгохгүй юмдаа.
26. VperV (зочин) | 2009-10-18 21:11:53
Сайхан хуйвалдаад, сайхан мөнгөө өгөөд, сайхан аваад сонгуулиа хийцгээх хэрэгтэйшд.хүүхдүүд.Тэртэй тэргүй одоо монголд үзэл бодлын улс төр хийдэг нам эвсэл байхаа больсоноос хойш.
27. osohoooch | 2009-10-18 21:23:43
Намууд өөрийн гэсэн улс төрийн мэргэжилтэнтэй байх ёстой санагддаг. Гэвч "улс төр биш улс төр" хийгээд байгаам л даа. Ямар ард түмэн байна - тийм төр (парламент) байна гэдэг үг байдаг ш дээ. Хогийн зүйл руу үхэх гэж байгаам шиг тэмүүлдэг нь хүн бүрийн зан гээд л байгаам даа мундаг ууд... (Хүн бүр эрх мэдэлрүү тэмүүлсэн шинжтэй)
28. . | 2009-10-18 23:36:07
Битмин дээрхэн үед Жавхааг айхтаар гашуун зүйрлэлтэй нэг авсан даа.Өмнөд мужийн шаньдуны аялгаар дуулдаг шанзуурчин ч бил үү хэхэ. Муухай даапаалж байгаам шүү Чи нэрээ.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтанаа гэж. Буруу зүтгээд байдгаас биш шаньдуны мэт сонстдог аялгатай зүгээсээ зүтгүүл гараад ирэх шүү.

Би тийм юмтай ийм юмтай гэж Цээжээ дэлдэж хүмүүст мэдэгддэггүйгээс биш басчиг л баруун талаар бол хийсэн юмнууд эзэмшдэг хувьцаа нтр бол зарим газар, авилгахан мэтээр хөлжсөн улсыг бодуул бас хур юмтай групийн нударганууд мэт болж амжаагүй ч хоол өмсөх унахад нь хангалттай хүрэхээр болсоон.ёстой Улаан хоолоогойроо эхлэлийн тавьсым даа хөөрхий .
29. . | 2009-10-18 23:55:03
Харин улстөр эдийн засгийн боловсорлын хувьд бол бас бус юм бий байх.

Зада тэгээд Манай парламэнт ямар цэвэр мэргэжлийн хүмүүсээс бүрддэгч биш дээ. Улсуудын жишиг байна. Цэрэг явж үзээгүй нөхөр Батлан хамгаалахын сайд хийж байна. Базарваань дайны үед сан бол бид блогдож маазарч амжихгүй байсандаг шүү
30. ЗОРИГТ8 | 2009-10-19 11:52:06
сонгууль шиг сонгууль Монголд хэзээ ч болж байгаагүйм ш дээ...
31. Вафль | 2009-10-19 11:55:57
ингэхэд хэн сонгогдов оо ?
32. NaDiA | 2009-10-19 11:59:56
Лав л жавхлан 3% гэссссс...хэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.