Төрөөс төмөр өлгий

Эрдэний билүү хишиг билүү юмаа өгч эхлэх сураг нь дуулдаад дээр дооргүй үймэлдээд эхэлж.

Төрөөс хэдэн иргэдээ мөнгөөр өлгийдөх шахуу юм болохиймуу даа.

Өлгийдүүлцэн бацаан хэд тийчлээд хэд өмөлзөөд л мөөмөө хөхөөд унтдаг байхаа.

Эргэн тойрноо харах, тоглох наадах байтугай сайхан суниачих ч чадваргүй.

Тэр нь яахав нэгэнт амалцан, тэрэндээ бантцан улс юм чинь өгнө өлгийднө гэхээс яахав. Амаа ангалзуулаад нэхээд байхад.

Эхлээд өгөхийг нь голоод зарим нь тэнд 50.000 гэдэг чинь ганц шоудаад дараа нь буудалд ч орж хүрэхгүй гээд гомдоллоод байгаа харагдсан. Гуялаад шоуд хүүхдүүдээ. Хүйсээ зөрүүлчүүл бүр амар биз.

Тэр мөнгийг аваад архидах, амьдралдаа зарцуулах гээд түмэн шийдэлтэй гарууд байгаа.

Авахгүй хүмүүс ч бий.

Тэгэхээр ийм юм хэрэгжүүлж болох санагдлаа.

Иргэний бүртгэлээ чанаржуулах ажил хийгдэж байгаа гэсэн. Түүндээ иргэн бүрт өөрийн регистрийн дугаараар данс бий болгож, тэнд мөнгийг хуримтлуулах хэрэгтэй.

Бүгд мөнгөө аваад үрэхгүй нь тодорхой. бүгд аваад үрчүүл эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө.

Тэгэхээр аваад үрэх хүнийг аль болох бага байлгах хэрэгтэй болно.

Тэгэхээр яах уу.

Засгийн газраас ч юм уу хаанаас ч юм хэрэгжүүлэх төслүүд юу байна түүнийгээ нийтэд сурталчилж хөрөнгө оруулалт хийхийг уриалах ажлыг гүйцэтгэлээ.

Наад зах нь тэр дархан эрдэнэт Улаанбаатарыг холбох метрог иргэдийн санхүүжилтээр босгоод орлогоос ашиг хуваарилдаг байх жишээний. Ашгийг нөгөө л дансанд нь шидчий шдээ.

Эсүүл пүүс компаниуд засгийн газрын хяналттайгаар бонд хувьцаа гаргах ч юм уу. Засгийн газар хянана гэхээр  одоогийн системээр бол замаа алдана л даа.

Үрэхгүй иргэд төслүүдээс өөрөө сонгох боломжийг гаргаад өгвөл тэр хэд чинь үзэж харж байгаад хүссэн газартаа хөрөнгө оруулалтаа хийлээ. Ашгаа авлаа.

Ингэж хөрөнгө оруулалтаар хөрөнгөө өсгөх боломжийг гаргаснаар ямар ахиц гарах вэ? гэвэл. маний харснаар:

1. Эдийн засагт хэт нийлүүлэгдэх мөнгөний урсгалыг хязгаарлах байх. Маниусын хэлдгээр төгрөг үнэгүйдэх нь багасна.

2. Засгийн газар 1 сумаар 2 туулай буудах байх. Онуул шдээ.

3. Төрийн болон бусад төслүүд дэх иргэдийн хяналт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Яагаад гэвэл учраа олохгүй гарууд нь ихэвчлэн аваад ууцан байх учраас, тодорхой хэмжээний тархины ажиллагаатай нөхдүүд энэ төрөл рүү орно. Ойлгохгүй байлаа ч ухаж төнхөөд явах байх. Одоо бол юу нь яагаад яацныг чөтгөр ч мэдэхгүй байгаа.

4. Хэрвээ үр дүнгээ өгөөд эхэлбэл дан ганц засгийн хармаанаас гарсныг нөгөө хармаанд нь хийх биш иргэд өөрсдийн баялагаа хөрөнгө оруулалтад зарцуулах зам нээгдэнэ.

Мань гэхэд уул уурхайд засгийн хэдийг шидчээд, өөрөөсөө хэдийг гаргаад архины төсөлд цацдаг ч юмуу.

Уугаад суухдаа ярий шд. Би энэ архины хувь эзэмшигч нь байна. хэ

 

гэх мэтчилэн ахицууд гарахлуу гэж боджийно.

Та хэд юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. Галдан | 2009-10-24 12:57:10
1
2. Галдан | 2009-10-24 12:57:19
2
3. Галдан | 2009-10-24 12:57:34
Сэтгэл уужрав 3
4. Битмин | 2009-10-24 13:01:08
Чамд хахсайнд л ингэх хувь тохиохийм даа
5. anjigai | 2009-10-24 13:01:12
Зөв зөв. Би ч гэсэн наад мөнгө өгөхийн чинь эсрэг нэг юм бичнээ л гэчихсэн байгаа.
6. Галдан | 2009-10-24 13:13:40
Харин тиймээ хө
7. Badman | 2009-10-24 13:57:01
Мөнгөөр өлгийдөөд өлгийдөөд л сүүлдээ мөнгө цаас хоёр ижил болох байх даа.
8. bomberder | 2009-10-24 14:07:43
unegui yum unegui l baidag daa ene tuihaigaa bas neg ene sedvig hundsun blog deer bicheed avsan hed honog savaad l duusna sh dee yu ch naaldahgui
9. Хожуул | 2009-10-24 17:08:49
Гүэ яах вэ ядарсан хүнд яахав дээ л бичлэг байна. За наргиа алуулах гэжийнэ. хаха.

Их сайхан бичлэг байна. Өөдрөг. Тэр хувьцаа бондыг хувийн компани гаргаснаас засгийн газар өөрөө гаргавал илүү үр дүнтэй. Баталгаа нь ч найдвартай. Маш сайн судалгаа хэрэгтэй. Хэд орчим хувийг нь буцааж төвлөрүүлж чадах вэ яаж хүмүүст итгүүлэх вэ хэдий хэрийн хугацаанд хийх вэ нтр гээд их юм байгаа.

Хэхэ даанч наад санаа чинь бүтэхгүй нь сайхан юм даа. бодийлдоо.
3 жилийн дотор л хийж дуусгаад ашгаа өгдөг төсөл хэрэгжүүлж байж хэдэн цаасаа уг төсөлд оруулсан хүмүүсийн санааг амрааж чимээгүй болгоно. Яагаад санааг амраах тухай яриад байна гэхлээр шууд сонгуультай холбоотой. Тэгэхлээр 3 жилийн дотор манай бюрократаас ийм том ажил гарах уу?! Бас л сонин. Дээрээс нь наад 50ыг чинь шүлсээ гоожуулаад авчаад дараа нь шууд үрэх хүн монголд дийлэнх нь байгаа. Жоохон бодит талаас нь харий лдаа.

Энэний оронд авсан 50аа үндэсний хэдэн компаниуддаа зориул гэж сурталчилах нь илүү үр дүнтэй бас явцтай. Заавал бэлнээр өгч байхаар 50д дүйцэх бараа хэлбэрээр ч өгч болно шд.
Утаагүй түлш, дулаан хувцас, гурил будаа, мах, гэр нтр гээд. Эдгээр барааныхаа мөнгийг үйлдвэрлэгчдэд нь улсаас шууд шилжүүлчихнэ. Ингэчихвэл манай эдийн засаг хэдэн хувиар яаж хөгжихийг итгэхгүй бол би бодоод гаргаад өгий.
10. angelic_universe | 2009-10-24 17:22:49
харин тэх
11. chimgeeitgel | 2009-10-24 19:05:06
бодууштай юм их байнаа .
12. urnaa (зочин) | 2009-10-24 20:05:03
Ямар ч байсан бэлнээр өгөхийн эсрэг байгаа яахав энэ шугамаар хүн амаа бүртгэлжүүлэх гол зорилготой гэж сонссон тэхээр ганц ч гэсэн ажил хийгдэх нь тэхдээ тэр үндэсний үйлдвэрлэлийн компаниудаас бараа хэлбэрээр авахыг бол үнэндээ эсэргүүцээд байна. Өнөөдөр Миш-Маш гээд компаний алимны компот хийх үйл явцыг харлаа тэгсэн гол түүхий эд алим нь хятадын Нанжин хотоос ирдэг гэнээ тэхээр л бид чинь хятад алим химийн бордоотой хөрсөнд ургадаг хортой гэсэн бодол төрөв тэгсэн бас санаандгүй хүнтэй ярьж байсан чинь Увс хүнс ХК-ын чацарганы шүүсний бэлдэц нь хуурай хэлбэрээр яг ундааны үйлдвэрүүдийнх шиг ямар ч үнэргүй бэлдэц үйлдвэрээр нь хальт ороод буулгаж байхыг нь харлаа гэхийн тэхээр чинь тэр бэлдэцийг үнэхээр монголын чацарганаас гаргаж байгаа эсэхэд эргэлзэв. Эргэлзэж байгаа шалтгаан нь надад нэг хүнсний технологич хүн хэлжийсийн. Пластик савны ханаар нянгууд яг бид агаарыг зүсээд чөлөөтэй явдаг шиг чөлөөтэй зорчдог харин шилэн ханаар тэгж чөлөөтэй нэвтэрч чаддаггүй тийм болохоор пластик савтай ундааны чанарыг муутгахгүйн тулд заавал химийн бодис нэмдэг гэтэл манай улсын пластик савтай жүүс хийжүүлсэн ундаанаас ядаж ганц дээр нь химийн бодис орсон гэсэн үг байдаггүй харин эсрэгээрээ хадгалах горимд ямар нэгэн химийн бодис ороогүй гээд дурайж байдаг. Тэхээр одоо бол үндэсний үйлдвэрлэгчдийн орц нормын үзүүлэлтэд итгэхээ больсон. үнэндээ яахав монголд үйлдвэрлэж байгаа боловч түүхий эдээ гадаадаас ялангуяа хятадаас аваад монголд үйлдвэрлэнэ тэгсэн мөртлөө импортоор орж ирсэн өчнөөн татвар нэмэгдсэн бараатай адил үнэтэй байгаад үнэхээр гайхдаг юмаа. нөгөө хятад үрийн монгол хөрсөнд тарьсан төмс шиг л.
13. urnaa (зочин) | 2009-10-24 20:12:57
Пээ дүрдээ итгээд зохиол шиг юм оруулчлаа сооррий
14. showtimer (зочин) | 2009-10-25 16:53:59
Mash zuv yum bichij chi er ni 2012 ond songuulid uesuldunu baigaa yarij baigaa chini uul ni bolood baigaan
15. Амарсайхан (зочин) | 2009-10-25 21:24:08
Бүгдээрээ 50 иудыгаа аваад хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулчих уу?
16. maagii (зочин) | 2009-10-25 23:53:36
50myangan tog avaad yahav dee,terniihee orond arai oor ymand zoriulbal taarna,suuliin ued halamjiin chiglelruugee anhaaraad humuusiig belenchleh setgelgeend surgaad bgn bish uu, terniihee orond neg huuhdiin surguuli ch ym u sportiin ordon barival arai l deer ym shig ee gj
17. Ганхүү | 2009-10-26 15:22:32
Болжээнэ ш дээ. Яагаад ийм зүйлүүдийг ЗГ хэрэгжүүлж болохгүй гэж?????
18. bubee (зочин) | 2009-10-26 18:00:40
Doilluraar ni aviya l daa... irgen burt 50, 50 doillur geel... tegeelogchihoo.
19. TsTsT (зочин) | 2009-10-27 05:55:05
Хоёрын хооронд 50,0 төгрөг чинь ёстой л бааранд ороод мөнгө өгсөн засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөө өргөх хундага архины байна шүү дээ. Нэг хүнд оногдох нь ийм бага ч монгол улсад бол бас л мөнгө шүү.
Миний бодлоор бол тэр мөнгийг аваад уух нь ууна биз, уухгүй гэж байгаа хүмүүсийн мөнгийг нийлүүлээд Оюу толгойн хөрөнгө оруулалтанд оруулж болно шүү дээ. Хүн тус бүр дээр хувьцаа эзэмшигчийн данс нээгээд. Алсын хараатай нөхдүүд бол зөвшөөрнө дөө.
20. nomio_mn | 2009-10-29 17:06:38
Санадаг л санаа байна зүгээр олдсон зүйлийг ер нь юм болгоно гэдэг юу л бол доо тэгээд ч 50000 төгрөг гэдэг хэр үнэ цэнэтэй билээ дээ иргэдийнхээ тархийг ийи дэмий зүйлээр цэнэглэж байгаа нь огт таалагдахгүй байгаа юм л болохоор төрөөсөө мөнгө нэхдэгийг улам л лавшруулах байх даа миний бодол нэг иймэрхүү Битминий санааг дэмжиж байнаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.