Нөхөд сайн уу. Ёолк мэдээж сайхан биз ээ. Маний Ёолк адал явдлаар дүүрэн байлаа.
Морьтой Чингис гэж ёстой мориноос унацым шиг шартуулдаг эд байна лээ шүү. Даанч хошин шогийхон тоглоод байхад анзаардаггүй. Маниар даажигнасан байгаан шүү.
Ууж идэж, унгаж хэхрүүлж яваад харилцаа холбооны томоохон хямралд ороод авсан.
Шунан шунан шохоорхон шохоорхон байж хагас саяар авсан Нокиа Е71 гэж сайхан эдээ хагас жил ч бололгүй ёолкны тахилд өргөцөн. Плат нь хугараад найдваргүй болчиж.
Ингээд би гэдэг хүн утасгүй, дээр нь ямар ч хүний дугааргүй болж амарлаа. Ёолкоор утасгүй байна гэдэг ямрыг гадарлана виз дээ айн. Адаглаад долигоносон мэндийн мээсэж бичиж чадкүү. Цаашлаад тектоник шоу, эвлэлдэн нэгдэх мэдээ солилцох энээ тэрээ.
Шарилыг нь сэлбэгэнд махлахад 80 цаас болж байна. Ямар л олигтой эд авахав. Ахиад гаагуу юм авна гэхээр мөнгөн дээр гуриатал үүсээд дээр нь өмнөх Е71 төрлийн сэтгэлийн шарх бүрэн аниагүй яваа хүнд гицүү.
Намайг утсаа эвдсэнийг хаанаасаа мэдсийн бүү мэд, Юнител сонгодог багцдаа барьцаагүй хүүгүй утас зээлээр худалдах үйлчилгээ гаргаж. Дуун дээр нь дэгдээд очсон. Юуны төлөө ууган хэрэглэгч нь билээ.
Яадаг яадаг гэнэ үү хөөрхөн муухай янз янзын эдүүд байна.
Төрснөөсөө эхэлж дан Нокиа хэрэглэж ирсэн маньд вол сонголт тааруу байлаа. Тэрнээс виндоузтай, ямрым ямрымтай гэнэ үү айхтар эдүүд байнлээ л дээ.
Үзэж үзэж үйлдэл нь амар, гол нь үнэ хямд гээд нэг самсунг авсан.
Сонин байлээ шүү. Юу ч төлөхгүй Чоо шинэ утас хармаалаад гарахаар.
Зиа энэ болбоос харилцаа холбооны доголдолд орсон эхний адал явдал байлаа.
Ёолкноос өмнө гэрийн байршлаа баруун тийш цагийн бүслэлээр 0,13-н минутын зайд шилжүүлснээс шалтгаалж интернэт гэгчийг мартах дөхлөө. Интернэт шугам он гарж байж татагдахын гэнэ. Одоо жишээ нь Нээт-д сууж байна гэх мэт.
2-ын хооронд вайрлес авч шатсанаас гээд гүрийгээд л байна.
Энэ болбоос харилцаа холбооны 2 дахь доголдол байлаа.
Кабелгүй байх бас ч гэж гоёын байлээ шд. Антенн тавьцан Монгол ТВ-ээс бусдыг жирэлзүүлж үзэх содон л байлаа.
Энэ болбоос гутгаар доголдол байлаа. Ер нь ертөнцөөс хэсэг тасарсөөн.
Ийгээд хэсэг найз нөхдийн хамтаар баярлаж хөхрөлдөж бүжиглэж таанцалдаг баатар болж яваад поогоо хийвээ. Шил будаа хэ. Миний ертөнцтэй холбогддог үндсэн 5-н мэдрэхүйн нэг бүрэлзэх нь харилцаа холбооны доголдолд хамаарна гэж бодов.
Иймэрхүү харилцаа холбооны хямралтайгаар 2009 оныг үдлээ.
Та хэддээ 2010 оноо доголдол тасалдалгүй туулаад азтай хийморьтой туучаад өвчин зовлонг туугаад шантрал цөхрөлийг буулгаад амар түвшин суугаарай гэсэн ерөөл өргөе дөө.
Уг нь их гоё мээсэжний ерөөл бичсэнийгээ Элбэгдорж руу явуулсан чинь үг үсгийг нь засварлаж байгаад та хэд рүү явуулцан байна лээ. Үзсэн үү? Сүүлд нь эргээд уучлал гуйсан шүү хаа очиж гсн.
Мартсанаас мань таньдаг хэдийнхээ дугаарыг утсан дээрээ хадгалдаг байснаас ширхэг ч дугааргүй болсон. Таньж мэддэгүүд нь мань руугаа дохино уу, залгана уу, мээсэж шиднэ үү, зурвас илгээнэ үү? дур дурын аргаараа дугааруудаа өгөөрэй хө. Маний утас үнэгүй шахуу ярьдаг болчоод байхад нэг ч дугаар мэдэхгүй байх горьгүй хэрэг шүү.



Сэтгэгдэлүүд:
Маны утас нөгөө хэний утсанд байгаа байхаа.
Гэр ойрхон болж байгаан байна лэ тэгж байгаад нэг таарах байгаа.
Мань байнаа: Хэн гэдгий чинь залгоол мэдсий шүү.
Юки: Чи чэн скайтэл барьдгүү вилүү. Энэ хэдийн өрсөлдөөнд маниус л хожихийм даа.
Удахгүй том уулзах байх даа гэсэн өлзийтэй ерөөлийгн өргий
Эмби: чи амьд уу гэснээс доголдсоноос тасалдаагүй нь их юм
Тулга УБ: дан 10н ондоо ч биш цаашдаа насаараа доголдохгүй байх болтугай. тээ
nuli bartsad
ene jil bartsad tgol or morgv arilsan buizaaa kkkk
За барцадаа сайн гээжээ.
Үлдээж буй үгсээрээ өнө энхийн ерөөл дэвшүүлж
Блог анд чамтайгаа золгоё
Амар сайн уу?
Ирж буй жилдээ хүслээ биелүүлж, хөрөнгөө арвижуулж сайхнаас сайхан амьдраарай, найз аа
tetguurtee garcheenoo, nuxurt garcheenoo...kkk
Сэтгэгдэл үлдээх: