Энийг бичихэд жаахан оршилдож түүхээс дурдахгүй бол болохгүй шинжтэй.
Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах гэж анх удаагаа сүйдтэй жагсаал хийж эрх баригчдын нүдэнд өртөж шүдэнд зуугдсан нэг тийм өдөр АНУ-д 1857 оны 3-р сарын 8-ны өдөр болсон юм гэдэг.
Нөгөө л цалин бага байна, ажиллах нөхцөл хүнд байна гэж жинхэнэ хүнд үйлдвэрлэлийн үед цор цорхийж байгаад цагдаагийн хүчээр тараагдаж байсан байх юм.
Тэр явдалд хэмх цохиулсан цалин нэмүүлэх хүсэл нь 2 жилийн дараа ахин сэдэрч арай тайван замаар жил бүрийн энэ өдөр жагсдаг болж.
Сүүлд 1911 онд Нью Йорк-д нэг үйлдвэр шатаж 140 эмэгтэй үхсэн нь даарин дээр давс нэмж, 15.000 хүнтэй өргөн хэмжээний жагсаал болж, тэр нь үсэрхийлэн дэлхийгээр тарсан байгаан.
Коппенгаген хотод эмэгтэйчүүдийн эрхийг яах талаар конференс явагдаж Германы час улаан Социалист Клара Зеткин санал оруулсанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж нэрлэхээр болсон.
Клара Зеткин бол тухайн үед Францад янхануудын эрх ашиг зөрчигдөж байна гэж жагсаал цуглаан хийж манайхаар Баасан ажаархуу аргаар нэрд гарсан нөхөр юмсанж.
Гол гишгүүр хөзөр нь нөгөө л 140 эмэгтэйн үхэл яваал байж яваал байж.
Тэгээл хажуугаар нь дэлхийн 1-р дайныг эсэргүүцэж байна энэ тэр гэсэн ПИАР-ын шинжтэй жагсаал цуглаануудыг нөгөө л эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалагчид зохион байгуулсаар л байж.
1917 онд анх Орост 1-р айн дуусангуут энэ хувьсгалын үнэр ханхалж эхэлсэн байгаан.
Большевик жээндэрчин Александр Колонтай гэгч нөхөр Ленинг ятгаж энэ өдрийг албан ёсны болгоё гэж үзэж тараад амжилтад хүрээгүй ч, бүр сүүлд 1965 онд хэрэгжиж бүх нийтийн амралтын өдөр болж байсан байгаан.
За ингээд жинхэнэ гоё хэсэгтээ орлоо доо.
Дэлхийн 2 лут том гүрний хооронд жинхэнэ хүйтэн дайн өдөөгдөж байсан тэр үед Оросууд өөрийн СОЦ нийгэмдээ Америкт үүсээд олигтой амжилт ололгүй амаа алгадуулаад өнгөрсөн тэр өдрийг өлгөн авч хэрэгжүүлсэн нь нүдээ олсон хэрэг байлаа.
СОЦ нийгэм хүмүүст ийм сайхан ээлтэй ханддаг, КАП нийгэм муухай хойт эцэг шиг гэж харуулах Март8 гэсэн энэхүү алхамыг хийсэн байгаа.
Тэгэхэд АНУ зүгээр суусангүй. Хүйтэн дайны урдаа барих зэвсэг болгон үндэслэсэн гэнэн Цайлган НҮБ гэдэг байгууллагаараа дамжуулж, Март8 гэсэн энэ өдрийг тэмдэглэхийг албан ёсоор цуцласан шийдвэрийг 1975 онд гаргасан байгаан.
Энэ бол ойлгомжтой Европын КАП СОЦ улс орнууд Март8-ын нүргээнд нийтээрээ уусаад эхэлж байсан учир зайлшгүй зогсоох хэрэг гарнаа даа.
Энэ болсон явдал худлаа гэвэл одоог хүртэл тэмдэглэж байгаа орнуудыг нь хараарай.
Дандаа Куба ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд Хятад Серб Чех Вьетнам Унгар гээд хуучнаар СОЦ-ын егзөр улсууд.
Үүнээс тэмдэглэхээ албан ёсоор больсон улс нь Армян Монгол.
Яагаав Багабанди ерөнхийлөгч байхдаа энийгээ одоо болио гээд зарлиг гаргаж, 6-р сарын 1-ийг Эх Үрсийн баяр болгоод архи уудаггүй өдөр болгож ирээд зарласан шдээ.
Хэзээ энэ зарлиг цуцлагдаад өнөөдөр ийм их хөлийн юм болоод байгааг ойлгохгүй байгаан.
Ер нь энэ өдрийн утга агуулга нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зөрчилгүй болгоход чиглэдгээс биш, Орос Монгол шиг нэг өдөр зулайг нь гялтайтал баярлуулчаад маргаашнаас нь дээрэлхэж эхэлдэг зориулалттай эд биш шиг байгаан.
Орос Монгол хүүхнүүд гэж давруу гарууд нэмээд нэг унивирсал даврах өдөр болгож гүйлдээд, харчуул нь гэж асар найрааны гарууд өлгөж аваад паартийдаад байх шиг.
Нэхх нуршчихлаа.
За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Монголд хүчингүй өдрийн мэндийг хүргэсэн.
Битмин



Сэтгэгдэлүүд:
ИЙ АЙЖИЙ ШҮҮ
ЭСҮҮЛ ЭРХИЙГ ЮУ ЯАХ ТАЛААР ЮМ УУ ХИХИ
ЭЭГИЙ ЕӨГИЙ НЭР ХҮНДЭЭ УНАГАХГҮЙН ТУЛД ЮМАН ЧИНЭЭ ТООХГҮЙ БАЙГАА БАЙХӨӨ
margaash end neg club-d int women's day-g temdeglej bgam bn lee, anh udaagaa
yur ni bol diilenh ni ni euvropuud ordog gazar bolhoor temdeglej bga bh gej bodson l doo,
uul ni endehiihen yu bdagiig ni ch meddeggui sh dee
Зус юмаа.
Гайлвайна. Баяр биш бол биш тэгөөл болоо хэ.
Санаад баяр хүргэе
Ene chin tsaanaa ih uchirtai, avtsaatai um shig bayaruud baigaam shuu.
Анх Америкаас үүсэлтэй гэхээр Би ч муу нэр луу данстай хаяахан тогооны хүнийхээ тоосыг үлээчдэг харчуудаас л улбаалж Жээндэр энээ тэрээ гэж гарсан юм байх гэж боддог байсан ш дэ.
Мань Энэ жилийн Мартыг
ийм уриатай тэмдэглээстэй.
Умарт Тас март
Уугаад таг март.
Мэдээлэл Мэндчилгээ хавсарсан Сайхан Нийтлэл Болжээ. Хурай Хурай.
Бүсгүйчнүүдээ баярын мэнд.
Гайхлаашд.
дээр үеийн социалист орнууд л тэмдэглэдэг байсан тухай байхад л америк эмэгтэй мэдэхгүй байна гэх юм.
америкт тэмдэглэдэггүй тэгээд хүмүүс нь мэддэггүй гэж ойлгогдохгүй байна гэхээр мээкээ гэдэг нь үнэн болж таарлаа.
бас ...Германы час улаан Социалист Клара Зеткин... гэснийг ойлгосонгүй . час улаан Социалист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ
Сэтгэгдэл үлдээх: