18-н ойртонгуут л блогоо санадаг нь сайны ёр уу муугийн ёр уу. Аль нь ч байсан маний хамаатан дөө.
Тэр нэг Солонгос Ануушын тоглосон ямар кануу билээ тэрийг үз гээд гэрийх нь рэкээтлээд засгийн эрхийг атгасан. Гэхдээ кануу ярих гээгүй болохоор хамаагүй.
Бичиж эхлэх гэсэн аргаа олохгүй нь бас төсөөрсний шинж үү гэвэл бүр эргүү болох нь.
Шууд эхлэе.
Манай ерөнхийлөгч ахын санаачлан буй их сургуулийн төлбөрийг засаг даах гэсэн дээр санаа оноогоо шиддий муу гээд.
Маньд бол хамгийн утгагүй зүйл энэ мэт санагдлаа.
Яахав Монголд Их сургуулиудын сургалтын систем уналтад ороод, дэлхий жишиг байтугай СОЦ нийгмийн 70-аад онд ч гологдохоор болоод ирсэн байгаа учраас шинэчлэл хэрэгтэй. Ер нь ихэнхи нь худалдагч бэлтгэх дамжаа юм уу даа.
Гэхдээ төлбөргүй болгох гэсэн шийдэл утгагүй хэрэг. Хэн сайн сурсан нь төлбөрөө засгаас даалгана гэх юм.
Яг юу сайн сурсан нь гэсэн үг юм бол? Хичээл? найраа? авилга?
Ардчилсан намыг залуус илүү дэмждэг гээд тэдний саналыг татах гэсэн санаа гэж үзсэн ч эргүү хэрэг.
Одоогийн тогтолцоогоор бол харин ч жинкэн утгаараа авилгал, чанаргүй сургалтын үлгэр дуурайлал болно. Дэлхий дахинд.
Яагаад гэвэл:
1. Засгийн тэр сургалтын төлбөр даах мөнгө төгрөгийг хэдэн ажхуун нэгжүүд л татвараар төвлөрүүлж байгаа. Масс бол зөвхөн Ажхуун нэгжүүдийн бий болгосон баялагийг бүтээхэд оролцогсод, хувь хүртэгсэд учраас төдийлөн онц ач холбогдолгүй. Яагаад энэ өнцгөөс авч үзсэнийг доор тайлбарлана.
2. Боловсролын системийн гажуудлыг эндээс бий болгоно. Ямар нөхцөлд төлбөргүй оюутан авч, түүнийхээ төлбөрийг засгаас төлүүлэх вэ? Одоогийн сургуулиуд магадлан итгэмжлэл яаж олж авсан яг тэр аргаараа тогтоод үлдэнэ.
3. Төлбөргүй шийдэлд хүрэхэд хамгийн хялбар арга бол авилга гэдгийг сүүлийн 90н жилийн туршлагаараа хангалттай нотлосон улс. Энэ сүлжээ дээрээсээ доороо хүртэл үргэлжлэнэ.
Сургууль эрхээ авахдаа яам руу
Оюутан тэтгэлэг авахдаа багш руу
Оюутныхаа төлбөрийг засгаас авахдаа... гэх зэргээр сүлжээ шиг ажиллана.
4. Хэн сайхан бэлэн боорцог байхад гурил нухаад зогсож байдаг юм тээ. Энэ утгаараа чадварлаг залуусыг бэлэнчлэх сэтгэлгээнд оруулах гол алхмуудын нэг бараг хамгийн томруун нь болж данхайх биз.
5.Үнэгүй хэдэн оюутнаа малласан шиг, дээшээ цаасан тайлан шидсэн шиг суухад хөгжил дэвшил гэж яриад ч хэрэггүй.
6. Ингэж бэлтгэгдсэн боловсон хүчин нөгөө татвар төлөгч буюу баялаг бүтээгчдэд хэр бүтээлч хүчин болж очих бол?
Харин миний бодлоор энэ асуудлыг шийдвэрлэх арга бол харин ч эсрэгээрээ байх гэж бодож байна.
Сургалтын төлбөрийг харин ч нэмэх хэрэгтэй.
Элсэлтийн шалгалтаар элсэгчид 2.000 доллар
Хандиваар буюу шууд төлбөр төлж орогсод 3.000 доллар байдгийм уу яадгийн.
Харин дээрхи төлбөрүүдийг цуглуулснаар сургууль хангалттай орлоготой болж, Тэтгэлэгт хөтөлбөр явуулах боломжтой болж эхэлнэ.
Үнэхээр чадалтай хэд нь засгийн хармаанаас биш, сурахымсан гэсэн нөгөө хэдийнхээ төлбөрийн илүүгээр сурах нь.
Ямар давуу талтай юм гэвүүл:
1. Болсон болоогүй сургуулиуд зах зээлээс арчигдана. Хэн мөнгөө цаг нөхцөөлгийн газар хашигдахын тулд үрэхийн. Тийм үү.
Жижиг сургуулиуд нэгдэж эхэлнэ. Нэгдэхдээ бүтэхгүй сургуулиудаа гээгээд явна. Нэгдэхдээ өөрсдийн давуу тал чадамж, бааз сууриа нэгтгэнэ. Чанартай сургууль болжээж төлбөр хурааж оюутан хаших эрхтэй болох учраас. Энд бол тэдээс доош оюутангүй бол сургууль болох эрхийг хязгаарлаад өгөх хэрэгтэй хэ.
2. Хэнийг ч хахуулдахгүйгээр мөнгөө төлөөд, хүссэн сургуульдаа орох боломжтой болно. Авилга нэг шат багасах нь тийм үү. Дагаад сургалтанд хандах хандлага өөрөө тэгширнэ. Цонхоллоо гээд УРА гэж биш ПДА гэж орилдпог болно.
3. Халтар Малайзад 2-3 минган доллар төлөөд сурахад юу ч биш л байгаа биз дээ. Тэрнээс лав дутахгүй байвал дотроо сургуульд сурах хүсэл байж л таараа. Өнөөдөр сургалтын системд итгэхээ больсондоо л тэр юм.
4. Мөнгөтэй, гэхдээ мөнгө нь ил орсон мөнгөжсөн сургууль наад зах нь хэдэн сандал ширээ, компүүтрээ солино. Лабартоороо сэргээчнэ. Чадалтай багш мөнгөөр зодоод авчирчина. Энэ салбар өөрөө эрүүлжиж өөрөө хөгжих болно.
Ер нь Монголын бүх хүн оюутан дээд боловсролтон байна гэж юу байдгийн. Толгой чинь тэтгэлэгт хүргэж чадаагүй, төлбөрөө ар гэр чинь дийлэхгүй бол 4-н жил тэнд сурсан нэртэй явах хэрэг байна уу? Явж ажил хий, амьдралаа дээшлүүл. 3000 гэвүүл харин ч бага байна.
гэсэншүү юм бодогдлоо. Яаруу бичсийн.
Юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
Наанадаж л Улаанбаатар үзцэн том гар ай.
За ингэхэд анд сайн уу, юу хийгээд чимээгүй алга болоодийна. Хаагуур ямар юмаа өшиглөөд гүйгээд байна.
1t. Ajilgui zaluuchuud ixedvel yaxuu, 7.1 bolno. Tiim boloxoor bolson boloogui yaj iigeed oyutan nertei salgalaad baijileeg. (11 jil togsogchdiin 85%n' deed surguul'd ordog)
2t. Bolovsrol ooroo mongony zax zeel bolson, erx barigchid bugd ix deed surguul'tai toxioldold tatvargui mongo erguuldeg gants gazar chin' surguul'
3t. Songuuliin dun garaxad yalagdal, yalalt n' xodoonoos irj surch bui oyutny toogoor xelbelzdeg geed l bicheed baixym baina sh dee.
bitmind bayariin mend
1.Их сургууль
2.Богино хугацаат их сургууль
3.Коллеж
4.Мэргэжлийн сургууль
гэх мэтчилэн. Монгол хүмүүсийн нэг муухай зан байдаг юм шиг байгаан. Бүгд өөрсдийгөө бусдаас илүү гэж боддог. Тэр нь бас хийх юмгүй хэдэн тэнэг гаруудын амны байнаас болдог ч байж магадгүй л юм.
За дээр дурдсан сургуулиудын тухай тайлбарлахад үнэхээр толгой сайтай нь бол Их сургуульд орж байгаа юн. Тэгээд толгой нь хүрж байгаа хэрнээ хөрөнгө мөнгөний асуудлаас ч юмуу болоод их сургуульд орж чадахгүй байгаа нь богино хугацаат 2 жилийн сургалттай их сургуульд орж байгаан. Коллеж гэдэг нь бол дунд сургуулий төгсөөд шууд ороо л 5 жил сурдаг. Сураад төгссөнийхөө дараа бол харин жинхэнэ мэргэшсэн гар болдог юм шиг байгаан. Надаа энэ коллежийн систем нь их таалагдаж байгаа. Хотын төвөөс хол хөдөө энд тэндгүй байрладаг бараг л ваакуумжилсан сургалт гэж хэлэхэд болно. Ийм газар 5 жил сурахад бол багагүй зүйлийг бодож өөрийгөө ухаарах болуу гэж бодож байгаа.
Мэргэжлийн сургууль гэдэг нь бол 2 жил сурж төгсөөд дараа нь шууд ажилд орох жишээтэй. Миний харж байгаагаар бол мэргэжлийн сургуульд жоохон толгой муутай нөхдүүд ордог юм шиг санагдсан. Гайгүй толгойтой юм хийдэг гарууд ч бас байгаа л даа. Тэд нар нь мэргэжлийн сургуулий төгсөөд их сургуульд шалгалт өгөөд үргэлжлүүлэн сурж болно.
Монголд жижиг дунд үйлдвэрлэл маш ховор юмаа. Тэр нь юу гэхээр монголдоо үйлдвэрлэсэн нэг зүйлийг дагнан ажиллах тийм газрууд их ховор. Ядаж л цагаан идээ боловсруулах үйлдвэр гэж байхгүй, хэдэн ноолууран хувцас хийхээс өөр хувцас үйлдвэрлэх газаргүй, малын арьс шир бол жилд хэд хэдэн тн-оороо л гарч байгаа гэж бодохын хямдхан гутал ч юмуу үйлдвэрлэдэг жижиг компани байж болий ш дээ. Гэтэл бүгд л нөгөө эдийн засаг, менежмэнт-ийн чиглэлээр сураад л төгсөөд дээр бичсэн байсан шиг дэлгүүрийн худалдагч л болж байгаа. Хороололд дэлгүүрт худалдагч хийж байгаа сайхан залуучууд чинь уг нь Монголын маань ирээдүй шүү дээ. Тийм газар тэгээд л зүгээр зогсоод байж болохгүй ээ. Хэдхэн сая хүнээс хэтэрсэн агуу том зах зээл яриад л, эхлээд энэ 3 сая ч хүрэхгүй хэдэн хүнээ бүгдийг нь дутагдах гачигдах зүйлгүй болтол нь сайхан амьдруулах юмсан. За ингээд бичээд байвал ч их л юм байна. Ямарч байсан энэ 3000 доллар болгох гэсэн санааг бол дэмжиж байна шүү.
Сэтгэгдэл үлдээх: