Эдийн засгийн караант

Мань гэртээ караантаа дэмий гоожуулах ихээ дургүй. Аль болох бага гоожуулж, ус цасанд хагас дутуу орж байх жишээний. Осолдохгүй савангаа арилгана.

Мөнгөндөө таталдсандаа биш харин Туулын уснаас арай олон жил уучмаар санагдсандаа тэгдэг царайтай. Би урсгахад л бүр дуусчхийм шиг санагдаад байдаг юм.

Гэтэл зарим нэг хүн сонин боддог байгаа юм.

Ямар ул мөргүй алга болгож байгаа биш, Зүүнээс нь аваад баруун руу нь урсгаж байхад ч юм уу эсвэл Цэврээр нь аваад жаахан шаргалтуулаал урсгаа биз. Байгаль өөрөө цэвэршүүлэгч гэхийн билээ.

Ямар ч байлаа гэсэн маниуст хэрэгтэй тэр дундаа амин хэрэгтэй эд гэдэгтэй аль ч ямаа маргахгүй биз.

Гэтэл одоо яаж байна.

Бараг караант бүрээр асгаж цутгаж байна. Зарим газар яаж ч хаагаад дусаалтай, өдөржин шөнөжин асгаатай.

Айлуудыг харий.

Гэр хороололд бол гицүү шд. 40-ийн бидоон, канийстр гээд байгаа юмандаа усаа чүү чамай зөөж ацраад гамнан гамнан хэрэглэдэг байх. Яахав цөөхөн хэдэн айл гүний худагтай л юм байгааз.

Орон сууцанд зарим нэг мэр сэр хүмүүс гамнах нь гамнанаа. Дийлэнхи нь УСУГ-аас л урсгаж байвуул би бас урсганаа гэсэн сэдэлтэй.Гэртээ бочкийнийхоо, караантныхаа ус алдалтыг сэтгэл гаргаад зогсоочиж, засчиж дийлэхгүй улсад усны нөөц даацын тухай хэлээд ч нэмэргүй мэт.

Байгууллагуудыг харий.

Хувийн хэдэн хэвшлүүд бол өөрийх нь хармаа хоттой холбоотойм болохоор энэ тал дээр ихээ анхаардагт нь талархмаар. Нойлоо цэвэрлэцэн элдэв дусаалгүй үнэр танаргүй.

Төрийн байгууллага майгууллагууд бол авах юмгүйг бараг бөөгд мэднэ. Төрийн нэртэй болохоос эзэнгүй шахуу газар эзэнгүй шахуу хэдэн гарууд эзэнгүй дан ус шоржигноостой нойлдоо гадны хүн 100 гээд суудаг нь нүдний өмнө зуралзаад өнгөрч байна. Тэнд ер нь караант байдаггүй байхөө.

Жил тутам жийрэг эрзээн, 4-н жил тутам караантыг нь солиод ямар ч нэмэргүй.

Жишээ хэл гэвүүл чадий шүү. Үнэн шүү.

Ер нь караант гэснээс айлууд ихэвчлэн Гитадын хулхи караантыг захаар нэг байдаг болохоор арай танил дотно санагдаад авчдаг шиг санагддын. Тэгээл нөгөөх нь удалгүй ус алдаад унана. Тэглээ гээд манай хэд ус алдаад байна гэж тоожоогоо ч юм байхгүй.

Орос караант гэхээр нэхх бакь төмрөн сүртэй харагдахаас маангар болхи эргүүлэх гэж дийлдэхгүй. Онгойсон бол онгойсон хаасан бол хаасан бандан тас байхын.

Амээрк барууны караантнууд хүмүүсийн хэрэглээнд тохриуулж хийдгийн болохоор арай гарт эвтэйм үү гэж бодоод нэг тийм караант сонгосыншд уул нь. Хэр байхнуу тэгээд.

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

 

Сэтгэгдэлүүд:

1. org (зочин) | 2010-03-23 11:14:57
тийм шүү. Усаа шууд утгаар нь гамнахаас гадна усны эх үүсвэрээ ч хамгаалж алалцмаар л байна
2. Shinjukugiin modon ... (зочин) | 2010-03-23 11:48:35
Za bitmin ahaar yu bna. Ajil turul sain? Mani tolgoidoo hanz ene ter jiheed l suuj bna. Zuv yum bichij. Kk mani end gaigui sain hemnej surch bgaashd. Ochij bgaad heregjuulehees...
3. Битмин | 2010-03-23 13:18:14
Орг: Ус ч яахав тийм ээ
Модон...: Хэн гэдгийг чинь мэдсий шүү
4. ЗОРИГТ8 | 2010-03-23 13:57:15
Караантны бизнес эрхлийдаа
5. showtimerr | 2010-03-24 08:12:47
Mani ni ch usiig uuxaas uuruur xereglevel nugel gej bodoj suudag xun dee
6. Шинэков | 2010-03-24 08:24:01
Ус чандмань эрдэээн.
7. Baatartsogtiin nagats (зочин) | 2010-03-24 09:41:41
nuhur us yarichihav uu uls tor yarichihav uu.
ali ali ni bololtoi
8. Badman | 2010-03-24 11:07:51
Санал нэг байна өө
9. TsTsT (зочин) | 2010-03-26 18:11:37
Shudee ugaahdaa yadaj usaa haachdag bol. Zalhuudaa baidag baih oo.
10. Нутаг (зочин) | 2010-04-01 09:56:07
Мань бол машинаа. Хуртэл усгуи угаадаг болциин ш дээ.тер тухаи сонсож баисан уу?
11. Нутаг (зочин) | 2010-04-01 09:57:42
Энэ битмиин битмиин зардаг уу?
12. симба (зочин) | 2010-04-07 11:47:23
үнэн шүү, хэмнээрэй та минь ээ. усгүй бол үхэл
13. KRAMER18Eunice (зочин) | 2010-08-26 09:53:53
Left you some heart on my blog, hope this should aid students. What companies would help people in creating? I could offer to buy the online essays.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.