Мань хэд тэгээд уугаад л байлаа. Авгай хүүхэн архи дарс амьдралын сайхан муухай гээд яриа бол жамаараа үргэлжилж байсан.
Улс орны хөгжил, Монгол бахархал болоод ирсэн мань хяхраа явцан.
Гараа цээжин дээрээ авч зогсжугаад:
-Үхсний чинь хөгжил гээ хөнтөрцөн. Бас дажгүй хундаганы үг шүү.
Тэгээ цаашаа дэвцэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгааш дээ.
Таануус юу гийгүүлсэн гээд энд тэнд, хэн барьсан нь мэдэгдэхгүй байшин харчаад хөгжиж байна гэж боддын. Байшин бариад газар ухангуут хөгжинө гэдэг үлгэр аль ч ард түмэн зохиогоогүй байгаа шүү.
Гэж эхлээд Ер нь хөгжиж байгаа оронд ТӨР нь биш ХҮН нь баяждаг юм. Бэлэн мөнгөөр биш мэдлэг чадвараар баяжиж байдгийм. Монгол гэж цээжээ дэлдэх, буланд зогсоод бөгсөө ухахаас нэхх дээрдэхгүй сэтгэгдэл төрдөг болоод удлаа.
Монгол бахархал гэж юу ийн. Түүх үү? Уламжлал уу? Чингис-үү?
Түүх гэдэг чинь тэнд бичигдээд дуусчдаггүй юм. Одоо ч үргэлжилж л байгаа. Түүхээрээ бахархана гэдэг чинь үргэлжлэлийг бахархалтай авч явахыг хэлдийн.
Уламжлал гэдэг чинь хэзээ ч хөгждөг, өөрчлөгддөг. Хувьсдаг зүйл. Наад зах нь уламжлалаа хамгийн сайн сахиж байгаа нэртэй таг хөдөөний айлд гүйгээ ороход зууханд тээглэж унахаас тулганд тээглэж унахгүй гэх жишээний.
Тэр Чингис чинь юу ийн. ХҮН. Монгол ХҮН. Мундаг ХҮН байж.
Чи юу ийн. ХҮН. Монгол ХҮН. Шалихгүй гар л байхгүй юу.
Чингис гэж байлдан дагуулж, алж хядсанаараа биш дэлхийг хүмүүжүүлснээрээ Мянганы хүн болсын.
Хар. Тэр хүн орчин үеийн бараг аль ч улсад байхгүй шашны чөлөөт орчинг 800н жилийн өмнө бий болгосын.
Улс хоорондын дипломат харилцаа элчин сайд гэж юу байдгийг зааж өгсийн.
Мэдээлэл хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг дэлхийд ойлгуулж, бараг одоогийн шуудангаас ч хурдан буухиа элч довтолгож байсын. Мэдэх үү.
Тэгээд Чингис ямар хүн байсын?
Тэр Хятадад зурагдсан хаванд идэгдсэн царайтай хүн үү? Ядамсүрэнгийн зурсан "Хар Чингис" байдаг дүрүү? Исүүл ярвайцан хүрэл баримал мөн үү?
Чингисийн дүр царай төрхийг мэдмээр байвал толинд өөрийгөө харчих. Тэр чинь дүрээрээ. Монголчууд өөрсдөө Чингис ямар хүн байсын тэр дүр нь мөн.
Гадаадаас хүн ирээд Чингис чиэн ямар хүн байсын гэвүүл тэр хужа зураг руу биш гудманд дурын тааралдсан хүнээ зааёиж бас болох нь.
Харахнээ. хаа сайгүй Чингис, Архичин Чингис Авилгачин Чингис, Арчаагүй Чингис
Гэж шүлсээ үсчүүлж үсчүүлж суухад хөл нилээн чилсэн байж билээ.
Та хэд юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин



Сэтгэгдэлүүд:
ovoo tavial suugaa yum baishdee blogtoo.....kkk
ochij bichlegee zasiidaa, chamaig chen tetguurt garsan yum bichchixsen bx shuu...kkk
za oroooroi xu, bas 19 nii bichlegt orood namaig gants shop! xiilgechix.
Unengeesee bayarlaj bgaa neegch amitan alga
Хүн, Монгол Хүн, Сайн хүн байхын төлөө дор бүрээ хичээедээ.
Саар явахад ч Чингис
Чингисийн нэрийг юм бүхэн дээр л гаргах юм даа
Жиргээ: Чи мээн жиргэж өгчээ нээрээ.
Паул: Харин тхх
ТЛГ: Хэний? чиний юу? гсн хэхэ
Бадмаа: Муу Чингис мээн юу вайна. Хүн тэгээд уухаараа хамгийн ойрхоноо л ярьдышдээ.
paulchris: namaig xelee yu? betmeeniig xelee yu?
bi ch neg dor 6 tavichij, getel ene xun tsag tutamd l tavina geed bgaa xun dee
Жиргээ - чи өнөөдөр ямар их филсофдож байнаа.
15-Betmeen: tlg chini mulguu bishee,...bla...bla geed mongol xelee martsan mondi, tegvel orosoor orchuulaad umshaad uz, oilgox bolno
Сэтгэгдэл үлдээх: