Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх улаан далбаатай
ХУ намын байшинд
Эртээ урьдын цагт энэ улсын
Эцэг нь байсан ерөнхийлөгч Энхбаяр
Энэхэн цаг хугацаанд
Энэ улсын эх нь байсан ерөнхий сайд Баяр 2
Ардчиллыг жийж
Ард иргэдийг бухимдуулж
АХ намынхныг захирч
Аж төрөн суудаг байжээ
Тэд Тавин жил тэнэж
Таван жил дотноссон 2 билээ
Өдгөө Энхбаяр Алтан загасны өвгөн шиг амьдарч
Өмнө нь Баяр Алтан загасны эмгэн шиг авирлаж байсан юмдаг уу даа
Нэгэн өдөр ерөнхийлөгч стресээ тайлахаар далай дээр очоод
Тороо усанд тавихад үнэн азтай наасан шууд л
Алтан загас баригдаж хүний хэлээр ярихад ерөнхийлөгч харин шок наадийн
Өчнөөн л газраар томилолтоор явахдаа
Өөрөө ярьдаг үзэсгэлэнтэй загасыг үзээгүй гэнэ
Алтан загас амь гуйж,хүсэл бүхнийг нь биелүүлхээ амлалаа
Сэтгэл хоргодон хоргодон үзэсгэлэнт загасыг усанд нь тавиад
Салхи мэт намын байр руугаа чавхадан очоод болсон явдлыг Баярт тоочиход ийм сайхан боломжыг алдлаа гэж зэмлээд , явж очоод надад ерөнхий сайдын суудлыг гуйгаад ир гэлээ.
Энхбаяр шар дээлээ өмсөөд замдаа гандангаар орж нэг залбирчихаад далайруу гараад шидчихлээ
Хүндэт Ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү та?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв? гэхэд
Энхбаяр эвхэрч мөргөөд ингэж гуйв.
Ахиухан идэж уухад минь
Алдааг минь засаад явчих хүн хэрэгтэй байна тиймээс энэ хүнийг Ерөнхий сайд болгож өгөөч гэж гуйжээ.Алтан загас хариуд нь зорьж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ. Эрхт тэнгэрийн өршөөлөөр тэр хүн ерөнхий сайд болно гээд усруугаа орсон гэнэ.
Харин ерөнхийлөгч буцаад ирэхэд Баяр аль хэдийнээ ерөнхий сайд болчихсон жоохон бүлэнцүү Ура Ура гээд хашигираад сууж байсан гэнэ.Гэвч Баяр Ерөнхийлөгчийг хараад эргүү тэнэг амьтан чи иймхэн юм гуйгаа юу.Загсанд буцаад оч залбирч гуйгаад ир.Тун удахгүй сонгууль болох гэж байна 76 тойрогын эхэнх суудалыг манай нам авах ёстой тэгвэл миний нэр хүнд өснө гэжээ. Энхбаяр дахиад л өнөөх шар дээлээ өмсөөд далайруу пинзадлаа.
Хүндэт ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв? гэхэд
Манай Баяр уурлаж
Маш ихээр зэмлэж
Урд загнаснаас илүү
Уугаад агсан тавьлаа.
Гэвч тэрний зөвөө.Энэ улсын эрх мэдэлийг Баяр бид 2 баруун зүүн гартаа авахгүй бол ямар ч жаргал алга.Сонгуулиар76 тойрогын эхэнх суудалыг манай намд өг гэж хэл гэж Баяр намайг явууллаа гэжээ.
Энхбаярыг буцаад ирхэд нам нь үнэмлэхүй ялалтыг байгуулаад намын нөхөд нь Баярыг шүтэн урлаг соёл, спортын оддоор хүрээлүүлэн чанх дэргэд нь Ариунаа гавъят эгээ л эхнэр мэт патиараан татуулаад “Өглөө шиг эх орноо” дуугаа Өндөр үнээр захиалан хийлгээд Сүхийн талбайд сүрийг бадруулан аяалгуулан харагдлаа.
Нэр хүндийг олж авсан Баяр одоо энэ хүн надад хэрэггүй , ерөнхийлөгчийн суудлаас ховхлож агтны хашаа сахиулж адуу мануулахаар явуулъя гэж бодсон бололтой.Урьдхаасаа илүү догширч Энхбаярыг дуудаад загасанд буцаад оч залбирч гуйгаад ир,Оюу толгой ,Таван толгой ,Ерөнхийлөгчийн толгой Ер нь МОНГОЛЫН БҮХ ТОЛГОЙГ захирач мэддэг хамгийн том хаан болмоор байна.
Дээр нь монголд 10,000 хужааг оруулж ирээд өөрийн гарын дор алтан загасны хамтаар ажилуулмаар байна гэлээ.Үүнийг сонсож зарим хүмүүс:
Ховдог санаа хэтрээд МАХНын нарийн бичиг байсанаа мартав уу?
Хоолонд их цадаж галзуу өвчин тусав уу ? гэж халгалав.
Харин өнөөх үгийг сонсоод ерөнхийлөгч түүнийг буруушаав ч үг хэлж чадсангүй санд мэнд дахиад л шар дээлээ нөмрөөд л гүйлээ дээ.
Сүйлийн долгион цалгиж сүйд болж байсан гэнэ.
Хүндэт ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү бас ?
Ямар ядаргаатай юм бэ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв? гэхэд
Энхбаяр бүх зүйлийг хэлэхэд алтан загас хариу юу ч хэлэлгүй сүүлээ ганц шарваад далайруугаа орсон гэнээ.
Харин алтан загас өгөөмөр сайхан сэтгэлтэй байсан тулдаа тэр хоёрын аль альных нь Эд хөрөнгийг нь үлдээж гэвч Эрх мэдлийг нь булаан авсан ажээ. Харин одоо:
Энхбаяр гомдол мэдүүлж
Гэрийн мухар сахина
Баяр өвчин ярьж
Эмнэлэгийн мухар сахидаг болсон гэнээ.
Мөнгөнөөс үнэтэй эх орныг минь удирд гэж
Монголын иргэд итгэл өгч сэтгэл дэвссэн
Хариуд нь эх орноо харийханд худалдах гарцыг нээж
Хахуул авилгалын үүдийг нээсэн тэр хоёрт
Ард түмэн нь гомдон уйлдаг юм гэнэ.
Эх орон нь буглаж гомддог юм гэнэ .Ийнхүү үлгэр амар сайхандаа жаргадаг бол энэ үлгэр харин амар сайхандаа жаргаж чадаагүй юм гэнээ.
А. Мөнгөн-Зул 2010, он 03.23



Сэтгэгдэлүүд:
Эсүүл Битмин Мөнгөнзул хоёр хамтран болоог хөтөлдөг болцым уу.
Сэтгэгдэл үлдээх: