Ухаантай Колянууд

 

Дээхнэ зурагтаар нэг хөөрхөн эрихлаам гарч байсныг бүгд санах байх.

Нэг залуу хүүхэн найрах санаатай суулгацан тэрийг бархасбадь энийг 7-н бурхан ингэдэг эднүүс гээд үнэн сансрын сансрын юм яриад байхаар нь хүүхэн “чи ямар ухаантай юм бэ Коля” гэдэг тээ.

Гахх. Андуурцан ухаантай Колянууд Монголд түг бумаараа шавьж шиг арзалзаж байдаг.

Наад захын хамгийн ойрхон жишээ гээд дурдвал.

Монгол хөөрхий далайн боомт байхгүйгээс ихэнхи бараа бүтээгдэхүүнээ Синга боомтоор дамжуулж зөөвөрлөдөг. Далайн тээвэр хамгийн өртөг багатай тээвэр учраас тэгэх нь аргагүй хэрэг.

Монгол мэргэжлийн хяналт ч гэдгийм уу газар нь яаг цаанаасаа боомтоор орж ирсэн үү үгүй юу гэдгийг шалгадгийм уу яадгийн шалгаад ч чаддаггүйм уу.

Манай хэд нь Хятадаас аваад оруулж ирэнгүүтээ Амээрк Итаал гэж ирээд зарж алдана. Монголчууд яахав дээ.

Күэ наад зах нь Юнивэрс бэст сонгс дээр Ариунаа эднүүс юм хэлэхээр дүлэгнээд байснаа Рагу юм дугарангуут нахилзаж инээгээд байдаг зангаараа ХАХ Амээрк гээд шавааралддаг.

Манай гарууд яахав төрөлхийн араншин хойно яалтай. Харин тэр бийзнээс хийдэг нэртэй нөхдүүд яг тэр чиглэлээрээ цаашаа дагнаад хоолоо олж идэх гэж байгаа нэртэй мөртлөө хэдхэн хэрэглэгчээ хашраахдаа гарамгай. Үндэсний үйлдвэрүүд нь бүр дор.

Хаанаас хог ацарч хольж угсарч савлаад луйвардахаа сайн мэддэг. “Уудаг усандаа баана” гэж энэ шдээ.

Хэдхэн нэр бүхий газрууд үндэсний үйлдвэр нэрийг дөнгөн данган шорооноос нь гаргаж явдаг.

-Өнөөдөр ашиг олж байвал хор ч зарсан яахав. Тийм үү? Чи ямар ухаантай юм бэ Коля.

Үүнийг дагаад Гааль, Мэргэжлийн хяналт, Оюуны өмч, стандардчилал хэмжилзүй энэ тэр гээд лаг гуншинтай газруудын нүүр царай илхэнээ бий болно.

Гадуур та нар хараарай “Сайра” гээд савлацан загас байгаа. Гадна талын шошгыг харахад л ямар хэмжээний хулхи эд болох нь тодорхой болно. Тайлбарлая. Хэвлэл хийхэд 4-н өнгөөр бүх өнгийг салгаж гаргаж хийдэг юм.

Гэтэл тэр консээрэвний яарлик өнгө нь зөрцөн, бүрзийцэн зүгээр нэг офсэт цаасан дээр тууцан байгаа зэрэг нь харагдана.

Хятадууд хичнээн хулхи ч гэлээ тийм хэмжээний мяа яарлик наахгүй шд. Манай гарууд л шошгогүй эсвэл малд зориулсан гэсэн шошготой оруулж ирээд хуулж хаяад муухан үйлдүүрт шошго хэвлүүлээд наагаад зарж байгаа гэж бодож байна.

За тэгвэл иймэрхүү хог хил даваад вагонд ачигдаад, агуулахад хадгалагдаад, дэлгүүрт нийлүүлэгдээд, лангуун дээр тавигдаад, мань худалдан авталхи энэ бүх шатанд тэр том гуншинтангууд хаана нь байсын.

-Манай байгууллага ийм тийм лаг лаг юм хийгээд ингэсэн тэгсэн. Хууль бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоодог. Хөөх тийм үү? Чи ямар лаг ухаантай юм бэ Коля.

Энэ жишээнд татагдсан Сайра оруулж ирдэг гарууд, шалгасан мэргэжлийн хяналтын газар нэр хүнд унагалаа гээд шүүхдсэн ч болно шүү.

За тэгээд яриад байвал мундахгүй олон ухаантай Колянууд байгаа.

Сая таван зуу тойроод гэхэд нэхсэн, нэхүүлсэн, нэхүүлэхээр турхирсан гээд овоо олон төрлийн Колянууд бий нь бий.

За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. Badman (зочин) | 2010-05-14 13:02:26
1-t
2. Badman (зочин) | 2010-05-14 13:02:39
2-t
3. Badman (зочин) | 2010-05-14 13:03:03
Одоо бүүр гурууд орчлоо
4. mimmi (зочин) | 2010-05-16 18:09:04
huuye vitminee sain uu? ashgui ingej neg digital gertee salhi oruulah gej.
kolyanuudaas zalhaad, zarimaas n oi gutaad, daanch yaj bur moson salj hagatsah argaa medehgui l yavaad baina. ooroo bas heterhii uhaantai kolyamaa bolhcihguig hicheegeed l, medehgui yuman deeree zagas tsarailaad l tuugaad yavna da gej..
5. Хожуул | 2010-05-27 06:34:49
Чи ямар ухаантай юм бэ Коля.
6. sonirhogch (зочин) | 2010-07-07 16:35:45
taalagdlaa gj. today l anh udaa tanai blog-g unshij bn. sonirholtoi umaa unshih ch umtai um bn. urgeljluuleed bgaarai. amjilt

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.