Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Зуншлага сайхан уу Ард түмээн. Минийх сайхаан

Халзан толгойтой хүрэн бор юм л гүйж байна.

Хаа сайгүй зам засаад, нуль түгжрээд хүнүүсийг бор махтай нь хатааж байгаа гэдэгтэй үзэж танилцлаа. Ард түмэнтэйгээ ойрхон байна аа.

Ард түмэн бол түгжирлээ барилаа. Замаа бөөнөөр нь хаалаа гэх мэтээр ундууцаж байна.

Ийм юмаа. Зам засвар гэдэг вол цаагуураа страатэгтэй, хөгжлийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг та хэд мэдниз?

Түгжрэл гэдэг бол замын хөдөлгөөн таг зогсохыг хэлнэ. Ямар нэг саад гарснаас үүдэн бий болдог юм.

Харин одоо зам засвараас үүдэлтэй үүссэн нөхцөл байдал нь ямар ч утгаараа түгжрэл гэдэг ухагдахуунд хамаарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Замуудыг засварын улмаас хааснаар түгжрэл биш замын даац хэтрэх гэдэг асуудал үүсээд байгаа юм. Таг зогсохгүй л байгаа биз.

Харин түгжрэл үүсгэж байгаа, Урсгал улам зогсоогоод байгаа учир шалтгааныг сийрүүлбэл:

  • Нарийхоон замаар 2 урсгал явж ядаж байгаа нь үнэн. Гэхдээ ингэлээ гээд 2 талаасаа замаа бүрхсэн өргөн Фроонт үүсгээд дайралцаад байхаар аль нь ч явж чадахгүй таг зогсоно гэдгээ бодолц. Үүнд замын цагдаа нь байтугай манай хотын мээр ч хамааралгүй юм шүү.
  • Машаанууд аль нэг 20 санж илүү урагшилсан эгнээ рүү чихэлдээд үхэлдээд байх юм. Машаан эгнээ байраа солиход тэр эгнээний машаанууд тоормослож, хурдаа алддаг. Энэ нь урсгалын хурдыг сааруулж буй томоохон асуудал. Үүнд бас манай дарга хамаагүй.
  • Бүр нарийн яриул машаан эгнээ солих мөчид тэр машаан зам дээр 2 машины зай эзэлдгийг анхаарч байвал дээр юм байгаан.
  • Ингээд эцэст нь бүх жолооч нарт бага ангийн математик-ийн хичээд заахад байнаа. "Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй" юм.
  • Харин Анааш нарт тайлбарлахад. Чиний хаана байрлаж, яаж яваад чинь оогт хамааралгүйгээр урсгал яаж явахав тэрүүгээрээ л явна. Нэг ёсондоо нэг машины урд байна уу ард байна уу чанарын ямар ч ялгаагүй.
    • Битгий бусдад гай өөртөө нээрв бинзээний илүү зардал гаргаад бай малаа бишээ анаашаа гэмээр байна.

Энэ удаагийн зам засвар болбоос ихээхэн чухал ач холбогдолтой страатэгийн засварийн ажлууд явагдаад байгаа гэдгийг учир мэдэх хэд нь гадарлаж байгаа бөгөөд бусдад нь учрыг сийрүүлбэл:

  • Японы ЖАЙКА гэдэг байгууллагын санхүүжилттэйгээр БАРС-ын гэдэг гүүрийг 2012 оны 4-р сард ашиглалтад оруулахаар барилгын ажил хэдийнээ эхэлсэн байгаа
  • Энэ гүүрэнд цутгах үндсэн урсгал замуудын засварын ажлыг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Үүнд 2010 онд гүүрний ар буюу готын төв, 2011 онд гүүрний урд тал, болон арын бусад замууд гэх мэт
  • Энэ гүүр ашиглалтад орсноор замын урсгал ачаалал хуваарилагдаж, цаашлаад Сонсголон, Мааршаал гэсэн гүүр тэдний замуудыг засах заяа нь тэгширч ирэх юм.

Гэх мэтээр ойлгож болж байна.

Та хэд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.

Та бүхнийг хүндэтгэсэн

Битмин

Сэтгэгдэлүүд:

1. Mendee | 2010-07-06 09:51:06
hi
sonin hun baina
2. *САЙХАН САНАА* | 2010-07-06 10:02:19
яаг үнэн...бүгд ажил хөдөлмөрөө ойлголоё доо.. хэдхээн жилийн өмнө бид чэн ямар зам засварын ажил хийхгүй мөнгөгүй гээл явдаг басан биз дээ..

хйиж байгаа ажлыг бас жоохон ч гэсэн үнэлэе
3. boduka | 2010-07-06 10:06:38
sain uu?. zugeer mongol heleer aldaagui bichchihej boldoggui yum uu. oiriin uyed iimerhuu mayaglasan, erhelsen, dolignoson gemeer, Mongol hel gehed denduu ewdersen zuil ikh unshdag bolloo. Uur hureh yum.
4. *САЙХАН САНАА* | 2010-07-06 10:06:43
тэр дайрдаг дээр бол яаааг үнэн... хүний эгнээ хурдан явдаг гэдэг л сэтгэхүйгээр дайраад байх нь тэр дээ хэхэхэ
5. Amz (зочин) | 2010-07-06 23:02:15
Shinjukiin *** tolgoit bna. Yu bna ajil sainuu. Zuv yum bichjee. Oirhon neg utsaar yarii utasnii dugaaraa msngrluu shidchih.
Ter deer bichsen bokukagiin sanaliig bas demjij bnaa gej
6. showtimerr | 2010-07-09 00:57:43
Xurdan zasax xeregtei sht
7. Badman | 2010-07-09 11:08:46
Энэ хүн амьд байсым уу
8. Битмин | 2010-07-09 17:41:35
Мэндээ: Сонин байна уу содон байна уу?
Санаа: Харин тийн чамайг ч гэсэн ойлгомоор юи тээ
Бодука: бодын шийр 4 үү? гэснээс Монгол хэлээр бол алдаагүй бичдэгээ дуулгахад таатай байна. Харин... гэсэн асуудал дээр зөндөө хэрүүл уруул хийснийг өөрөө ухвал олоод уншимз.
АМЗ: Юу байна модоон. Алс холын фээн байх чинь. та дохь би залгий.
Шоутаймер: Хурдан засахаас нь өмнө эгнээ байраараа хурдан яваад сурчих нь хэрэгтэй санагдахын.
Бадмаа: Амьдаар барах уу архи ууж байгаа шд.
Эргээд бодука-аас асуухад Showtimer гэдэг үгийг монголоор гэх үү дээ Шоутаймер гээд бичцэн бараг буруу юу тээ?
9. Мардай | 2010-07-09 18:54:30
чи тэгээд энэ санаагаа эрт гаргахгүй одоо зам засварын ажил дуусан пад
10. Rush | 2010-07-23 02:30:30
машин зам дагасан удаахь стресс...
11. TsTsT (зочин) | 2010-07-31 16:14:18
Би монгол хэлний зөв бичих дүрмийн тал дээр өөрийгөө гайгүй сайн гэж боддог, тэглээ ч гэсэн ингэж аялгаар бичсэн зүйлийг унших дуртай. Өнгөц хуурай биш санагддаг болохоор нь тэр шү дээ. Замын түгжрэлийн тухайд бол үнэхээр айлын хоол амттай эсвэл гэдсээ татаад багтана гэдэг үгсийг зарим жолооч санагдуулдаг шүү.
12. Болжмор | 2010-08-02 00:32:25
SAIN BNA UU TA...HEHEHE
13. kabang | 2010-08-09 13:41:32
hi anduud blogtoo manaihiig nemeech
M DELGUUR
14. HeathGloria (зочин) | 2010-08-19 20:01:39
I had a desire to begin my own company, nevertheless I didn't have got enough amount of money to do that. Thank God my mate told to use the loan. Hence I used the short term loan and realized my desire.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.